НЭГҮҮН МЭДЭЭ
УЛААНБААТАР ХОТЫН ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ АНХНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцов. Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Монгол Улсад анх удаа томоохон хэмжээний хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан бөгөөд дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилд 14–18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж, хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах, тогтвортой, хариуцлагатай усны менежментийг бий болгох, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Зургийн цомог

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

Монгол Улс 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -аас зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр – байнгын хяналтын аргачлал ( USOAP-CMA ) бүрэн хэмжээний аудитад амжилттай хамрагдаж, урьдчилсан байдлаар 74.96 хувийн үнэлгээ авлаа. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үзүүлэлт юм. USOAP-CMA аудитын аргачлал, протокол шалгах асуулгууд нь 2024 онд бүрэн шинэчлэгдсэн ба Монгол Улс 2010 оноос хойш 1 6 жилийн дараа шинэчлэгдсэн аргачлалаар анх удаа аудит шалгалтад хамрагдлаа. Энэхүү аудитад амжилттай хамрагдсанаар ICAO- аас Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын тогтолцоо болон агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа олон улсын стандарт шаардлагыг хангасан болохыг олон улсад баталгаажуулав. Байнгын хяналтын аргачлалын хүрээнд өгсөн аудитын зөвлөмжүүд нь иргэний нисэхийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай цаашдын арга хэмжээг тодорхойлох, аюулгүй байдлыг хангуулах, салбарын хөгжлийн бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн аудитад Иргэний нисэхийн ерөнхий газар, Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба дараах 8 чиглэлээр хамрагдаж, 835 протокол асуулгын дагуу шалгууллаа. Үүнд: Иргэний нисэхийн хууль, эрх зүйн зохицуулалт (LEG) ; Иргэний нисэхийн хяналт зохицуулалтын байгууллага болон Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын бүтэц, зохион байгуулалт (ORG) ; Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа (AIG) ; Нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт (OPS) ; Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хяналт, зохицуулалт (AIR) ; Мэргэжлийн үнэмлэхжүүлэлт (PEL) ; Аэродромын хяналт, зохицуулалт (AGA) ; Агаарын навигацийн үйлчилгээний хяналт, зохицуулалт (ANS) ; Аудитын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны дэмжлэгтэйгээр Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан ОУНБ, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК, МИАТ ТӨХК, Аэро Монголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК, Монголын нисэхийн академи ХХК, Монголиан Эйрвэйс Карго ХХК, Чингис Эйрлайнс ХХК зэрэг байгууллагууд амжилттай хамтран ажиллалаа.

PM10 ТООСОНЦОР ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 45 ХУВИАР БУУРЧЭЭ

Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад: Азотын давхар исэл 9 мкг/м3-ээр буюу 26 хувиар Хүхэрлэг хий 9 мкг/м3-ээр буюу 41 хувиар PM2.5 тоосонцор 5 мкг/м3-ээр буюу 28 хувиар PM10 тоосонцор 43 мкг/м3-ээр буюу 45 хувиар бага гарчээ. Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт автомат багажаар тасралтгүй тодорхойлж байна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

УРИН ДУЛААН ЦАГ ИРЖ БАЙНА, ЯНДАНГАА ХӨӨЛЖ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГААРАЙ

Урин дулаан цаг ирж байна, яндангаа хөөлж аюулгүй байдлаа хангаарай Монгол гэрийн зуухны янданг 7 хоногт 1 удаа Ханан пийшинд байрлах янданг улиралд 1-2 удаа хөөлж хэвшээрэй. Угаарын хий мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг шалгаж Угаарын хийнээс урьдчилан сэргийлье.

1000 ТӨГРӨГӨӨР ГУРВАН УДАА ДАМЖИН СУУХ, ТУХАЙН ӨДРӨӨ ДӨРВӨН УДАА ЗОРЧИХ НЬ ХЭВЭЭРЭЭ

Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг буюу зөвхөн суухдаа л төлбөрийн карт уншуулдаг болсон. Ингэснээр дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болж байгаа юм. Харин 1000 төгрөг төлөөд өдөрт гурван удаа дамжин суух боломж нь хэвээрээ гэв.

ӨНӨӨДӨР, МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД СПОРТ, ХООЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөгөөр Төв тайзны нээлт, урлагийн тоглолтууд Үндэсний урлаг, дуурь, театр, жааз хөгжмийн тоглолт Спорт, бүжгийн сонирхолтой үзүүлбэрүүд Open Mic зэрэг арга хэмжээг зохион байгуулахаас гадна Асарт: VR, дижитал музейн үзвэрүүд “Номтой нөхөрлөе” уншлагын хөтөлбөр Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээлч үйл ажиллагаа Спорт, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө Аялал жуулчлалын танилцуулга авах боломжтой аж.

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн дагуу нийслэлийн Гамшгийн үед усаар хангах алба буюу Ус сувгийн удирдах газарт Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлыг үзлэгийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус албаны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгасан байдал, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах, томилгоот бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, боловсруулалт, тодотгол хийсэн байдал, хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах томилгоот техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж дүгнэх юм. Нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.Энэхүү Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2 туршид УСУГ дээр зохион байгуулагдлаа

ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЕР, МОПЕД ЗЭРГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ, ГЭМТЛИЙН ТОХИОЛДОЛ 6 ДАХИН ӨСЧЭЭ

Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ. Тухайлбал: 2022 онд – 50 2023 онд – 305 2024 онд – 532 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ. 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 19-нийг хүртэлх хугацаанд дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 102 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн. Цахилгаан скүүтэр, мопед нь нэг л хүнд зориулагдсан техник учраас сундалж явахгүй, унадаг дугуй, мопед, мотоцикл болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо хамгаалах малгайг дүрмийн дагуу өмсөх, урсгал сөрөхгүй, явган хүний гарцаар гарахдаа түрж гарах, явган хүний замаар зорчихгүй байхад онцгой анхаарч, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НОГДОЛ АШГИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30-НЫ ДОТОР ОЛГОНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, компанийн 2025 оны гүйцэтгэл, санхүүгийн үр дүнг ил болголоо. Тайлангаас харахад тус компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн-ыг зах зээлд борлуулсан байна. Гэвч анх төлөвлөсөн 1.8 тэрбум ам.долларын орлогын зорилтдоо хүрч чадалгүй 1.7 тэрбум ам.доллар дээр тогтжээ. Үүний гол шалтгаан нь нүүрсний үнэ огцом унаж, сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшинд хүрсэн явдал гэдгийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу онцолсон юм. Гэсэн ч бүх зүйл нурсангүй. “Эрдэнэс Тавантолгой” 2025 онд улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 1 их наяд 124 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ ашгаас ТУЗ шийдвэр гаргаж, ногдол ашиг тараах шийдвэрийг албан ёсоор баталгаажуулжээ. Хуваарилалт тодорхой: нэгж хувьцаанд 65 мянга 55 төгрөг. 1,072 хувьцаатай иргэн татварын өмнөх дүнгээр 70,270 төгрөг авах бөгөөд татвар суутгасны дараа гар дээр 63,000 төгрөг очихоор байна. Нийт дүнгээр иргэдэд 208 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон нь энэ удаагийн шийдвэрийн гол хэсэг байв. Н.Цэрэнсамбуу мөн “ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны 4-р сарын 30-ны дотор ногдол ашиг олголтыг хууль журмын дагуу зохион байгуулж байна” хэмээн мэдэгдлээ.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН ЭРХ, ОРОЛЦООГ ИЖИЛ ТҮВШИНД ХҮРГЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, төлөөллийн байгууллагаар дамжуулан нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилж өгсөн байдаг. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гучин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно.” хэмээн өөрчлөн найрууллаа. Өмнөх хуулийн заалтаар шат, шатны иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байсныг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж төлөөллийн байгууллагаар дамжуулан нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Энэхүү хуулийн өөрчлөлтийг 2026 оны 0 5 дугаар сарын 10-ны өд рөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 ... 385