НЭГҮҮН МЭДЭЭ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО

"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас зохион байгуулж буй “Airspace World 2026”,“CANSO Leadership Summit 2026” болон AGM олон улсын арга хэмжээнд оролцож байна. Тус арга хэмжээний үеэр ИНҮТ ТӨХХК-ийн төлөөлөгчид CANSO-ийн Ерөнхий захирал Саймон Хоккард болон Ази, Номхон далайн бүсийн захирал Со По Тин нартай албан уулзалт хийж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж буй томоохон шинэчлэл, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар болон Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв (ACC)-ийн бүтээн байгуулалт, агаарын навигацийн үйлчилгээний шинэчлэл, дижитал шилжилт, орчин үеийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын технологи нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, Монгол Улсын агаарын навигацийн салбарын тогтвортой хөгжил, хүчин чадал, технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан байна. Мөн уулзалтын хүрээнд 2027 онд Улаанбаатар хотноо “CANSO APAC Conference 2027” олон улсын хурлыг зохион байгуулахaaр тохиролцов. “Airspace World 2026” арга хэмжээ нь дэлхийн агаарын навигацийн салбарын удирдлагууд, олон улсын байгууллагууд болон технологийн компаниудыг нэг дор цуглуулж, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ үеийн шийдэл, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, кибер аюулгүй байдал зэрэг салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцдэг олон улсын томоохон арга хэмжээ юм. CANSO APAC CONFERENCE 2027 TO BE HELD IN ULAANBAATAR A delegation led by Mr. Enkhzorig Enkhmandal, Acting Chief Executive Officer of the National Civil Aviation Center State-Owned Limited Liability Company (NCAC SOLLC), is participating in the “Airspace World 2026” and “CANSO Leadership Summit 2026” events organized by the Civil Air Navigation Services Organisation (CANSO) in Lisbon, Portugal. During the events, the NCAC SOLLC delegation held an official meeting with Mr. Simon Hocquard, President and CEO of CANSO, and Mr. Soh Poh Theen, CANSO Regional Director for Asia Pacific. The delegation presented major reforms, investment initiatives, infrastructure development projects, and programs currently being implemented in Mongolia’s civil aviation sector. The parties exchanged information on the construction of the Area Control Centers (ACCs) in Ulaanbaatar and Sainshand, modernization of air navigation services, digital transformation initiatives, and the implementation of advanced air traffic management technologies. They also discussed the policies and activities being undertaken to strengthen the sustainable development, operational capacity, and technological advancement of Mongolia’s air navigation sector. During the meeting, the parties agreed to organize the CANSO APAC Conference 2027 in Ulaanbaatar, Mongolia. The conference is expected to provide an important platform for enhancing regional cooperation, sharing best practices, and promoting the development of air navigation services across the Asia-Pacific region. Airspace World 2026 is one of the leading international events in the global air navigation industry, bringing together industry leaders, international organizations, and technology companies to discuss next-generation air traffic management solutions, artificial intelligence, automation, cybersecurity, and other key issues shaping the future of aviation.

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-ын захирал Б.Халиун 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр "Жаргалант" сэргээн засах амралт, "Sky" нисэхийн спорт цогцолборын нийт ажилтнуудад зориулсан дипломат ёслол, үйлчилгээний соёл, стандартын талаарх онол практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд дипломат ёслолын үндсэн зарчим, үйлчилгээний байгууллагын харилцаа, хандлага, ёс зүй, хувцаслалт, олон улсын түвшний үйлчилгээний стандарт, уулзалт, хэлэлцээр хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө. Мөн энэ үеэр зоог, катерингийн албаны визитийн үйлчлэгч П.Эрдэнэчимэг зочин угтаж авах, албан ёсны ширээ засалтын үндсэн дүрэм, стандартыг танилцуулж, практик сургалт хийв.

АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ /USAID/ “ENGENDERING INDUSTRIES” ХӨТӨЛБӨРИЙГ УСУГ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2021 оны 1 сарын 26-ны өдрийн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Ассоциаци /USAID/ болон Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан /USAID Workplace Advancement for Gender Equality-Nondisclosure Agreement for Engendering Utilities Activity/ гэрээний дагуу “Engendering Industries” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж, тус газраас 3 ажилтан байгууллагаа төлөөлөн ажиллаж байна. 2021 оны 1 сарын 26-ны өдрийн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Ассоциаци /USAID/ болон Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан / USAID Workplace Advancement for Gender Equality-Nondisclosure Agreement for Engendering Utilities Activity/ гэрээний дагуу “Engendering Industries” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж, тус газраас 3 ажилтан байгууллагаа төлөөлөн ажиллаж байна. Эрэгтэйчүүд зонхилсон үйлдвэрлэлийн салбар дахь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо болон манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөртАзи, Европ, Африк, Латин Америк, Карибын Тэнгис орчмын 27 орны 41 байгууллага оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд зонхилсон салбарууд болох холбоо, ус, эрчим хүч үйлдвэрлэлийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо болон манлайллыг нэмэгдүүлснээр байгууллагын бизнесийн үр ашиг нэмэгдэж, компаний гүйцэтгэл сайжирдаг. Мөн жендерийн тэгш байдлыг хангаснаар ажилтнуудын сэтгэл ханамж сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хүний нөөцийн эргэц буурч тухайн байгууллага нь бизнесийн зорилгоо амжилттайбиелүүлэхэд тусалдаг. Хөтөлбөрт оролцогч байгууллагын ажилтнууд шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад туслах 2 жилийн дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахаас гадна АНУ-ын Жоржтауны Их Сургуулийн МкДоноугийн Бизнесийн сургуулийн 1 жилийн “Жендерийн тэгш байдлыг хангах манлайллын хөтөлбөр”-т оролцон, суралцах боломжтой болдог. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр болон USAID Mongolia хаягаар холбогдоно уу? Мэдээллийг бэлтгэсэн ИБХ-ийн Төслийн инженер Г.Мөнгөнцоож.

БОХИР УСНЫ "ТУУЛ-1" КОЛЛЕКТОРЫН ШУГАМ УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн. Ер нь бол “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэн. Бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гэсэн ч УСУГ -аас ТУУЛ-1 коллеkторын шугам угсралтын ажлыг энэ намраас эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн дулааны улиралд хийдэг гэх ажлыг улирал харгалзахгүйгээр эхлүүлд байгаа нь энэ юм. Тодруулбал УСУГ-аас есдүгээр сард ажлын зургийн өөрчлөлт батлагдсан даруйд долоон бригад 70 гаруй хүнтэйгээр ажлыг эхлүүлээд байгаа юм. Сарын дотор 1.2 км шугам хийж гүйцэтгээд байгаа бөгөөд ондоо багтаан нийт хоёр км шугам хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн диаметртай буюу 1.5 метрийн шугам угсарч байгаа. Энэхүү шугам нь Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх шугамын ачааллыг хуваалцах үүрэгтэй юм. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал хотод үүснэ. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлог юм.

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ УСААР ХАНГАХ АЛБА БУЮУ УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн дагуу нийслэлийн Гамшгийн үед усаар хангах алба буюу Ус сувгийн удирдах газарт Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлыг үзлэгийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус албаны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгасан байдал, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах, томилгоот бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, боловсруулалт, тодотгол хийсэн байдал, хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах томилгоот техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж дүгнэх юм. Нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.Энэхүү Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2 туршид УСУГ дээр зохион байгуулагдлаа

ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО ӨНӨӨДӨР УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ЗОЧИЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчилж байна. Төрийн айлчлал 7-р сарын 06-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо. Хүндэт зочныг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нарын албаны хүмүүс угтан авлаа. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газрын Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, дараа нь УБ хотын Гачууртын эх үүсвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцав. Япон улсын ард түмний тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулахад нэн шаардлагатай байсан томоохон төслүүдийг хэрэгжүүлсний нэг нь 2012-2014 онд Гачуурт эх үүсвэрийг шинээр барьж байгуулсан явдал юм.

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн гол зорилго нь: Гал унтраах автомашинуудыг тасралтгүй усаар хангах Усны эх үүсвэрүүдийн ашиглалтын бэлэн байдлыг ханган, Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх онцгой ач холбогдолтой. Зургийн цомог

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ “ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ХОЁР ТӨСЛИЙН СОЛИЛЦОХ НООТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих хоёр төслийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав 3 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Ивая болон Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Токио хотноо дараах хоёр төслийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Агаарын бохирдол хэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл (275 сая иен) Улаанбаатар хотод дулааны цахилгаан станц, гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ болон шар шороон шуурга зэргээс үүдэлтэй агаарын бохирдол улам бүр ноцтой болж байна. Түүнчлэн ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэх аюултай тул агаарын бохирдлыг зөв хэмжин, мэдээлэх тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл (270 сая иен) Нийслэл Улаанбаатар хотын аж ахуй, үйлчилгээг тогтвортой хангах шаардлагын улмаас бохир усны шугам сүлжээний хүчин чадлыг сайжруулах тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

ТАЙВАНИЙ ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ САНГААС УНДНЫ УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УС ЗӨӨВРИЙН ХОЁР АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас Ундны усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд ус зөөврийн хоёр автомашин хүлээлгэн өглөө Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас Ундны усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд ус зөөврийн хоёр автомашин хүлээлгэн өглөө

УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР БНСУ-ЫН YEDA ИНЖЕНЕРИНГ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар БНСУ-ын Yeda инженеринг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өнөөдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар БНСУ-ын Yeda инженеринг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт: -Улаанбаатар хотын Морин-гийн бохир ус цэвэрлэх байгууламжид (МОРИН-ЦБС) био хий, 3МВт.ц ~ 20МВт.ц нарны эрчим хүчийг ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах. -Био хий, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан бохир ус цэвэрлэх байгууламжийг байгальд ээлтэй цахилгаан эрчим хүчээр хангах төсөл дээр хамтран ажиллах -Усан хангамжийн байгууламжид суурилуулсан нарны эрчим хүч үйлдвэрлэх хуучин тоног төхөөрөмжийн тулгамдаж буй асуудлыг оношлох, сайжруулах чиглэлээр хамтран ажиллах. -Нүүрстөрөгчийн хийн агууламжийн загвар боловсруулах замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсын төсөлд оролцох хамтын ажиллагааг бүрдүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгажээ. Зургийн цомог

1 ... 3 4 5 6 7 8 9 10 11 ... 388