Жүжигчин Г.Ананд “аав”-ынд байхдаа уншдаг байсан номнуудаа сонирхуулав

Согтуугааp  тээврийн хэрэгсэл жолоодож ноцтой осол гарган, хүний аминд  хүрсэн гэгдэж  шүүхээс ял сонсоод байсан жүжигчин Г.Ананд өршөөлийн хуулиар суллагджээ.


Хуулийн байгууллагаар шалгагдаж байх үедээ уншдаг байсан номнуудаа сошиал найзууддаа сонирхуулсан байна. 



Тэрээр “2020,2021 онуудад харсан номнууд байнаа. Ном уншдаг хүний хажууд шинэков. Гол нь бид нар хэн хамгийн их ном унших вэ? гэсэн тэмцээнд ороогүй. Тиймээс хэрэггүй хог толгойдоо чихэх хэрэггүй. Хайран ч цаг. Би ч анхандаа хэрэггүй зүйлс их л уншиж. Тэхээр манайхаан кино ном хоёртоо ач холбогдол өгч байгаарай. Сүүлд ойлгосон бяцхан туршлага гэвэл сард 2 ном л унш. Нэг номоо 2-3 удаа. Тэгж байж л тэр номны 60-70% толгойд суух байх. Бас тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Дууссан номны гол санааг өөрийн үгээрээ буулгах гэж хичээх хэрэгтэй. Тэр бор дэвтэр миний тэмдэглэл хийдэг дэвтэр. зиа зиа гол нь чанартай юм сонирхох хэрэгтэй шүү. Амжилт” гэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.