ӨНГӨ ХАРААД БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА НЬ ӨӨРЧЛӨГДДӨГ “ЭМЗЭГ ДЭЛБЭЭ” ПОСТОО УСТГАЖЭЭ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулж байгаа тухайгаа бичиж нийтлэсэн.

Энэ нь хүний эрхийн мэдрэмжгүй, бэлгийн цөөнх хэсгийг ялгаварлан гадуурхсан үйлдэл боллоо гэдгийг сошиал орчинд иргэд шүүмжилж байгаа бөгөөд тус сурталчилгаа нь нийгмийн цөөнх буюу "ЛГБТ" төвийн өдөрлөгийн танилцуулга юм байна.

Харин түүний хариуд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн. НАМЗХ нь ийм өнгөтэй бил үү. Тэрийгээ бас хуулж хаямаар !!! 

Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд , мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм” гэж бичиж нийтлэжээ.

Харин өнгө харж бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгддөг эрхэм “Эмзэг дэлбээ” дарга сошиолд нийтлэсэн нийтлэлээ устгасан хэдий ч сошиолчид түүний тэнэглэлийг мартахыг хүссэнгүй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.