З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн.

Шүүхээс хэргийг прокурорт буцаасан бөгөөд Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг прокуророос эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Уг эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.10.07/ хэлэлцэхээр товложээ. Шүүх хуралдааны илтгэгч шүүгчээр С.Болортуяа, прокуророор Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг, өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Оюунбилэг, Д.Алтансүх, Ө.Цэрэндэжид, Б.Баатарсайхан нар оролцоно.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.