SOCIAL NEWS
ӨНГӨ ХАРААД БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА НЬ ӨӨРЧЛӨГДДӨГ “ЭМЗЭГ ДЭЛБЭЭ” ПОСТОО УСТГАЖЭЭ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулж байгаа тухайгаа бичиж нийтлэсэн. Энэ нь хүний эрхийн мэдрэмжгүй, бэлгийн цөөнх хэсгийг ялгаварлан гадуурхсан үйлдэл боллоо гэдгийг сошиал орчинд иргэд шүүмжилж байгаа бөгөөд тус сурталчилгаа нь нийгмийн цөөнх буюу "ЛГБТ" төвийн өдөрлөгийн танилцуулга юм байна. Харин түүний хариуд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн. НАМЗХ нь ийм өнгөтэй бил үү. Тэрийгээ бас хуулж хаямаар !!! Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм” гэж бичиж нийтлэжээ. Харин өнгө харж бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгддөг эрхэм “Эмзэг дэлбээ” дарга сошиолд нийтлэсэн нийтлэлээ устгасан хэдий ч сошиолчид түүний тэнэглэлийг мартахыг хүссэнгүй.

Жүжигчин Р.Отгонбаяр яруу найрагч болсон уу?

Охидын харааг булаах болсон 37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан царайлаг залуу жүжигчин Р.Отгонбаяр өдгөө ганц бие эрийн амьдралаар амьдарч байгаа. Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болж тусдаа амьдарч байгаа. Тэдний салалтыг жүжигчин Б.Мишээлтэй холбох хүн олонтой. Учир нь жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн. Гэвч үнэн худлыг хэн ч хэлж мэдэхгүй.Харин жүжигчин Отгонбаярын хувьд аавын үүрэг хариуцлагаа маш сайн биелүүлдэг нэгэн. Тэрээр өөрийн цахим хуудаснаа амин хайртай охиндоо зориулж ийнхүү шүлэг тэрлэжээ: “Даахины_үнэр_нялхын_сэвлэг Амин_хайр_миний_үргэлжлэл, Ганцхан_насны_минь_энгэрийн гоёл Идэрхэн_зүрхний_мөнхийн урсгал Нарт_амьдралын_амьсгалын_учир Аавдаа_ирсэн_анхилхан үр…Аз_жаргалын_амьд_хэлхээ” гэжээ.

Л.Сөрөлтийн бизнесмэн эхнэр

“Шинэ үе продакшнаар овоглож, хошин урлагт өөрийн өнгө төрхөө бий болгосон Л.Сөрөлт хамтлагаа орхиод багагүй хугацаа үдэж байгаа. Түүний дараагаар битүүхэн нуугдаж байсан хүсэл мөрөөдлөө биелүүлж дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран аймаг сумдаар уран бүтээлийн аялан тоглолтоо хийгээд амжсан. Түүнийг жүжиглэхээс илүү дуулахад нь үзэгчид дуртай байдаг гэлцдэг. “Мөрөөдлийн театр онгож, үе тэнгийн залуустайгаа шоу драмаар дагнах болсон залуу уран бүтээлч урлагийн авьяасаас гадна бизнест одтой нэгэн. Б.Дэлгэрцэцэгтээ зориулж, сайхан хайр байдаг юм шүү хэмээн онцолжээ. Тэрээр “Алдаатай оноотой хамтад нь хайрлая ок чамд баярлалаа. Ёстой л төгс хүн хайх хэрэггүй, төгс бүхнийг төрүүлж олж хараад түүнийгээ илүү хайрла. Би чамд хайртай” гэжээ. Түүний гэргий Б.Дэлгэцэцэг Amwaу-н бизнес эрхэлж тун амжилттай яваа нэгэн. Сүүлийн үед гэргийгээ даган тус сүлжээний бизнест нэлээд идэвхтэй явах болжээ.Оны өмнөхөн сүлжээнийхээ шугамаар Дубай аялаад ирсэн гэж байгаа. Түүний эхнэр нь Б.Дэлгэцэцэг Amwaу-н СУВДАН цолтой аж. ОХУ-д очиж хүртэл эрхэлж байгаа бизнесийнхээ талаар илтгэл тавиад ирсэн гэдэг.

Зөгийчин мисс А.Баярцэцэг

“Дэлхийн мисс тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргасан мисс бол А.Баярцэцэг. Загвар өмсөгч гэхээс илүүтэйгээр жүжигчин гэдгээр нь бид бүхэн андахгүй. Мисс бүсгүй гадаад дотоодын хэд хэдэн кинонд өөрийн дүрээ үлдээгээд амжсан. Тэрээр маркетингийн менежер мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ ажиллалгүй урлаг руу эргэлт буцалтгүй хөл тавьсан нэгэн. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech line-height:1.875;font-size:16px;color:rgb(49,49,49);font-family:Montserrat, sans-serif;font-style:normal;font-weight:500;letter-spacing:normal;text-indent:0px;text-transform:none;white-space:normal;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);">2014 онд АНУ-ын “Netflix”-н бүтээл Марко Поло 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тус тус тоглоод амжсан.Тэрээр англи, франц, испани хэлтэй нэгэн.

Загвар өмсөгч Ж.Энэрэл Долче Габбана шоунд оролцлоо

Анх 1985 онд Доменико Долче, Стефанно Габбана нар нэгдэн Италийн алдарт DOLCEfont-family:Roboto, sans-serif;font-size:14px;font-style:normal;font-weight:400;letter-spacing:normal;text-align:left;text-indent:0px;text-transform:none;white-space:normal;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);display:inline;float:none;">Тэдний анхны эмэгтэй коллекц 1985 онд Италийн Милан хотноо танилцуулагдаж өдгөөг хүртэл амжилттай яваа алдарт брэнд билээ. Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон “Долче line-height:1.875;font-size:16px;color:rgb(49,49,49);font-family:Montserrat, sans-serif;font-style:normal;font-weight:500;letter-spacing:normal;text-indent:0px;text-transform:none;white-space:normal;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);">120 бүтээл толилуулсан энэхүү шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл гялалзсан бор даашинзтай тайзнаа алхсан бөгөөд тэрээр Инстаграмдаа “Долче line-height:1.875;font-size:16px;color:rgb(49,49,49);font-family:Montserrat, sans-serif;font-style:normal;font-weight:500;letter-spacing:normal;text-indent:0px;text-transform:none;white-space:normal;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);"> Ж.Энэрэл Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай ба MIRRRS MODELS, Special Management, New York Models, Oui Management зэрэг загварын агентлагийн моделиор ажилладаг байна. .Тэрээр Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болж байсан билээ. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм. Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунд оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл. Тэрбээр 2012 онд Монголд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд “Asias new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд тус тус шалгарч байсан билээ. Мөн Үндэсний үйлдвэрлэгч брэнд болох “Gobi Cashmere”, “Yamā brand”, “Mongol Brand”-ийн нүүр царай болохоос гадна “Английн “Harrods” сэтгүүлийн нүүрэнд, Америкийн “Seventeen” болон “Elle” Германы “ICON”сэтгүүлүүдийн зураг авалтад оролцсон юм.

Б.Хурцын үзэсгэлэнт охин

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц бол Монголын тэрбумтнуудын нэг. Тэрбээр өнөр бүлийн эзэн бөгөөд Х.Тайван, Х.Номуун, Х.Дөлгөөн, Х.Тогтуун гэх нэг хүү гурван охидтой. Б.Хурцын охидоос олны анхааралд өртдөг нь Х.Номуун. Үе үе модель хийдэг Х.Номууны хувьд найз залуутайгаа гурван жилийн турш үерхэж байгаа гэдгээс өөр мэдээлэл олон нийтэд тэр бүр байдаггүй. Х.Номууны хувьд баячуудын өв залгамжлагчидтай нөхөрлөдөг, нээлттэй, бие даасан, мэдлэг боловсролтой бүсгүй аж. Муухан фото моделиос илүү торгон мэдрэмжтэй тэрээр үеийнхэн дундаа бол үзэсгэлэн гоогоороо алдартай нэгэн билээ. Түүний гэрэл зурагтай танилцая.

“Хар” Төөгөөгийн хошигнол

Комедиан “Хар” Төөгөө буюу Төгөлдөрийг комиде сонирхогчид андахгүй. Тэрээр "Comedy Lab"-ын тодоос тод төлөөлөл яахын аргагүй мөн билээ.Өөрийн сонирхлоороо ажиллаж өнөөгийн өндөрлөгт хүрч, олонд танигдсан тэрээр туйлын хошин мэдэмжтэй нэгэн. Тэрээр саяхан монголд салбаруудаа нээсэн CU түргэн хоолны газрын танилцах өдөрлөгт оролцох үедээ ийнхүү бичжээ. Тэрээр “Яг адилхан хувцас өмссөн мөртлөө нэг нь мах эвддэг хүн шиг, нөгөө нь ариутгалын хүн шиг үлдсэн нь хип хоп дуучин шиг болчих үед… Энэ ямар учиртай вэ?” гэжээ.

Нийтийн дууны хосууд

Хайрын дууч Д.Хишигбаяр,Р.Дэлгэрмаа Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж чадсан дуучид бол Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр. Тэд хамтдаа дуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаандаа бие биедээ хайр сэтгэлтэй болж гэр бүл болцгоосон билээ. Тэдний талаар зарим нэгэн таагүй яриа ч дуулддаг. Дуучин Р.Дэлгэрмаа хүний нөхрийг булааж суусан, үр хүүхдүүдийг нь өнчрүүлсэн гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг. Хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн Нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөч гаруй жил амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар урлагынхан дунд яах аргагүй тодоос тод гийх одод билээ . Тэдний урлагийн замналын үргэлжлэлийг хүү Баттулга, ач охин Б.Дуулим нар үргэжлүүлж яваа. МУГЖ, дуучин С. Жавхлан, гэргий уртын дуучин Г. Эрдэнэчимэг Тэдний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнө хамтын амьдралаа эхлүүлсэн. Өдгөө дундаасаа дөрвөн хүүхэдтэй. Дуучин Г.Эрдэнэчимэг ахаа хэмээн хүндэлж ханддаг байсан ч яваандаа нэг нэгэндээ сэтгэлтэй болж харилцаагаа гүнзийрүүлсэн тухайгаа нуудаггүй. Одоог хүртэл эр нөхрөө “чи” гэж дуудаж үзээгүй гэдэг. Дуучин С.Жавхлангийн хувьд анхны амьдралаа “Торгоны зам”-ын Гантөмөрийн охин Долгормаатай эхлүүлж, дундаасаа охинтой болсон боловч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Уртын дуучин Д. Жавхаасайхан, гэргий Д. Үүрийнтуяа Уртын дуугаараа овоглосон хос дуучид маань нэг багшийн шавь нар.Тиймдээ ч хичээл, бэлтгэл сургуулилт дээрээ байнга таарч явсаар нэг мэдэхэд бие биедээ татагдаж хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг. Тэд хамтдаа цомог гаргаж,хоолойны цар хүрээ,өнгө төрхөөрөө монголын урлагт өөрсдийн өнгө аясаа урлан яваа залуу дуучид билээ . Дуучин П. Идэржавхлан, гэргий З. Онон МУСТА, дуучин П.Идэржавхлан, “Х Түц” продакшны жүжигчин З.Онон нар Соёл урлагийн их сургуулийн оюутны байранд амьдарч байхдаа танилцаж, улмаар нэг гэрт орцгоосон гэдэг. Тэд “Чи бидэн хоёр” дууг хамтран дуулснаар Онон чамгүй сайхан хоолойтой гэдэгээ батлаад авсан. Өдгөө тик ток болон өөрсдийн влогоо хийн сошиалд нэлээн идэвхтэй байдаг. Дуучин Төрмандах, гэргий Гансувд Мөн л оюутны ширээнээс хамтын амьдралаа эхлүүлж, өдгөө гурван сайхан хүүхдийн эцэг эх болцгоосон. Дуучин Төрмандах Дундговь аймгийнх бол Гансувд Увс нутгийн үзэсгэлэнт бүсгүй. Нэг нэгнээ түшин хамтдаа урлагын их замаар алхан яваа үлгэр жишээ уран бүтээлчид. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг Тэдний амьдралын түүхийг мэдэхгүй хүн үгүй билээ .Нэр хүндээ үл хайхран хайр сэтгэлээ зарлаж нэг гэрт орцгоосон.Нэлээдгүй хугацаанд олны хэл амнаас зугтааж нам гүмхэн байсан хосууд маань жил дараалан гурван хүүхэдтэй болсон. Халамжит хань,сайн эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгээд тунчиг завгүй яваа бололтой.Тун удахгүй сайхан уран бүтээлүүдээрээ сонсогч олноо баясгах буй за.

Жүжигчин Г.Ананд “аав”-ынд байхдаа уншдаг байсан номнуудаа сонирхуулав

Согтуугааp тээврийн хэрэгсэл жолоодож ноцтой осол гарган, хүний аминд хүрсэн гэгдэж шүүхээс ял сонсоод байсан жүжигчин Г.Ананд өршөөлийн хуулиар суллагджээ. Хуулийн байгууллагаар шалгагдаж байх үедээ уншдаг байсан номнуудаа сошиал найзууддаа сонирхуулсан байна. Тэрээр “2020,2021 онуудад харсан номнууд байнаа. Ном уншдаг хүний хажууд шинэков. Гол нь бид нар хэн хамгийн их ном унших вэ? гэсэн тэмцээнд ороогүй. Тиймээс хэрэггүй хог толгойдоо чихэх хэрэггүй. Хайран ч цаг. Би ч анхандаа хэрэггүй зүйлс их л уншиж. Тэхээр манайхаан кино ном хоёртоо ач холбогдол өгч байгаарай. Сүүлд ойлгосон бяцхан туршлага гэвэл сард 2 ном л унш. Нэг номоо 2-3 удаа. Тэгж байж л тэр номны 60-70% толгойд суух байх. Бас тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Дууссан номны гол санааг өөрийн үгээрээ буулгах гэж хичээх хэрэгтэй. Тэр бор дэвтэр миний тэмдэглэл хийдэг дэвтэр. зиа зиа гол нь чанартай юм сонирхох хэрэгтэй шүү. Амжилт” гэжээ.

Энхрий Энэрэл ээж болов

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт сошиал од Э.Энэрэл нар гэр бүлээ батлуулж хөөрхөн охиноо өлгийдөн авчээ. Тэдний хувьд гурван жил болзсоны дараа ийнхүү нэг гэрт орж өрх тусгаарлажээ. Н.Төгсцогтын хувьд дуучин Ука буюу Уламбаярын дүү Уранзаяатай хайр сэтгэлийн холбоотой болж удам залгах хүүтэй болж байсан боловч хосууд төд удалгүй хоёр тийш болсон.Бяцхан охин нь Төгсцогтын хувьд хоёр дахь хүүхэд нь бол, Э.Энэрэлийн хувьд анхны үр нь. Э.Энэрэл хэдхэн хоногын өмнө инсраграм хуудаснаа өөрийн бие давхар үеийн зурагаа ийнхүү нийтэлжээ.

1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 24