АТГ-ЫН КОМИССАР Х.ИХМӨРӨН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ ЭХНЭРИЙНХ НЬ ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨД ХҮРГЭВ

АТГ-ЫН КОМИССАР Х.ИХМӨРӨН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ ЭХНЭРИЙНХ НЬ ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨД ХҮРГЭВ

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Х.Ихмөрөн-ийн эхнэр нь өнгөрсөн оны арван нэг дүгээр сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх зураг, видео зэрэг бүх нотлох баримтыг АТГ-ын дотоод хяналтад өгөөд арван хоёр дугаар сарын эхээр НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярт өргөдөл гаргажээ.

Тэрээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн бөгөөд өнгөрсөн хугацаанд АТГ-ыг төлөөлөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож ирсэн байна.
Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Х.Ихмөрөн-г гэр бүлийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хассан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.