НЭГҮҮН МЭДЭЭ
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ₮13.6 ТЭРБУМЫГ ХУРИМТЛАЛЫН САНД ТӨВЛӨРҮҮЛНЭ

Нүүрсний эдийн засагтай монгол улсын аж үйлдвэржсэн улс болохын тулд “ ЭРДЭНЭС МОНГОЛ ” нэгдлийн манлайлал дор гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр засгийн газар зорьж байгаа эрдэнэс монгол нэгдлийн дунд хугацааны стратегид туссанаар дархан сэлэнгийн бүс дэх гангийн цогцолборын гол түшиц газар нь төмөртэй төмөртолгойн уурхайн төмрийн хүдрийг олборлогч дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк юм Үйлдвэрийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганбаатар дарханы төмөрлөгийн үйлдвэр бол хаягдал төмөр дээр суурилан үйл ажиллагаа явуулдаг. Жилээс жилд хаягдал төмрийн олдоц багасаж байна. Ижил төстэй үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа тул уул уурхайгаас гарч буй төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг ахиулж дараагийн шатны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал байна. Тиймээс төмрийн хүдрээс эцгийн ган бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байгаа гэлээ

ТАЛЫН МОНГОЛ ХХК-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЯС ГАРЧ ИРЖЭЭ

Өнгөрөгч долоо хоногт ТАЛЫН МОНГОЛ брэндийн ‘’КАЛЬЦИТАЙ БАНШ’’ бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн айлын баншнаас яс гарч ирж 1нас гарантаа бяцхан хүүгийн хоолойд тээглэж гэмтэл учруулсан харамсалтай хэрэг гарчээ. Уг асуудлаар ТАЛЫН МОНГОЛ ХХК хариуцсан холбогдох албан тушаалтантай уулзахад ‘’Нарийн асуудлыг мэдэхгүй байна шалгалт явуулж байгаа албан ёсоор хариу тайлбар өгнө’’ гэх мэдээллийг өгсөн юм.

“GEN Z” ТЕАТРЫН АНХНЫ УРАН БҮТЭЭЛ “OFFLINE CLASS” ВИРТУАЛ ДРАМЫН ЖҮЖИГ ӨНӨӨДӨР ТОГЛОНО

Театрын урлагаар дамжуулан хүүхэд, өсвөр үед соёлын боловсрол олгох, гоо зүйн мэдлэг эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолой, үзэл бодлыг нь сонсох, ирээдүйн театрын боловсон хүчин болоод соёлт үзэгчдийг бэлтгэх, олон нийтийн телевизээр иргэдэд хүргэх үндэсний контент бүтээх зорилгоор “Жен зи театр” драмын жүжиг бүтээх анхдугаар, энтертайнмент уралдааныг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн боловсролын газар “Дөрвөн бэрх хөгжил” сангийн хамт олон хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү уралдаанд амжилттай оролцож шалгарсан шилдэг 10 сурагчидтай хамтран “жен зи” театрын анхны уран бүтээл болох “Offline class” виртуал драмын жүжгийг өнөөдөр, маргааш Монголын Хүүхэлдэйн театрын тайзнаа үнэ төлбөргүй тоглох гэж байна. “OFFLINE CLASS” гэдэг нь нэр нь англи хэл дээрх “OFFLINE-интернэт холболтгүй, цахим бус” “CLASS-хичээл, сургалт” гэсэн үгсийн нийлбэр юм. Харин “виртуал драм (VIRTUAL DRAMA)” гэдэг нь интернэт, видеогийн платформууд дээр зөвхөн цахим орчинд бүтээгддэг эсвэл цахим орчныг ашиглан тоглогддог жүжиг, кино эсвэл драмын төрөл юм. Энэ нь театрын тоглолттой адил бөгөөд цахим төхөөрөмжүүд болон платформуудыг ашиглан тоглогддог жүжгийн төрөл билээ. Хүүхэд залуучууд та бүхнийг хэүрэлуэн ирж үзэхийг урьж байна

"YOUTH VOICE-2024" ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар –2024” аяны хүрээнд “Youth Voice-2024” тоглолт ӨНӨӨДӨР болох гэж байна. “Youth Voice-2024” тоглолтод орчин үеийн залуу хип хоп артистууд, рок попын ургалд өөр өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарч чадсан дуучин Цэцэ, Наагий, Оюу болон “Анир” поп оркестр, DJ нарын хамтрал цоо шинэ хөгжмийн найруулга, хэмнэлээр эгшиглэхээс гадна гэрлийн шоу үзүүлбэр бүхийн DJ сет энэ үдэш задрах болно. Хэзээ: 2024.11.29-ний 19:00 цагт Хаана: MPM Event Hall Үнэ төлбөргүй СҮҮЛИЙН 100 ҮЗЭГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙНА. Дараах холбоосоор бүртгүүлнэ үү

ЗАСАГ ДАРГА ХУВААРИЙН ДАГУУ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

/2024.11.29/-ний өдөр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн хуваарийн дагуу хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзлаа. Засаг даргын энэ долоо хоногийн уулзалтаар иргэдийн дэвшүүлсэн асуудлаар санал солилцон зарим асуудлыг холбогдох албан тушаалтнуудын хамт газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Мөн зарим иргэдийн тулгамдсан асуудлыг судалж, холбогдох чиг үүргийн дагуу шуурхай шийдвэрлэн ажиллах чиглэлийг холбогдох нэгж, хэлтсийн удирдлагуудад үүрэгдлээ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮД ЗҮҮН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компанид ажиллалаа. Тэд компани, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаас гадна холбогдох бичиг баримтыг шалгаж дүгнэлт гаргасан юм. Тухайлбал, хөдөлмөрийн харилцаа, ажилтны нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйтай холбоотой үзлэг шалгалтыг хийж, үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулах тухай зөвлөгөө өгсөн юм. Дээрх байцаагчид ОУХБ-ын “Орчин үеийн хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх” сургалтад хамрагдаж байгаа аж. Сургалтын хүрээнд Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгалт хийж буй нь энэ юм. “Мэргэшсэн зөвлөх” бэлтгэх сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Удирдлагын академи хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл болон 16 аймгаас хууль, эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн хяналтын 35 байцаагч хамрагдаж байгаа юм.

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯНД 970 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН ХАМРАГДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын үндэсний хороо-той хамтран “Өвлөх бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Соёлын бүтээлч сар” аяныг энэ жил амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд 11 дүгээр сарын турш соёлын өв, урлаг, соён гэгээрэл, спортын чиглэлээр 2700 орчим арга хэмжээг улс орон даяар 500 гаруй байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж, 970 мянга гаруй иргэнийг хамруулсан нь манай соёлын салбарын цар хүрээ, ач холбогдлыг дахин бататгалаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын өвийг хамгаалж, баяжуулах, дэлхий дахинд сурталчлан таниулах, эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй байдлаар хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд манай яам “Соёлын бүтээлч сар” аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр зохион байгуулагдаж буй “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа” сэдэвт форум нь бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд туршлага хуваалцан, бодлого, төлөвлөлтөд тусгах чухал санал, зөвлөмж гаргахад чиглэгдэж байна. Энэ онд батлагдсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь салбарын эрх зүйн орчныг бүрдүүлж, уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх олон талын боломжийг нээж өгсөн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр: • 2032 он гэхэд тогтвортой хөгжлийн бодлого, стратегитай уялдсан эрх зүйн орчин бүрдэнэ. • Соёлын үйлдвэрлэл эрхлэгчид бүтээлийнхээ үр шимийг хүртэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. • Үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, бүтээлч кластерууд бий болно. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар уул уурхайн бус эдийн засгийн томоохон гарц бөгөөд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид зөвхөн монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой. Хамтдаа соёлын үнэ цэнийг бүтээцгээе!

“БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ” САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс, орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаар, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа Төвийн бүсийн хөгжлийн чуулган үргэлжилж байна. Чуулганы үндсэн хуралдаанаар “Бүсийн хөгжлийн бодлого” “Хотуудын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн Бүсийн болон орон нутгийн хөгжил, бизнес, технологийн хөгжил, тэсвэртэй хот сэдвүүдээр 5 салбар хуралдаан хуралдаж байна. Энэхүү салбар хуралдаануудаас гарсан санал зөвлөмжүүдийг үндсэн хуралдаанаар хэлэлцүүлж зөвлөмж гаргах юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Санхүү, удирдлагын газрын дарга Г.Бадрах “Бизнесийн хөгжил” салбар хуралдаанд панелистаар оролцож Дархан үйлдвэр технологийн парк нь Бүсийн хөгжилтэй хэрхэн уялдаж байгаа талаар мэдээлэл өглөө. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Санхүү, удирдлагын газрын дарга Г.Бадрах: Төслийн эхний үе шатыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2024-2028 онд хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Цаашдаа 2031 он хүртэл манай төсөл үргэлжлэх юм. Төслийн нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг төвийн бүсээр авч үзвэл ДНБ-ий өсөлт 3,7 дахин өсөж ядуурлын пунктийг 2,3 хувиар буруулна гэж харж байгаа. Мөн Улсын хэмжээнд төсвийн орлогыг 4,1 хувиар өсгөж, нэмүү өртөг шингэсэн экспортыг 6,9 хувиар өсгөх үр дүн үзүүлнэ гэж бид тооцоолж байгаа талаар салбар хуралдаанд оролцогчдод мэдээлэл өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 12 байгууллага хариуцсан зам талбайн нуухны цасыг ачиж тээвэрлэн явган замын цас, мөсийг цэвэрлэн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ЭРХ МЭДЛИЙГ БУЛААСАН МОНГОЛЫН АНХНЫ ХЗДХ-ИЙН САЙД

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед Улаанбаатар хотын төвд баригдсан “Аюуд” тауэр нэртэй оффис, үйлчилгээний барилгын маргаан олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн юм. БНХАУ-ын аж ахуйн нэгж болон Монгол Улсын компаниуд хамтран хөрөнгө оруулалт хийж эхлүүлсэн “Аюуд” тауэрийн өмчлөлийн маргаан эрчимжиж, талууд гомдлоо ЦЕГ, ЭЦА, УМБГ, УБЕГ-аас эхлээд шат шатны шүүхийн байгууллагад илгээж байсан нь зарим албан тушаалтны хувьд аманд нь өөрөө ороод ирсэн шар тос мэт санагдсан байхыг үгүйсгэх аргагүй. “Аюуд” тауэрын өмчлөлийн маргааш ид ширүүссэн 2023 оны намар Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдсон. Гэвч маргааныг гардан хүлээж авсан сайд асуудлыг хуулийн хүрээнд ул суурьтай шийдвэрлэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрддөг хууль эрх зүйн акт, санкцын дагуу биш, хуулийн сахиулах үүрэгтэй сайдын үүрэг, хариуцлагын дагуу биш өөрийн, хувь хүний үзэмжээр шийдэгдсэн нь өдгөө Б.Энхбаярыг маргаантай талуудын нэгнээс, тодорхой хэлбэл Хятад компаниас авлига авсан байх боломжтой гэж хардагдахад хүргээд байна. Хоёр компанийн дунд үүссэн маргааныг эргэн сөхөж, товчлон хүргэе. Монгол Улсын иргэн А.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Аюуд” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” ХХК-иуд 2008-2009 оны үед дундын хөрөнгө босгож, Улаанбаатар хотын төвд “Аюуд” тауэр нэртэй оффис, үйлчилгээний барилга барьж эхэлжээ. 2013 оноос барилгын үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон бөгөөд 2015 онд “Аюуд” компани Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” ХХК-ийн мэдэлд байсан “Аюуд” тауэрын 60 хувийг дангаараа эзэмших эрхийг УБЕГ-аар гаргуулсан гэдэг гомдол сүүлийн жилүүдэд төрийн бүх шатны байгууллагуудыг дарах болсон байдаг. Уг маргааныг Монгол Улсын Иргэний хэргийн шат шатны шүүх, Хонгконгийн Олон улсын арбитрын шүүх хянан хэлэлцэх гэж байгаа. 2017 оноос хойш Эрүүгийн цагдаагийн алба, УМБГ, дүүргүүдийн Цагдаагийн хэлтэс, АТГ гэх мэт хууль хүчний бүхий л байгууллагууд энэ хэргийг шалгасан ч маргааныг эцэслэж дийлээгүй байдаг. Үүнээс хойш энэ хэрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд эргэн сэргэсэн бөгөөд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Ажлын хэсэг томилон шалгаж байсан аж. Гэсэн хэдий ч 2023 оны аравдугаар сард Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдон асуудлыг бантан болгоод хаяжээ. Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа энэ маргаан дээр өөрийгөө товойлгон гаргах дуртай шударга үнэний дуу хоолой болж чадаагүйд асуудлын гол нуугдаж буй юм. Учир нь Б.Энхбаяр Монгол Улсын Иргэний хэргийн шат шатны шүүх, Хонконгийн Олон улсын арбитрын шүүх зэрэг компанийн эд хөрөнгө, хувь нийлүүлсэн асуудал, маргааныг хянан шийдвэрлэдэг байгууллагын шийдвэрийг үл тоосон шийдвэр гаргасан нь олон улсын Арбитрын шүүхийн өмнө Монгол Улсын Засгийн газрыг нүүрийг түлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр хуулийн бүхий л байгууллагууд хянаж, дүгнэлт гаргаж яваа шат дараатай ажиллагааг үл тоомсорлож, 2024 оны нэгдүгээр сарын 16-нд сайдын Албан даалгавар бичиж, “Улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14242/, Олимпын гудамж 5 тоот хаягт байрлах 14, 386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга)-ийн хамтран өмчлөгчөөс “Хуашенконстракшн Монгол” ХХК-ийг хасаж, “Аюуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулж, “Хуашенконстракшн Монгол” ХХК-ийн өмчийн эрхийг сэргээх үүрэг өгчээ. Хэн нэгний гэм буруутайг зөвхөн шүүх л тогтоодог. Хэн нэгэн сайд шүүх байгууллагын хянан шийдвэрлэх ёстой эрх мэдлийг булаан авч, ямар ч маргааныг талуудын хэн нэгэнд ашигтай шийдэж өгөх ёсгүй. Харин Б.Энхбаяр бол шүүх засаглалаас том гэдгээ харуулсан Монголын анхны сайдаар тодорсон байна.

1 ... 61 62 63 64 65 66 67 68 69 ... 370