НЭГҮҮН МЭДЭЭ
СОЁЛЫН ЯАМНЫ “ЭМГЭНЭЛТЭЙ” ЭМГЭНЭЛ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам эмгэнэл бичих гэж байгаад эмгэнэлтэй шившиг тарив. Нэрт зохиолчийн овгийг нь ч бүтэн зөв бичиж чадахгүй, бусдын бүтээлийг хольж хутган “түүнийх” болгож нийтэлсэн нь төрийн байгууллагын нүүр царай ямар хэмжээнд унасныг харууллаа. Бүр хоржоонтой нь энэ эмгэнэлийг хүн биш, ChatGPT-ээр “шидүүлчихээд”, түүнийгээ уншиж ч шалгалгүй албан ёсны хуудсандаа тавьсан байгаа юм. Нэг эмгэнэлийг дөрвөн удаа засаж, дөрвөн удаа шившиг болж, эцэст нь арчаагүйдээ устгаж байгаа яам Соёлын яам гэхээр бүр эмгэнэлтэй. Соёл түгээх ёстой газар нь соёлгүй, үг бичих ёстой хүмүүс нь уншдаг ч үгүй бололтой. Сайд нь “гадаадаас ирж явна, хариуцлага тооцно” гэж өөрөөсөө бултана. Гэтэл хариуцлага гэдэг чинь пост устгаснаар дуусдаг ажил биш. Энэ бол төрийн байгууллагын мэргэжлийн чадамж ямар хэмжээнд нурсан, албан тушаал танил талын шагнал болсны бодит жишээ. Эмгэнэл бичиж чадахгүй хүмүүс соёлын бодлого ярьж суугаа нь өөрөө үндэсний хэмжээний эмгэнэл болжээ.

АСТАНА - УЛААНБААТАР ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

SCAT Airlines компани 1997 оноос хойш олон улсын агаарын тээврийн салбарт тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ жилээс эхлэн Казахстан Улсын нийслэл Astana хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд шууд нислэг үйлдэхээр болж байна. Энэхүү шинэ чиглэлийн нээлт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон зорилтууд бодит ажил хэрэг болж буйн тод илэрхийлэл болж байгаагаараа онцлог юм. Талууд төрийн айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, зам тээвэр, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн бөгөөд Астана–Улаанбаатар чиглэлийн шууд нислэг нээгдэж буй нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, бизнесийн түншлэл, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Шууд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хооронд зорчих нөхцөл сайжирч, бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэх боломж бүрдэх юм. НИСЛЭГИЙН ХУВААРЬ Мягмар гарагт:- Астана Улаанбаатар 23:40 - 06:15 Лхагва гараг: - Улаанбаатар Астана 07:30 - 09:00 Баасан гараг: - Астана Улаанбаатар 21:10 - 03:30 Бямба гараг:- Улаанбаатар Астана 04:30 - 06:00 тогтмол нислэг үйлдэнэ.

"ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ЭНХЗОРИГ, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.МӨНХБАТ НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Талууд иргэний нисэхийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах бөгөөд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, мөн салбарын эрх зүйн орчныг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн санамж бичгийн хүрээнд иргэний нисэхийн салбарын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч бэлтгэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийллээ. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Ерөнхий менежер П.Ганболд, Бодлого, төлөвлөлт хариуцсан менежер Ц.Болдсүрэн, Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Захиргаа, санхүү удирдлагын газрын менежер Г.Содбаяр нар оролцов.

ЦАС, БОРООТОЙ ЦАГ АГААР ТОГТВОРГҮЙ ҮЕД УГААРТАХ ЭРСДЭЛ НЭМЭГДДЭГ

Иймд иргэд та бүхэн угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулж, зуух, пийшингийнхээ битүүмжлэлийг сайтар хангаж, яндангаа хөөлж, угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Угаарын хийнээс урьдчилан сэргийлье

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

Монгол Улс 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -аас зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр – байнгын хяналтын аргачлал ( USOAP-CMA ) бүрэн хэмжээний аудитад амжилттай хамрагдаж, урьдчилсан байдлаар 74.96 хувийн үнэлгээ авлаа. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үзүүлэлт юм. USOAP-CMA аудитын аргачлал, протокол шалгах асуулгууд нь 2024 онд бүрэн шинэчлэгдсэн ба Монгол Улс 2010 оноос хойш 1 6 жилийн дараа шинэчлэгдсэн аргачлалаар анх удаа аудит шалгалтад хамрагдлаа. Энэхүү аудитад амжилттай хамрагдсанаар ICAO- аас Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын тогтолцоо болон агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа олон улсын стандарт шаардлагыг хангасан болохыг олон улсад баталгаажуулав. Байнгын хяналтын аргачлалын хүрээнд өгсөн аудитын зөвлөмжүүд нь иргэний нисэхийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай цаашдын арга хэмжээг тодорхойлох, аюулгүй байдлыг хангуулах, салбарын хөгжлийн бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн аудитад Иргэний нисэхийн ерөнхий газар, Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба дараах 8 чиглэлээр хамрагдаж, 835 протокол асуулгын дагуу шалгууллаа. Үүнд: Иргэний нисэхийн хууль, эрх зүйн зохицуулалт (LEG) ; Иргэний нисэхийн хяналт зохицуулалтын байгууллага болон Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын бүтэц, зохион байгуулалт (ORG) ; Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа (AIG) ; Нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт (OPS) ; Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хяналт, зохицуулалт (AIR) ; Мэргэжлийн үнэмлэхжүүлэлт (PEL) ; Аэродромын хяналт, зохицуулалт (AGA) ; Агаарын навигацийн үйлчилгээний хяналт, зохицуулалт (ANS) ; Аудитын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны дэмжлэгтэйгээр Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан ОУНБ, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК, МИАТ ТӨХК, Аэро Монголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК, Монголын нисэхийн академи ХХК, Монголиан Эйрвэйс Карго ХХК, Чингис Эйрлайнс ХХК зэрэг байгууллагууд амжилттай хамтран ажиллалаа.

PM10 ТООСОНЦОР ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 45 ХУВИАР БУУРЧЭЭ

Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад: Азотын давхар исэл 9 мкг/м3-ээр буюу 26 хувиар Хүхэрлэг хий 9 мкг/м3-ээр буюу 41 хувиар PM2.5 тоосонцор 5 мкг/м3-ээр буюу 28 хувиар PM10 тоосонцор 43 мкг/м3-ээр буюу 45 хувиар бага гарчээ. Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт автомат багажаар тасралтгүй тодорхойлж байна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

УРИН ДУЛААН ЦАГ ИРЖ БАЙНА, ЯНДАНГАА ХӨӨЛЖ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГААРАЙ

Урин дулаан цаг ирж байна, яндангаа хөөлж аюулгүй байдлаа хангаарай Монгол гэрийн зуухны янданг 7 хоногт 1 удаа Ханан пийшинд байрлах янданг улиралд 1-2 удаа хөөлж хэвшээрэй. Угаарын хий мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг шалгаж Угаарын хийнээс урьдчилан сэргийлье.

1000 ТӨГРӨГӨӨР ГУРВАН УДАА ДАМЖИН СУУХ, ТУХАЙН ӨДРӨӨ ДӨРВӨН УДАА ЗОРЧИХ НЬ ХЭВЭЭРЭЭ

Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг буюу зөвхөн суухдаа л төлбөрийн карт уншуулдаг болсон. Ингэснээр дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болж байгаа юм. Харин 1000 төгрөг төлөөд өдөрт гурван удаа дамжин суух боломж нь хэвээрээ гэв.

ӨНӨӨДӨР, МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД СПОРТ, ХООЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөгөөр Төв тайзны нээлт, урлагийн тоглолтууд Үндэсний урлаг, дуурь, театр, жааз хөгжмийн тоглолт Спорт, бүжгийн сонирхолтой үзүүлбэрүүд Open Mic зэрэг арга хэмжээг зохион байгуулахаас гадна Асарт: VR, дижитал музейн үзвэрүүд “Номтой нөхөрлөе” уншлагын хөтөлбөр Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээлч үйл ажиллагаа Спорт, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө Аялал жуулчлалын танилцуулга авах боломжтой аж.

ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЕР, МОПЕД ЗЭРГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ, ГЭМТЛИЙН ТОХИОЛДОЛ 6 ДАХИН ӨСЧЭЭ

Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ. Тухайлбал: 2022 онд – 50 2023 онд – 305 2024 онд – 532 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ. 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 19-нийг хүртэлх хугацаанд дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 102 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн. Цахилгаан скүүтэр, мопед нь нэг л хүнд зориулагдсан техник учраас сундалж явахгүй, унадаг дугуй, мопед, мотоцикл болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо хамгаалах малгайг дүрмийн дагуу өмсөх, урсгал сөрөхгүй, явган хүний гарцаар гарахдаа түрж гарах, явган хүний замаар зорчихгүй байхад онцгой анхаарч, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

1 ... 4 5 6 7 8 9 10 11 12 ... 384