Г. ЗАНДАНШАТАРЫН ЦУСАН НҮҮДЭЛ

2024 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрогт ялагдал хүлээсэн Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгодог нь   буруу болсон тухайг улстөрийн хүрээнийхэн шаагилдаж түүнийг огцруулах бичгийг өчигдөр өргөн барив. 

Учир нь мань Г.Занданшатарыг гүйцэтгэх засаглалын тэргүүн болчихоод парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж нэр бүхий компанийн эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэнэ гэж хэн санах билээ дээ. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарт алдах зүйл нэгээхэн ч үгүй. Дээр хэлсэнчлэн тойрог бүү хэл албан тушаалын хэлтэрхий ч байхгүй хүн Ерөнхий сайдын суудалд үлдэхийн тулд улс орны эдийн засгийг доройтуулах, ард түмнийг хагаралдуулж дундаас нь ашиг хонжоо суудлаа авч үлдэх нь түүний туйлын зорилго. 

Эрх мэдлийн төлөө улайрч буй Г.Занданшатар суудалтайгаа үлдэхийн  тулд ямар ч гэмт хэрэгт хэнийг ч хамаагүй гүтгэж чаддагийг улсаараа харлаа. Аль ч улсад ялагдсан улстөрчөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болгодоггүй жамтай. Уг нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвших үед нь ялагдсан хүн Ерөнхий сайд байж болохгүй хэмээх зарчмыг УИХ-ын гишүүд ярьж байсан ч гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байв.

Ямартай ч Г.Занданшатар ардчилсан парламентын засаглал руу халдаж байгаа үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын төлөө хэнийг ч хөнтөрч мэдэх аюултай хүн гэдгийг болж буй үйл явдлууд харуулж байна.

Эцэст нь эрх мэдлийн мөсөн оройд хүрэх Г.Занданшатарын цусан нүүдэл хэнийг хэзээ ямар гэмт хэрэгт гүтгэх нь цаг хугацааны асуудал боллоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.