ЖИВСЭН ХӨЛГИЙГ ТАТАХ ГЭЖ 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖ , ТҮҮНЭЭС 500Н САЯ НЬ Л ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГАА НЬ У.ХҮРЭЛСҮХИЙН ТОХИРОО ГЭВ ҮҮ ...

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхоныг “Сүхбаатар” онгоцыг татан гаргах ажиллагаа явагдах үеэр гэрээсээ гарахгүй байхыг үүрэгджээ.Онгоц татан авах ажиллагаа аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тул иргэдийн ийнхүү энэ 10-р сарын 01-нээс 18-ныг дуустал гэрээсээ бүү гар хэмээжээ. Үүний зэрэгцээ усан замын ойролцоох иргэдийг малаа ус руу бэлчээхгүй байх, татах ажиллагааны үеийн техник хэрэгслийн зургийг авах, бичлэг хийж цахимд нийтлэхийг хатуу хоригложээ. Ингэж л өнө эрт живсэн хөлөг онгоцыг татан гаргахын тулд сүржигнэхийн зэрэгцээ ихэд нууцалжээ. 

Тэгвэл 1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаа өдгөө 20 гаруй хоногтоо үргэлжилж байгаа. Харин тус нууцын зэрэглэлтэй ажиллагаанд Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн боловч бодит ажиллагаанд 500 сая төгрөг зарцуулагдаж байгаа гэх мэдээлэл ч бий...Усан онгоцыг татан авах ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар тусгай ажлын хэсэг байгуулж , тус ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж байна.

Харин зарим хэвлэлийн батлан мэдээлж байгаагаар энэ ажлын ард МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа бөгөөд тэрээр өнгөрөгч зун Хөвсгөл далайн эрэгт амарч явахдаа  ЗХЖШ, БХЯ, ОБЕГ-ын хурандаа нартай уулзаж энэ сүржин басхүү нууцын зэрэглэлтэй ажлынхаа төлөвлөгөөг эртнээс зөвлөлдөн зурж , ач холбогдолд нь бус төсөвлөгдөх мөнгөн дүнд нь тохироо хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Учир нь усан дотроос живсэн онгоц татахын төлөө төсвөөс 2 тэрбум  төгрөг төсөвлөсөн ч өдгөө 500-гаад сая төгрөгийг л захиран зарцуулж байгаа гэх мэдээллийг тодруулахыг завдсан хэвлэл , сэтгүүлч гээд хэн бүхэнд энэ талаархи мэдээлэл хаалттай бөгөөд хариулт хэлэх эзэн холбогдогч үгүй байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.