ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ҮР АШИГГҮЙ ТЭРБУМЫН ЗАРДЛЫН ЦААДАХ ЭРХ АШИГ

Чингис хаан Үндэсний баялгийн сан Улаанбаатар хотын Эко интернэйшнл тауерын 1907 тоот оффист үйл ажиллагаа явуулж, сар бүр 19 сая төгрөгийн түрээс төлдөг гэх.Оффисийн үйл ажиллагааны зардалд “Эрдэнэс Монгол” ХХК-иас нийт 2.4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шилжүүлэн авсан байдаг


Үүнээс зөвхөн зургаадугаар сард 678.6 сая төгрөгийн зардал гарсан нь баримтаар тэмдэглэгджээ.Төрийн өмчит компанийн хөрөнгөөр санхүүжиж буй уг байгууллагын үйл ажиллагаа, зардал, бодит үр дүнг ил тод тайлагнах нь хууль, засаглалын зарчимд нийцэх бөгөөд цаашид холбогдох байгууллагуудын анхааралд авах шаардлагатай асуудал юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.