НЭГҮҮН МЭДЭЭ
АҮББХ: Үйлдвэрлэлийн усны ашиглалт, хэрэглээг хянан шалгах ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (202 5.04.02 ) хуралдаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ахалж, бүрэлдэхүүнд Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, П.Мөнхтулга, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Б.Тулга нар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

НББХ: Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (202 5.04.01 ) хуралдаж, дэвшигч д ийн сонсгол д ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. Нийгмийн бодлогын байнгын хорооны өнгөрөгч сарын 20-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ( НДҮЗ )-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ( ЭМДҮЗ ) -ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд н эр дэвшигч д ийн сонсгол ыг энэ сарын 07-нд нээлттэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гарга ж, сонсголд танилцуулах шинжээч ийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу “Шимтгэл төлөгч таны төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Цэрэндулам, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн ахлах багш Э.Мөнхсоёл нар саналаа ирүүлжээ. Хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Цэрэндулам Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын ( хуучнаар ) районы Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсээс нийслэлийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах байцаагч, газрын дарга хүртэл дэвшин ажилласан бол Э.Мөнхсоёл Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улсад анагаах ухааны мастерийн болон докторын зэрэг хамгаалсан, тархи судлал, физиологи, ясны бодисын солилцоо, нийгмийн эрүү л мэндийн чиглэлээр судалгаа хийдэг судлаач хүн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, С.Зулпхар, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдээс тэдний ажил, мэргэжлийн туршлага, өөрийн үнэлэмж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаарх үзэл бодол, Үндэсний зөвлөлүүд, тэдгээрийн гишүүдэд тавих мэргэжил, ур чадварын шаардлага, үнэлгээ, дүгнэлт өгөх арга, аргачлал, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх зэрэг олон асуулт асууж, үг хэлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хараат бус шинжээчийг “... Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно ” гэж заасны дагуу санал хураалт явуулахад нэр дэвшигчдийн хэн нь ч гишүүдийн гуравны хоёр ын дэмжлэг авч чадсангүй. Иймд хараат бус шинжээч томилох ажлыг дахин шинээр эхлүүлэх боллоо. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 07-нд хийхээр товлосон НДҮЗ -ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд н эр дэвшигч д ийн сонсгол ыг мөн хойшлуулахаар боллоо. Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Анх 2000 онд батлагдаж, 2018 онд шинэчлэн найруулсан уг хуулиар хүний эрүүл мэнд, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг зохицуулж буй юм. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа дурдаад, тэр үеэс эхлэн өнөөг хүртэл буюу 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийгдээд байгааг мэдээлсэн юм. Үүний дотор донороос 500 хүнд элэг, 400 хүнд бөөр, 33 хүнд ясны чөмөг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 2018 онд Эрүүл мэндийн сайдын А/70 тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулсан. Тус алба Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага арга зүй, нэгдсэн зохицуулалтаар хангах, хяналт тавих, үр дүнг тооцох, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тархины үхлийг тодорхойлох үйл явц MNS 4621:2008 стандарт болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/198 тушаалаар баталсан журмаар зохицуулагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 21 эрүүл мэндийн байгууллагад тархины үхэл тодорхойлох баг ажиллаж 278 боломжит донорыг илрүүлж, 37 гэр бүлээс зөвшөөрөл авч, 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. 2023 онд хийгдсэн судалгаагаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдрах чадвар дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгааг сайд мэдээлэлдээ онцоллоо. Ойрын жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар эрхтэн шилжүүлэх суулгуулах шаардлагатай 1094 иргэн дараалалд бүртгүүлсний 182 нь элэг, 683 нь бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгааг тэрбээр дурдаад, хуульд заасны дагуу донороос эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг сайдын тушаалаар баталсан журмаар , энэ талаарх ёс зүйн удирдамжийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороогоор батлан хэрэгжүүлж б уй болон ц аашид тархины үхэлтэй донорын гэр бүлээс зөвшөөрөл авах асуудлыг эрхтэн шилжүүлэн суулгах технологи , үйл ажиллагаатай уялдуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай г тэмдэглэв. Донорын тухай хуулиар цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг зохицуулж байна. Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв өөс энэхүү цогц үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 21 аймаг, Хархорин, Мандал, Тосонцэнгэл сумд, нийслэлийн алслагдсан Багануур, Налайх дүүргүүдэд цусны салбар төвүүд ажиллаж, орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд цус , цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна . Мөн Дорноговь аймгийн Замын -Ү үд сум ан д шинээр цусны салбар төв байгуулах бэлтгэлийг хангажээ. Цус сэлбэлт судлалын салбарын цус , цус ан бүтээгдэхүүний хэсэг б олох бүхэл цус буюу сийвэн эсийг цусны донороос цуглуулдаг нэгж 2014 онд 26097 байсан бол 2024 онд 45577 нэгж болж, 1 . 7 дахин , цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 65 . 5 мянган нэгж байс наа 127 . 6 мянган нэгж болж 1 . 9 дахин нэмэгдсэн байна . Мөн м анай улс 1994 оноос сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж 2024 он гэхэд бүрэн шилжсэн бөгөөд өнгөрөгч оны эцсийн байдлаар 170 гаруй цусны донор бүртгэлтэй байна. Эдүгээ дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл тэй байдал, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нөөцийн асуудал чухлаар тавигдаж байна . Иймд сайн дурын , авлагагүй цусны доноры г нийтэд сурталчилж, энэ үйл хэрэгт олон нийтийг уриалах шаардлагатай бол эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг сурталчлах боломжгүй. Гэтэл Монгол Улсын Донорын тухай хуулиар эдгээр эрс тэс ялгаатай харилцааг нэгтгэн зохицуулсан нь учир дутагдалтай тул тус тусад нь хуульчлах шаардлагатайг сайд мэдээлэлдээ онцгойлж, хуулийн төслүүдийг өргөн бариад байгааг мэдээллээ. Мөн тэрбээр ү р шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаар танилцуулав. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилт технологийг Э х, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Юнимед, Өү жин Мед зэрэг эрүүл мэндийн таван байгууллага нутагшуулаад байгаа бөгөөд с үүлийн 10 жилийн хугацаанд 1685 хүүхэд энэхүү дэвшилт технологийн аргаар эсэн мэнд мэндэлж , өсөж торниж бай гаагийн 1133 донорын эсээр , 77 тээгч эхээр мэндэлсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Хүүхдийн гэр бүлийн статусыг илүү тодорхой болгох зорилгоор тэтгэвэр , нийгмийн халамжийн асуудлыг холбогдох хуулиудад тодорхой тусган , боловсронгуй болгох шаардлага байгааг тэрбээр онцлов. Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр гадаад улсад эмчлүүлсэн иргэдийн тухай болон эмч , эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангах тай холбоотой асуудлуудыг ярьсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 199 иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүл ж, эмчилгээний зардлаа буцаан авсан байна. Тэдний 20 гаруй хувийг элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэд эзэлж байгаа бөгөөд уг эмчилгээг Энэтхэг, Турк , БНСУ-д хийлгэж , нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуул жээ. З асгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2024 онд өөрчлөлт ор уул ж , Монгол Улсад оношлох , эмчлэх боломжгүй гээс гадаад улсад эмчл үүлсэн эмчилгээний зардлыг насанд хүрэгчд эд 20 .0 хуви ар , хүүхдэд 50 .0 хуви ар буцаан олго ж байгаа аж. Түүнчлэн с үүлийн жилүүдэд эмч , эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгч дийн гүтгэ лэг , доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу дүрсний бичлэг цацах зэрэг явдалд тасрахгүй бай гааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцгойлон танилцуулж, гурван эмч , эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт , заналхийлэлд өртөж бай сан гэсэн Х үний эрхийн Үндэсний Комиссын тайланг эш татав. Иймээс иргэд , үйлчлүүлэгчийн эрх , үүргийг оновчтой тогтоож хуульчлах зайлшгүй шаардлага тулгараад бай гааг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа цусны болон амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох НДҮЗ-ийн шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид энэ урамшууллын тогтолцоог үр дүнтэй болгохын тулд хэрхэх талаас асууж, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, урт наслах боломжийг нэмэгдүүлэх, осол гэмтлээс сэргийлэх, хавдрын өвчлөлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ амьгүй донороор цаашид амьдрах боломжтой хүмүүстээ амь , амь драл бэлэглэх хүнлэг сонголтыг хийх ар гэрийнхнийх нь ухамсрыг дээшлүүлэх нөлөөлөл, хөшүүр гийг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Хүний гавьяат эмч П.Батчулуун д оногдуулсан шийтгэлийн талаар асууж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийг ханга ж, эд , эс , эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа г улсын хэмжээнд зохицуулах , эрүүл мэндийн байгууллаг уудыг удирдлага , арга зүйгээр хангах , хяналт тавих ёстой З охицуулах алба уг тохиолдолд хэрхэн ажилласан талаар асууж хариулт авсан юм. Мөн тэрбээр үр шилжүүлэн суулгахтай холбоотой болон тээгч эхийн зохицуулалт, зөвшөөрлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар хуулийн төсөлд тусгасныг болон эрхтэн шилжүүлэн суулга эмчилгээний төсөв, санхүүжилтийн талаар тодруулж асуув. Тэрбээр, эрүүл мэндийн салбарт удирдлага, зохион байгуулалтын дутагдалтай, мэргэжлийн бус байдал сөргөөр нөлөөлснийг дүгнэж, зохицуулах алба, хөгжлийн төв, ёс зүйн хороо зэрэг бүтцүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Донорын тухай хуулийг сурталчлах, иргэд, олон нийтэд эерэгээр ойлгуулах талаар эрчимтэй ажиллах, донорыг хамгаалах, урамшуулахад анхаарах шаардлагатай байгааг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл хүнд байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, эрхтэн шилжүүлэ н суулгах мэс заслыг хэдэн эмч хийж байгаа, хүний нөөц, түүнийг бэхжүүлэх талаар ямар ажил хийж байгааг талаар асууж хариулт авав. Тэрбээр зайлшгүй шалтгаанаар гадаадад эмчлүүлж байгаа хүмүүст зардлын баримтаа бүрдүүлэх, буцаан олголтоо авах талаар сайтар зөвлөгөө өгч байх нь зүйтэй талаар саналаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Хүний гавьяат эмч П.Батчулуун д тохиолдсон явдал бол зөвхөн тэр хүний тухай асуудал биш эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний цаашын хөгжлийн тухай асуудал болохыг мэдэгдээд, үүнээс авах сургамж, дүгнэлт, хуулийн цоорхой нь хаанаа байгааг асууж, гэмтэл осол, харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчлөлийн эрчимт эмчилгээ г сайжруулах хэрэгцээ байгааг хэлэв. Тэрбээр гадаадад эмчлүүлж байгаа цусны бүлэг тохироогүй хүмүүсийн даатгалын санхүүжилтийг 40-50 хувиар нэмэхэд л энэ эмчилгээ нутагшиж, гадашаа урсаж байгаа 10-20 тэрбум төгрөгийн зардлыг Монголдоо үлдээж чадна гэдгийг гэдгийг онцлоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ урам зориг өгөхөд анхаарал хандуулах болсныг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Донорын тухай хуулийн зорилго хангагдсан эсэх, хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний үр дүн, түүнд хийсэн дүгнэлтүүд, шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд харилцааг иж бүрнээр зохицуулж чадсан эсэх зэрэг олон асуулт тавьж, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хий х арга, аргачлалыг нарийвчлан боловсруулж, мөрдүүлэх шаардлага байгааг онцолсон юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Цусны донорын тухай болон Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалтын талаар асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсны дээр Донорын тухаы хууль тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн гэдгийг лнцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд бүх юм болж бүтэхгүй байсан мэтээр дүгнэх нь өрөөсгөл гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнах тодорхой аргачлалтай болох, хууль санаачлагчид буюу Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар нэг асуудлаар тус тусдаа хуулийн төсөл боловсруулсан бол хамтад нь хэлэлцэх, Гэр бүлийн тухай хуульд тээгч эхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар хуулийн төсөл боловсруулж бэлэн болгосныг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв. Байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай болон Цусны донорын тухай хуулийн төслүүд, мөн Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн төсл ийн хэлэлцүүлэгт няхуур хандаж, ажил хэрэгчээр ажиллахыг гишүүдэд уриаллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭЗБХ: Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.01) хуралдаан 11 цаг 13 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны дэд ерөнхийлөгч, тус зөвлөлийн даргын мэдээллийг сонсов. Монголбанкны Хяналтын зөвлөл нь 2025 оны эхний улиралд 7 удаа хуралдсан болохыг Төв банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулаад, Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын 6.2 дахь заалттай холбоотой саналыг танилцуулсан юм. Үргэлжлүүлэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар товчхон танилцуулав. Зөвлөл улиралд нэг удаа хуралдах зохицуулалттай ч шинээр байгуулагдсан учраас тайлант хугацаанд 7 удаа хуралдаж, Хяналтын зөвлөлийн 2024 онд үйл ажиллагаа, үр дүнтэй танилцахын хамт 2025 оны ажлын төлөвлөгөөгөө батласан байна. Мөн Монголбанкны дотоод аудит, хөндлөнгийн аудит, нөөцийн удирдлага, санхүү бүртгэл, хууль эрх зүй, хяналт шалгалт, банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газруудын мэдээлэлтэй танилцжээ. Түүнчлэн хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд Монголбанкны удирдлагатай хэрхэн үр өгөөжтэй, зохистой харилцаж ажиллах талаар хэлэлцэж, Төв банкны засаглал, бүтэц зохион байгуулалтын өнөөгийн байдал, энэ чиглэлээр олон улсын байгууллагуудаас өгсөн санал зөвлөмж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй танилцсан байна. Мөн зээлийн хүүг бууруулаx чиглэлд 2011-2023 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний агуулга, боловсруулсан аргачлал, үр дүнг судалсан гэв. Эдгээрийн үр дүнд Хяналтын зөвлөлөөс гаргахаар төлөвлөж буй санал, дүгнэлт, зөвлөмжүүдийн талаар нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 381.1 заалтыг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагуудтай хамтран идэвх чармайлт гарган ажиллаx; Хөндлөнгийн аудитын тодорхой зөвлөмжийг хэрэгжүүлэх; Эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, ОУВС-ийн ELRIC аргачлал зэрэг түгээмэл арга хэрэгслийн хүрээнд цогцоор нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар хэлж байв. Түүнчлэн засаглалын хяналт, тэнцлийг хангах буюу дотоод аудит, дотоод хяналтын үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хангах, дотоод хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэx; Дотоод аудитын газар, Эрсдэлийн удирдлагын алба зэрэг үндсэн чиг үүргийн газруудад тогтмол 2-3 хүний орон тоо дутуу байгааг анхаарах шаардлагатай хэмээгээд холбогдох тайлбар хийв. Мөнгө угаахтай тэмцэх хяналт шалгалтын ажиллагаа нь Хяналт шалгалтын газар, Санхүүгийн мэдээллийн алба гэсэн нэгжүүдэд зэрэгцэн хэрэгжиж байгаа нь чиг үүргийн давхцал байгаа эсэхэд үнэлгээ хийн тогтооx, тогтвортой ногоон хөгжлийн талаарх нэгдсэн бодлогын нэгж хариуцсан ажилтан одоогоор томилогдоогүй байгаад анхаарах зэргийг тодотгож байлаа. Энэ үеэр “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах үйл ажиллагааны журам”-д оруулах өөрчлөлтийн талаар саналыг танилцуулсан юм. Үргэлжүүлэн тулгамдаж буй сорилтууд болон 2025 оны үйл ажиллагааны чиглэлийн талаар тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Энэ онд тус зөвлөл нь холбогдох хууль, журaмд нийцтэй байдлаар хяналтын үйл ажиллагааг тогтмол, Монголбанкны үйл ажиллагаанд хүндрэлгүйгээр хэрэгжүүлж, хараат бусаар дүгнэлт, санал, зөвлөмж гарган танилцуулаxаар төлөвлөжээ. Мөн зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн тэнцвэрт байдал болон шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны удирдлагатай улирал бүр тогтмол уулздаг шинэ жишиг тогтооxоор зорьж байгаа гэв. Өмнөx үе үеийн зөвлөл болон бидний энэ үед тулгарах сорилтыг даван туулах, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоx, Төв банкны хяналт, засаглалын тогтолцоог шат ахиулах зорилгоор Төв банкны тухай хуулийн 271.1 заалт болон 2003 онд батлагдсан Зөвлөлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулаx саналыг УИX-д хүргүүлнэ гэлээ. 2011-2023 онд хэрэгжүүлсэн зээлийн хүү бууруулаx дөрвөн бодлогын бичиг баримтын талаар дүгнэлт гарган УИX болон Монголбанкны удирдлагад хүргүүлэx, энэ чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох дараагийн бодлогын баримт бичигт саналаа өгөx юм байна. Үргэлжлүүлэн зээлийн хүүг бууруулаx чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар тайлбар, дүгнэлт болон цаашид Хяналтын зөвлөлийн зүгээс анхаарах асуудлуудаа танилцуулсан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Р.Батболд, О.Батнайрамдал, М.Энхцэцэг, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, О.Номинчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс мэдээлэл, тайлбар, хариулт авав. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 3 дугаар сарын хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсний нөлөөний талаарх тодруулгад Г.Энхтайван дэд ерөнхийлөгч хариулахдаа “Энэ шийдвэр зээлийн орчинд илт нөлөө үзүүлнэ. Төв банкны бодлогын арга хэмжээ болон бодлогын хүүгийн өөрчлөлтийн нөлөө 3-4 улирлын дараа зах зээлд илэрдэг. Бодлогын хүү өөрчлөгдөхөөс өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17.1 хувьтай байсан. Бодлогын хүүгийн өөрчлөлтөөс хамаараад өөрчлөгдөнө. Төв банкны эдийн засагчид тооцоолоход бодлогын хүү 1 хувиар нэмэгдэхэд зээлийн хүүд 0.7 орчим хувийн нөлөө үзүүлдэг гэжээ” хэмээн хариулав. Мөн гишүүдийн лавласны дагуу гадаад валютын албан нөөц, валютын зах зээлд интервенц хийх замаар оролцож буй арга хэмжээний үр нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хяналтын зөвлөл нь хараат бусаар ажиллах, дунд болон урт хугацааны мөнгөний бодлогын чиглэлээр дорвитой ажиллах боломжтой институт учраас томилогддон ажиллах нийт хугацаа буюу зургаан жилийнхээ төлөвлөгөөг гаргах боломжтой эсэхийг гишүүд асууж байв. Холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөсөн болохоо Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар тайлбарлаад, шинээр байгуулагдсан зөвлөл учраас дунд хугацааны төлөвлөгөө гаргаж амжаагүй байгаа гэлээ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлөвтэй холбогдуулан Монголбанк болон Монголбанкны Хяналтын зөвлөл Засгийн газарт төсвийн бодлогын талаар зөвлөмж өгч, үр дүнтэй ажиллахыг хүсэхэд эрх зүйн орчин хязгаарлагдмал гэдэг тайлбарыг өгч байв. Зээлийн хүүг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөний талаар судалгаатай нь холбоотой байр сууриа гишүүд илэрхийлж, энэ чиглэлээр Монголбанкны Хяналтын зөвлөлөөс авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар, зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудад ямар хөшүүрэг шаардлагатай гэж үзэж байгааг тодруулсан. Арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагааны талаар нягтлан судлах шаардлагатай гэдгийг Хяналтын зөвлөлийн дарга илэрхийлсэн. Моннголбанкны Хяналтын зөвлөлөөс ойрын хугацаанд арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөөд байгааг энэ ташрамд дурдаж байв. Ийнхүү мэдээлэл сонссны дараа Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн саналыг холбогдох журмын хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгоод, ойрын хугацаанд тус зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх саналаа ирүүлэхийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж чиглэл болгосон. Дараа нь Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” гэж тус тус заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор тусгасан хэдий ч эдгээр үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой эрх, үүрэг, шаардлагыг нарийвчлан зохицуулсан зохицуулалт одоогоор байдаггүй байна. Харин Монгол Улсад Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай 1999 оны нэг зүйлтэй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг тогтоосон. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байгаа гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх зэргээр эдийн засгийн гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж, сүүлийн 3 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 200 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Монгол Улсад давхардсан тоогоор сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгааг гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Зөвшөөрлийн тухай хуульд заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Темп партнерс” ХХК, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгож, олон улсад бооцоот тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1XBET сайт нь одоогоор тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа спортын бооцоот тоглоомын 1XBET сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болж, залилах, мөрийтэй тоглоом тоглох, кибер гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон болохыг Н.Учрал сайд танилцуулав. Хууль бус мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаж, Монополын эсрэг газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр, таувер, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээж, түгээж байгаа этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Нэр бүхий 2 аж ахуйн нэгжийн 7 контент бүтээгчийн зөрчлийн шинжтэй үйлдэлд 13.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гадаад улс орнуудын цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар 2024 оны 09 дүгээр сард гаргасан жагсаалтад манай улстай нийгмийн үнэлэмж, соёл, уламжлалын хувьд ижил төсөөтэй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд, нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байдаг аж. Япон, БНСУ, БНХАУ, Тайланд, Вьетнам, Индонез, Малдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улс цахим хэлбэрийг хууль бус гэж тооцдог байна. Мөн мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хууль бус гэж тооцсон 18, хүлээн зөвшөөрсөн 15, хэсэгчилсэн 8, зохицуулалтгүй 4, зөвхөн Засгийн газар нь зохицуулдаг 1 улс байдгийг тэрбээр дурдав. Мөрийтэй болон бооцоот тоглоом тоглосоноос эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодруулахад олон улсын сэтгэцийн эмгэгийн жагсаалтад F63.0 онош буюу мөрийцөх донг хамааруулжээ. АНУ-ын Аддиктологийн хүрээлэн (Донтолт-Зан үйл, сэтгэл заслын хүрээлэн)-гийн судалгаагаар тоглоомын дон буюу мөрийцөх донтой үед хүний уураг тархинд сэтгэцэд нөлөөлөх бодист донтох эмгэгтэй хүнтэй ижил өөрчлөлт бий болдог болохыг тогтоосон байдаг байна. Мөн тоглоомын донтой хүмүүсийн дунд амиа хорлох явдал түгээмэл байдаг ба Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн 17 хувь нь тоглоомын донтой байсан, энэ төрлийн донтой таван хүн тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсныг тогтоосон байдаг аж. СЭМҮТ-д хандаж мөрийцөх дон оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо жил бүр нэмэгдэж байгааг мөн төслийн танилцуулгын үеэр дурдав. 2020 онд амбулаториор 3 хүн үзүүлж, 11 хүн хэвтэн эмчлүүлсэн бол 2021 онд амбулаториор 8 хүн үзүүлж, 10 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 2022 онд 75 хүн амбулаториор үзүүлж 37 хүн хэвтэн эмчлүүлсэн. Харин 2023 он онд 101 хүн амбулаториор үзүүлж 45 хүн хэвтэн эмчлүүлжээ. Манай улсын нийгэм, эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Энэ хүрээнд төлбөрт, таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах юм байна. Н.Учрал сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Телевизээр явдаг хонжворт сугалааны талаарх зохицуулалт туссан эсэхийг Л.Соронзонболд гишүүн тодруулахад өргөн мэдүүлсэн төсөл тусгаагүй ч Улсын Их Хурал хэлэлцүүлгийн шатанд нэмж тусгах боломжтой гэдэг хариултыг өгөв. Түүнчлэн Банкны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаарх тодруулгад "Одоо мөрдөгдөж буй Банкны тухай хуулиар харилцагчийн мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр тодорхой байгууллагад өгдөг бол төсөл дэх зохицуулалтаар энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тохиолдолд мөрдөх байгууллагад холбогдох мэдээллийг шуурхай өгөх, мөн царцаах боломжтой болж байгаа" гэдэг хариултыг Төв банкны дэд ерөнхийлөгч өгөв. О.Номинчимэг гишүүн, хуулийн төслийг баталсны дараа хэрэгжилтийг хэрхэн хангах, холбогдох талуудын уялдаа холбоог хэрхэн зохицуулж байгаа талаар тодрууллаа. Нэг хүний хувийн шийдвэр, хариуцлагын асуудал мэт боловч том зургаараа нийгэм, эдийн засгийн хэмжээнд асар их сөрөг үр дагавартай энэ нөхцөл байдлыг зохицуулах шаардлага байгааг Н.Учрал гишүүн тайлбарлаад төслүүдийн зохицуулалтын хүрээнд 65 хувиар бууруулах боломжтой гэдэг тооцооллыг танилцууллаа. Ц ахим мөрийтэй тоглоом нь нийгмийн сүлжээ ашигла н пэйж болон групп үүсэх хэлбэрээр , мөн веб сайт буюу домэйн нэрээр сайтууд ажилл уулдаг, мөн аппликэйшн ашигла даг хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс танилцууллаа . Ө нгөрсөн хугацаанд тус байгууллагаас Facebook компанид 3192 хууль бус контент устгуулах хүсэлт хүргүүлсн ий 84 хувийг нь устгасан байна. В еб сайтын хувьд 6030 домэйн нэрийг хязгаарлалтад оруулсан . Нийслэлийн прокурорын албан ёсны зөвшөөрлөөр 1 XBET аппликэйшныг татах 11 домэйнийг хязгаарласан гэв. Түүнчлэн Монгол У лсын дотоодын хууль тогтоомж доо ямар нэг зохицуулалтыг тусгаагүй учир гадны байгууллагуудтай хамтран ажиллахад хүндрэлтэй байдгийг тайлбарлаж байв. Төслийг батлаад, холбогдох эрх зүйн зохицуулалтаа тодорхойлон, хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд гадны байгууллагуудад албан хүсэлтээ тави ад шийдвэрлэх боломжтой талаар хэлсэн юм. Д алд хэлбэрт орох ч хуулиар хориглогдсон үйлдэл болох учраас хууль хяналтын байгууллага ажилла х нөхцөл ч тодорхой болно гэдгийг ажлын хэсгийн зүгээс тайлбарлаж байлаа. Х уулий н төсөл батлагдсан тохиолдолд холбогдох байгууллагууд хэрхэн уялдаа холбоо гоо хангаж, түргэн шуурхай арга хэмжээ авах талаар онцгойлон анхаарах ёстой болно гэдгийг Н.Учрал сайд тайлбарласан. Э хний ээлжид з алуучууд яагаад мөрийтэй тоглоом тоглож байгаа суурь шалтгааныг зөв оношлох хэрэгтэй хэмээн Б . Жаргалан гишүүн хэллээ. А жлын байр бий болгож, иргэдийн о рлог ыг нэмэгдүүлэх, амьдралд нь хүрэлцэх цалин хангамжийг бий болгох нь чухал бөгөөд Засгийн газрын энэ чиглэлд ажиллах ёстой гэлээ. Х оригло х нь хялбар шийдэл хэмээгээд мөрийтэй тоглоомын асуудлы н талаар ул суурьтай зохицуулалтууд хийх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн . Иргэний дансны мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр , цагдаагийн байгууллагад нээлттэй болгох ийм зохицуулалт ыг хуульчлахдаа маш болгоомжтой хандах ёстой гэдгийг хэлж байв. Хувь хүний дансны мэдээлэл нь эмзэг , хувийн нууц мэдээлэл бөгөөд ц агдаагийн байгууллаг ын үйл ажиллагаатай холбоотой олон асууд ал гараад байгаа гэв. Хүний эрхтэй холбоотой асуудлыг ийн хөндөж байгаа учраас төслийг дэмжихгүй гэлээ . Төсөл дэх зохицуулалт нь мэдээлэл солилцох агуулга тай, гэмт хэргийн шинжийг агуулсан бол залилангийн гэмт хэрэгтэй төсөөтэй байдлаар Эрүүгийн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулж байгаа хэмээн ажлын хэсгээс тайлбарласан . Т өрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож , хуулиар хориглогдсон үйл ажиллагаанд татагдан оролцоод хохирсон иргэний мөнгийг гадагшаа шилжихээс нь өмнө царцаа н, хязгаарлалт хийх боломжийг бүрдүүлж байгаа гэлээ. Банкны тухай хууль нэмэлт оруулах замаар цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг татаж авах онцгой эрхийг а вах гэж байгаа нь Монгол Улсын бүх иргэнд хамаатай асуудал хэмээн Б.Жаргалан гишүүн тодотгосон бол төсөлд “ төлбөр т таавар , бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх, зуучлах , агент хийх, төлбөр т таавар , бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчлах, цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгт хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд мэдээлэл солилцоно ” гэж тусгасан байгаа хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Төслийн зохицуулалтыг оновчтой болгох, мөрийтэй тоглоом гэх зэрэг энэ төрлийн харилцааг бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай гэдэг байр суурийг Г.Уянгахишиг гишүүн илэрхийллээ. Гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Г.Уянгахишиг гишүүн тусгайлсан зохицуулалт бүхий бие даасан хууль хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Зөвхөн хориглох зохицуулалтыг хуульчлахаас гадна бусад төрлийн арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Б.Мөнхсоёл гишүүн илэрхийлсэн юм. М.Энхцэцэг гишүүн, энэ төрлийн тоглоомын хохирол минут, секундээр хэмжигдэж байгааг тодотгоод төслийг шуурхай хэлэлцэн батлах нь зүйтэй гэв. Үүний зэрэгцээ олон улсын сайн жишгийг нэвтрүүлж, төсөлд холбогдох зохицуулалтыг хэлэлцүүлгийн явцад нэмж тусгах боломжтой гэв. О.Батнайрамдал гишүүн, төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгмийн хор уршгийг тооцох ёстойг онцлон тэмдэглэж байсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах гээд ажилласнаас хойш хэчнээн иргэн цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж, эрүүл мэндээр хохирч, гэр бүлүүд хүнд байдалд орж, улмаар улс орны эдийн засагт нөлөө үзүүлж байгааг тооцож, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгааг Н.Учрал гишүүн хэлж байв. Байнгын хорооны дарга Р.Сэддорж мөн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 12 нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар танилцуулав. Монгол Улсын банкны салбарын зээлийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 54.3 их наяд төгрөг байна. Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдах жилд буюу 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар банкны салбарын зээлийн үлдэгдэл 9.4 их наяд төгрөг байсан гэлээ. Чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 10 хувьтай тэнцэж буюу зохих түвшинд байгаа бөгөөд цаашид хадгалах, бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль, тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж батлах, шинэчлэх үйл ажиллагааг тогтмол хийж салбарын тогтвортой байдал хангагдана гэдгийг Э.Батшугар гишүүн онцоллоо. Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2024 оны 02 дугаар сарын байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байгаа аж. Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж түүн дээр суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг баталсан нэгдсэн журам эрх бүхий бодлого тодорхойлогч байгууллага болох Монголбанк батлах шаардлагатай. Эрх бүхий байгууллагаар нэгдсэн аргачлал, түүний баталсан журамтай болсноор зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалтай нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох боломжтой болох юм байна. Зээлдэгчийн зээлжих чадварыг нэгдсэн онооны аргачлалаар тодорхойлсноор зээлийн эргэн төлөлтийн найдвартай байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа, аюулгүй байдал, банкны системийн нийт 28.6 их наяд төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл хөрөнгийн эргэн төлөгдөх баталгаа хамаарч байгааг хуулийн төсөл санаачлагч тайлбарлаж байв. Зээлийн мэдээллийн тухай хуульд зээлийн мэдээллийг ашиглан үйлчилгээ үзүүлэх этгээд зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох гэж заасан боловч ямар аргачлал болон холбогдох журмын дагуу үнэлгээ хийж, зэрэглэл тогтоох талаар хуульд заагаагүй бөгөөд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зөв, бодит байдалтай нийцүүлэн ашигласнаар банк, санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын санхүүгийн сахилгыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж шийдвэр гаргалтыг тоон мэдээлэл, тодорхой арга, онооны аргачлалыг үндэслэн хэрэгжүүлэх боломжтой болох аж. Үйл ажиллагааны цар хүрээ, орлого, ажлын байраар иргэдийг хангах, татвар төлөлт зэрэг үзүүлэлтээс харвал дотоодын аж ахуйн нэгжүүд нь банк, санхүүгийн салбарын томоохон оролцогчдын нэг болсныг илтгэх бөгөөд үүний үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүнд өөрчлөлтөд үзүүлэх нөлөө нэмэгдэж эдийн засгийн өсөлт, хүртээмжийн асуудал банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай нягт холбоотой болсон. Банк, санхүүгийн салбарын хүртээмжийн асуудлыг тогтмол сайжруулж, тоон мэдээлэл, нэгдсэн арга, аргачлалаар хангах нөхцөлийг хууль, эрх зүйн өөрчлөлтөөр бий болгосноор нийгэм, эдийн засгийн өсөлт, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирч, зээл, санхүүжилт нэмэгдэх нөхцөл бүрдэх аж. Хууль санаачлагчийн илтгэл тэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Мөн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлээд, санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 61.1 хувь нь Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АБГББХ: “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ны өнөөдрийн /2025.04.01/ хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсл ийг зөвшилцөн хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав. “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”- ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан аж. Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж буй юм байна. Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан аж. Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага ( Гаалийн байгууллага )- ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ. Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэж сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Транс - Азийн төмөр замын сүлжээн д нэгдсэнээр улсын эдийн засаг т үзүүлэх өгөөжийн талаар тодруулсан. Мөн гаднаас ирсэн чингэлэг, бараа монголын хилээр орж ирээд гааль дээр ирээд саатдаг, тэдгээрийн гаалийн бүрдүүлэлт, татварын асуудлыг шийдвэрлэдэг тодорхой бүлэг үүсчихээд улсад орох татварыг өөр хоорондоо эргэлдүүлж байдаг гэсэн мэдээлэл байгааг уламжлаад, энэ асуудал шийдэгдэх эсэхийг лавласан юм. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Энэ сүлжээнд нэгдэн орсноор хил, гаалийн хяналтыг цаасгүй болгон хөнгөвчлөн, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд учирдаг чирэгдэл байхгүй болж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Тухайлбал, БНХАУ-аас тээвэрлэгдэн ирж буй бараа бүтээгдэхүүнд хоёр улсын гааль тус бүр дээр бүрдүүлэлт хийж иргэд, аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлдэг асуудлыг цэгцлэх эхлэлийг тавьж байгаа юм. Нэг талдаа хийсэн гаалийн бүрдүүлэлт хоёр талдаа ижил байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа гэсэн үг. Ингэснээр татвараас зайлсхийх боломжгүй болж, цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн ач холбогдолтой болно гэсэн хариулт өгсөн. Төмөр замаар холбогдож байгаа бүх улс орнууд, ялангуяа гуравдагч орноос орж ирж байгаа чингэлэг, ачаа барааны талаарх мэдээллийг ачуулсан улсын гаалийн албанаас ачаа бараа ирэхээс өмнө түрүүлж онлайнаар авч энд байгаа бүртгэлийн сандаа оруулах нөхцөл бүрдэнэ. Тийм учраас гаалийн татвар зугтах, татварыг багасгах, барааны тоо, хэмжээг багасгах боломжгүй болж байгаа юм гэсэн хариултыг өгсөн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Аюулгүй байдал , гадаад бодлогын байнгын хороо өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссонтой холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хуралдаан даргалагч танилцуулав. Тэрбээр, тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдээс санал авч тусгахаар төлөвлөж буйг тодотгоод, УИХ-ын гишүүдээс энд хэлэлцэгдэх гэж буй асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир хаалттай горимоор хэлэлцэх горимын санал гаргасныг мэдээлсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэхийг дэмжсэн учир хэлэлцүүлгийг хаалттайгаар явууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дэмжих багууд хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дэмжих баг өнөөдөр /2025.03.31/ хуралдлаа . Тус хуралд Улсын Их Хурлын даргын хуулийн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан , Б.Мандалбаяр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа болон ажлын хэсгийн дэмжих багийн гишүүд оролцож, иргэний эрх зүйн ерөнхий анги, гэрээний ба үүргийн эрх зүй болон Иргэний хуулийн нэр томъёоны асуудлын хүрээнд санал солилцлоо. Тухайлбал, хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект, гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах тухай ойлголт, үндэслэл, гэрээний шинэ төрлүүд, ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн гэрээ, хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан г үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.10-т “Нэгдсэн хуралдаан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.8, 18.10-т заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл энэ талаар холбогдох Байнгын хороонд чиглэл өгнө. Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улсын Их Хурал уг тогтоолыг 04 дүгээр сарын 01-ний дотор батална” гэсэн байдаг. Иймд Улсын Их Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тайланг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ удаа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө хоорондын уялдаа хангагдаагүй буй шалтгаан, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хяналтын байгууллагуудын үнэлгээний дүн зөрүүтэй байгааг тодруулав. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Үндэсний аудитын газар хоёрдугаар сарын 15-ний өдөр холбогдох мэдээллийг аваад, Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний системд байгаа мэдээллийг нотлох баримттай нь тулгаж, хэрэгжилтийг нь гаргадаг. Үүнд хэд хэдэн алдаа байна гэж дүгнэсэн. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг тулгахад нийт 234 арга хэмжээнээс жилийн төлөвлөгөөнд 200 арга хэмжээ тусгагдаагүй байсан. Мөн Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 243 арга хэмжээний 108 арга хэмжээний хүрэх түвшин тодорхойгүй байсан. Иймд төлөвлөлтийн алдаанд хариуцлага тооцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Улсын Их Хуралд өгсөн зөвлөмжид тусгасан гэж байлаа. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хариултдаа, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолд туссан журмын дагуу үнэлдэг. Салбарын яамны үйл ажиллагааны тайланг нотлох баримттай нь тулгадаг. Гэхдээ үнэлж байгаа аргачлал, шалгуур үзүүлэлт хоорондоо зөрүүтэй, уялдаагүй явж ирснийг онцлов. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Засгийн газрын үнэлгээг бууруулсан гэх шалтгаан нь бид үйл ажиллагааг бус үр дүнг нь үнэлсэнтэй холбоотой. Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолын дагуу журамд шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрсэн түвшин тодорхой бол холбогдох томьёогоор бодно гэсэн байв. Гэтэл нийгмийн халамж зорилтод бүлэгт хүрч, халамжийн үйлчилгээ ил тод, чирэгдэлгүй болно гэсэн зорилтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх байгууллага үнэлэхдээ чанарын үнэлгээгээр 90 хувьтай гэж гаргасан байв. Бид журамд заасан томьёоллоор нь бодохоор 30 хувьтай болж байгаа юм хэмээн тайлбарлав. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хууль хоорондын нийцлийн алдаа гарч байна гээд цаашид дүгнэлтээ зөв гаргаад үүндээ үндэслээд төлөвлөлтөө хийх нь зүйтэй хэмээн хариулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, уг асуудлыг хоёр Байнгын хороо хэлэлцээд өнгөрлөө. Бусад Байнгын хороодоос энэ асуудлыг хэлэлцье гэсэн санал ирсэн эсэхийг Улсын Их Хурлын даргаас тодруулахын зэрэгцээ цаашид хууль, тогтоол хоорондын уялдаа нийцлийг хангах, улмаар Үндэсний аудитын байгууллагыг өргөжүүлж, чадавхжуулах шаардлагатай гэсэн саналыг хэлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, энэхүү асуудлыг Эдийн засаг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх, шаардлагатай бол бусад Байнгын хороод хэлэлцэж болно гэсэн хуулийн заалттай. Бусад Байнгын хороодоос энэ асуудлыг хэлэлцье гэсэн санал ирүүлээгүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хуулиудад заасны дагуу Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөдөг болох нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор анх удаагаа Монгол Улсын хөгжлийн урт хугацааныхаа төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа нь энэ хэмээн хариулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн оролцоотойгоор хөгжлийн төлөвлөгөөг тайлагнадаг, төлөвлөдөг, төсөвлөдөг энэ байдалд нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллах санаачилга гаргаад байна. Уг ажлын хэсгийг байгуулаад богино хугацаанд ажиллуулж, тогтоолын төсөл боловсруулж, Улсын Их Хурлаар батлах боломжтой гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилтын хэрэгжилт хамгийн бага хувьтай байгааг дурдаад Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа шалтгааныг лавлав. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Өнгөрсөн хугацаанд нийгмийн халамж, хамгааллын бодлогыг явуулахдаа гэр бүлээс нь салгасан тул сайн үр дүнд хүрч чадаагүй байна гэсэн судалгааны дүн гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ерөнхийд нь ярьж ирсэн байдаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 11280 хэмээн тодорхой болголоо. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон дагасан хуулиудын олонх нь хэрэгжээгүй шалтгаан нь төсөв санхүү, хүний нөөц, төрийн бодлого, байгууллагуудын хоорондын уялдаагүй байдалтай холбоотой байна. Ирэх гурван жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн хариулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, эрүүл мэндийн тусламж, чанар, үйлчилгээ, аюулгүй байдал эдгээрийг тус бүрд нь ямар шалгуур үзүүлэлтээр үнэлж байгаа талаар лавлахад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариултдаа, салбарын тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын чиглэлд бодитой хэмжигдэхүйц үр дүнг тооцохоор тоотой байя гэсэн бодлого барин нухацтай ажиллаж байна. Тухайлбал, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя гэвэл төвлөрлийг сааруулах, 2028 он гэхэд Улаанбаатарт үзүүлж буй 80 хувийн тусламж, үйлчилгээний хэдэн хувийг орон нутагт үзүүлдэг болох, Монгол Улсад эмчлэгддэггүй өвчний хэдэн хувийг эмчилдэг болох зэргээр тоон үзүүлэлтийг тодорхой гаргах ёстойг онцлов. Цаашдаа бид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салбарт барьж буй зарчим нь иргэдэд санхүүгийн эрсдэл багатай, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх чиглэлийг барина. Харин иргэдийн хариуцлагагүй байдлаас болсон тусламж, үйлчилгээний зардлыг өөрсдөөс нь гаргахгүй бол өнөөдрийн байгаа санхүүжилтээр бүх тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй байна хэмээн тайлбарласан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин хөгжлийн төлөвлөлт, тайлагналт, дүгнэлт хийх шалгуураа тодорхой болгох, улмаар хөдөө аж ахуйн нүүдлийн болон фермерийн аж ахуйн харьцааг хангасан эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог боловсруулах, эрчим хүчний нүүрсний нөөцдөө түшиглэн үйлдвэрлэгч улс болоход анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хүний хөгжлийг хангахдаа жижиг зорилтуудаа орхигдуулж болохгүйг анхааруулаад Үндэсний аудитын байгууллагын гүйцэтгэлийн аудитад төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой 34.4 тэрбум төгрөгийн зарцуулалт тайлагнаагүй байна гэсэн нь хариуцлагагүйн зуд нүүрлэсэн эл байдлыг яаралтай з огсоох шаардлагатай гэв. Ийнхүү Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан г хэлэлцэж дууслаа. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 461.3-т Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга цахим уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа өнөөдөр /2025.03.28/ Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Риксдагийн гишүүн ноён Маркус Виечилтэй цахим уулзалт хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа парламентын бүлгүүдийн анхны уулзалт ийнхүү цахимаар болж буйд баяртай байна гээд Шведийн Хаант Улсын Риксдагт Швед-Монголын бүлэг байгуулахад манлайлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санаачилгатай ажилласан ноён Маркус Виечилд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын талаар танилцуулсан. Мөн уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын харилцааг гүнгийрүүлэн бэхжүүлэх, тэр дундаа парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэв. Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Риксдагийн гишүүн ноён Маркус Виечил хоёр улсын парламентын бүлгийн хооронд цахим уулзалт хийх санаачилга гаргасанд талархал илэрхийлээд Швед-Монголын парламентын найрамдлын бүлэгт тус парламентад суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл багтсан нь Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйг харуулж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монгол-Шведийн парламентын бүлгээс хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд шинэ санал, санаачилга гарган хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ. Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нар болон Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Маргарета Седерфелдт, Рашид Фарифар, Бёрн Сөдер, Эрик Хелссборн нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэлийн газраас мэдээлэв.

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхлэв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2025 .03.28 )- ийн нэгдсэн хуралдаан Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийн санал хураалтаар эхэллээ. Санал хураалтын өмнө Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэлж, чоно, ирвэс зэрэг зэрлэг амьтад амьдрал ахуйд нь хүндрэл учруулж буйг хөдөө, орон нутгийн иргэд, малчид их ярьж, бодитой, шуурхай шийдвэр шаардлагатай байгааг хэлж байсан тухай дурдсан юм. Гол нь амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл авах, гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн энэ нэмэлтийг өөр зориулалтаар ашиглахгүй буюу хуулийн хэрэгжилтийг зөв, сайтар хангаж ажиллах шаардлагатай гэсэн юм. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Ингээд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан г хэлэлцэж эхлэв. Тайлангуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 2020 онд батлагдсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа 2050” бодлогын эхний таван жилийн гүйцэтгэлийг дүгнэх хугацаа энэ оны тавдугаар сард болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд дурдаад, өнгөрсөн таван жилийн хугацаанд Ковид19 цар тахал, ОХУ- Украйны дайн зэрэг олон улсын геополитикийн тогтворгүй нөхцөл байдал тулгарсан ч урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж , Монгол Улсыг 2021- 20 25 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан , хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр 67 .0 хувь тай гарсныг мэдээлсэн юм. “ Алсын хараа 2050 ” бодлог оор Ү ндэсний нэгдмэл үнэт зүйл, Х үний хөгжил, А мьдралын чанар ба дундаж давхарга, Э дийн засаг, З асаглал, Н огоон хөгжил, А мар тайван, аюулгүй нийгэм, Б үс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын 47 зорилтыг дэвшүүлж , 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тэрбээр дурдаад, Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн Чингис хааны музей , Ө өдөө тэмүүлэх Монгол буюу Гөү Монголия үндэсний брэндинг , Н үүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд ийн үр дүнд Монгол Улсын талаарх эерэг ойлголт 57 .0 хувиар нэмэгдэж , зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан гэлээ. Хүний хөгжлийн зорилтын хүрээнд дэлхий нийтийг хамарсан цар тахлы г эрсдэл багатай даван туулсан , орон даяар зохион байгуулсан эрт илрүүлгийн оношилгоонд 1 . 5 сая иргэнийг хамр уулсан, 2020-2024 онд улсын хэмжээнд 197 сургууль , 285 цэцэрлэг ашиглалтанд оруулсан, нийслэлд 27 хорооны 268 00 хүүхдийг цэцэрлэгт хамруул ж, сугалааг хал сан зэргийг дурдлаа. Амьдралын чанар ба дундаж давхарга з орилтын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулж, стратегийн ордуудын 34 хувьд ноогдох ноогдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд төвлөрүүлж, эрүүл мэнд , боловсрол , о рон сууц ны зориулалтаар зарцуулахаар шийдвэрлэснийг онцолж, одоогоор төрийн өмчийн компаниудаас 495 . 6 тэрбум төгрөг иргэдийн хадгаламжи н д төвлөр өөд байна гэв. Энэ эх үүсвэрээр 5000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүл сэн талаар нэмж дурдлаа. Эдийн засгийн зорилтын хүрээнд Засгийн газраас 2023- 20 25 оныг Монголд зочлох жил болгон зарла сны үр дүнд 2023 онд 600 мянга н, 20 24 онд 800 мянган жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж , салбарын жилийн орлого 1,5 тэрбум ам . долларт хүрсн ийг Ерөнхий сайд тэмдэглэв. “ Мянганы зам ” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж , Монгол Улс бүх аймгаа Улаанбаатар хоттой 7 000 гаруй к м хатуу хучилттай авто замаар бүрэн холбо лоо гэж тэрбээр танилцуулаад, о доо аймгийн төвүүдийг хооронд нь , мөн хилийн боомттой холбох зорилт хэрэгжиж байна гэсэн юм. Чойбалсан, Багануур, Эрдэнэ бүрэн , Бөөрөлжүү т , Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүл снээр эрчим хүчний нийт хүчин чад а л 358 м В т-аар нэмэгд сэн байна. Э дийн засгийн өсөлт Ковид19 цар тахлын үед 4 . 6 хувь байсан бол 2023 онд 7 . 4 хувь, 2024 онд 4 . 9 хувьтай гарчээ. Сүүлийн дөрвөн жилд Монгол У лсын экспортын орлого хоёр дахин өсөж , дотоодын нийт бүтээгдэхүүн ( ДНБ )- ий хэмжээ 37 . 4 их наяд төгрөгөөс өнөөдрийн байдлаар 80 .0 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Н эг хүнд ноогдох ДНБ 2020 онд 4121 ам . доллар байсан бол гурван жил дараалан тогтмол өсөж , 2023 оны байдлаар 6008 ам . долларт хүрсэн бөгөөд 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6890 ам . долларт хүр эхээр байна. О лон улсын з эрэглэл тогтоогч агентлаг ууд аас манай улсын зээлжих зэрэглэлийг 2024 он д нэг шат ахиулж , B + тогтвортой зэрэглэлд шилж үүлээд байна. З асаглалын зорилтын хүрээнд 2023 он д Ү ндсэн хуул ьд оруулсан нэмэлт ийг Ерөнхий сайд онцолж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд парламентад таван нам, эвсэл суудалтай болж , эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 . 4 хувьд хүр ч, Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсныг өгүүлсэн юм. Мөн E-Mongolia платформ ыг хэрэглээнд нэвт рүүлсэн, үүгээр 1263 үйлчилгээ үзүүлж байгаа, 1.9 сая хэрэглэгчтэй болсон зэрэг тоог хэлж, цахим засаглалын индексээр 28 байр урагшилсан болон хиймэл дагуулын асуудлыг ийдвэрлэх шаардлагатай байгааг ярив. Ногоон хөгжлийн зорилтын хүрээнд “ Тэрбум мод ” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, биологийн төрөл зүйлийг сэргээн хамгаалах экосистемийг хадгалахын тулд тусгай хамгаалалттай газар нутаг ( ТХГН ) -ийн хэмжээг өргөтгөх , байгалийн нөөцийн менежментийг сайжруулах , сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрс хүчлийн хийн ялгаралыг багасгах аар ажиллаж, энэ хүрээнд ногоон хөгжил, хүний хөгжлийг дэмжсэн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлж буйг танилцууллаа. А мар тайван , аюулгүй нийгэм зорилтын хүрээнд батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох , хууль , шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх , үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын сайжруулах стратегийг тодорхойлох, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэ х , амьдралын таатай байдлын үзүүлэлтүүдийг дээшлүүл эх, нийгмийн эрсдэлийг бууруулах , х үн төвтэй хөгжлийн үзлийн баримтлалын тулгуур илэрхийллийг эрх зүйн баримт бич и г т тусгах аар ажиллаж байна гээд, Б үс ба орон нутгийн хөгжлийн зорилт ын хүрээнд 2024 оны г Б үсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хууль эрх зүйн болон татварын орчныг боловсронгуй болгох гэж байгаагаа өгүүлэв. Улаанбаатар хот ба дагуул хот зорилтын хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэх эд 12,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг одоо хийхээр төлөвлөсөн байна. М өн 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон за рлаж, агаарын бохирдол , авто замын түгжрэлтэй холбоотой дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт ыг нэмэгдүүлэхээр штабын зохион байгуулалтаар ажиллаж байгааг мэдээлсэн юм. Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үе шаттайгаар эрэмбэлж , Туулын хурдны зам , Багахангай - Хөшгийн хөндийн төмөр зам, метро , трамвай, дүүжин тээврийн замын ажлуудыг эхний таван төсөл гэж үзэн, “ 20 минутын хот ” үзэл баримтлал тай уялд уул сан “ Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө ”-ний төслийг боловсруул сан байна. Төлөвлөгөөний төсөлд 2028 он гэхэд автомашины түгжрэл ийг 50 хувь буур уулахаар тооцжээ. Айл өрхийн түлшний хэрэглээг хийн түлш инд шилжүүлэх, “Тавантолгой түлш” ХК-д технологийн өөрчлөлт хийж сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байна гэж Ерөнхий сайд танилцуулгадаа дурдлаа. Монгол Улсын Засгийн газр ын 2024- 20 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр ийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 34.0 хувийн урьдчилсан биелэлт тэй байна гэж дүгнэгдсэн байна. Х өтөлбөр т 14 мега төслийг тусгаж, ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, хүний хөгжлийн бусад зорилтууд ыг урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой бүрдүүлэх зорилт тавьсныг Засгийн газрын тэргүүн танилцуулж, үүний хүрээнд Гашуун сухайт - Ганц мод боомтын х и л холболтын Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагд сан, Монгол , Францын хамтарсан уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ( УЦС ) -ын зээлийн гэрээ байгуулагдсаныг онцлон тэмдэглэв. Эгийн голын УЦС-ыг хөдөлгөх өөр ажиллаж байгаагаа мөн дурдлаа. Улсын Их Хурал, Засгийн газар хамтран эрчим хүчний үнийг чөлөөлж чадсан гээд тэрбээр одоо энэ салбарын орлого зарлагын тэнцэл эдийн засгийн хувьд илүү ашигтай болох боломж бүрдээд байгааг хэлж, үүний үр дүнд Бөөрөлжүүт, Чойбалсан, Б агануур ын цахилгаан станцын төслүүд гацаанаас гарч, Д улааны гурав дугаар цахилгаан станцыг өргөтгөх аж ил эхэлж байна гэв. Мөн Тавантолгойн цахилгаан станц ын болон ОХУ , БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх хийн хоолойн төсөл д анхаарал хандуулж байгаагаа хэллээ. Түүнчлэн, төмөр замын баруун , зүүн коридорын буюу гурван улсын төмөр замын төслүүд ийг хэрэгжүүл ж эхлэх цаг хугацаа болсныг сануулав. Дараа нь дээрх үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Монгол улсын ерөнхий аудитор Д . Загджав танилцуул лаа. Монгол Улсыг 2021- 20 25 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл д туссан 243 арга хэмжээ ний 108 нь шалгуур үзүүлэлт , суурь болон хүрэх түвшингүй байгаа г тэрбээр дурдаад, 67 . 7 хувь тай хэрэгжсэн гэж дүгнэснийг дурдав. Уг үндсэн чиглэлийн н ийт төсөл , арга хэмжээний 14 . 8 хувь нь үр дүнтэй , 50 . 2 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн , 32 . 5 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай , 2,5 хувь нь үр дүнгүй хэмээн дүгнэгджээ. Үндсэн чиглэлийг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу иж бүрэн судалгаа тооцоотой боловсруулаагүйгээс төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй , гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсан байна . Мөн тусгасан арга хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө , тухайн жилийн Т өсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлэх явц болон төлөвлөсөн санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгжилт хангалтгүй , төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй гүйцэтгээгүй тохиолдолд тооцох хариуцлагын тогтолцоо сулаас хэрэгжүүлэгч байгууллагын албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй байх нөхцөл бүрд сэн байгааг Ерөнхий аудитор анхааруулав. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Эдийн засаг, хөгжлийн яам , З асгийн газрын Хэрэг эрхлэх газар бодит гүйцэтгэл , холбогдох нотлох баримтад үндэслэн үнэн, зөв үнэлээгүй , зөвхөн 2024 оны гүйцэтгэлээр тайлагна сан нь нийт таван жилийн бодлого, зорилго, зорилт хэрхэн ханга гда ж байгаа г дүгнэх боломжгүй нөхцөл үүсгэж байна гэв. Холбогдох яамд зорилт арга хэмжээг хэдэн хувьтай хэрэгжүүлсэн бэ гэдэгт ач холбогдол өгч байгаагаас бус нийгэм , эдийн засагт ямар үр нөлөө бий бол гож байгааг харгалзан үздэггүй, энэ нь үр нөлөө багатай арга хэмжээг хэрэгжүүлж , үргүй зардал гаргах нөхцөлийг үүсгэж болзошгүй байгааг анхааруулав. Ү ндсэн чиглэлд тодорхойлсон зорилго, зорилт, арга хэмжээ г хэрэгжүүлэхэд 2021- 20 24 онд 21 . 7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм , эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй бай на гэж тэрбээр онцлоод, Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл , У лсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн Т өсвийн тухай хуулийг батлахдаа хоорондын уялдаа, нийцэлд анхаарах , хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагад хариуцлага тооцох, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох , төсвийн ерөнхийлөн захирагчийн саналд үндэслээгүй , судалгаа тооцоололгүй арга хэмжээг хэлэлцүүлгийн шатанд нэмж тусгахгүй байхад анхаарахыг Улсын Их Хуралд зөвлөв. Мөн Засгийн газарт Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл арга хэмжээ г хэрэгжүүлээд шаардагдах хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж тэдгээрийн тоо, санхүүжилтийн зохистой харьцааг бодитой тооцож төлөвлөх , санхүүжилт бүрэн шийдэгдээгүй асуудалд дүн шинжилгээ хийж , зохицуулж ажиллах, хууль, журам, аргачлалд заасны дагуу судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийх , үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр бий болгох үр нөлөөг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой төлөвлөн , хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж , хэрэгжүүлэх хугацааг хариуцах байгууллагыг тооцоо судалгаанд үндэслэн бодитой хэмжигдэхүйц ээр тодорхойл о х , оролцогч талуудын хуулиар хүлээсэн чиг үүргийг хангуул ж ажиллах, бодит гүйцэтгэл , нотлох баримтад суурилсан цогц хяналт - шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тодорхойл дог, бодлогын хэрэгжилтийг статистикийн өгөгдөлд оруулж , нийт эд ил тод мэдээлж байх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллаг а, орон нутгийн иргэдийн санал ыг авч, хэлэлцүүлж ажиллахыг зөвлөмж болголоо. Түүнчлэн бүх шатны төсөвт захирагчд ад өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад а нхаарч ажиллах шаардлагатай г онц лов. Харин Монгол Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөө г хэрэгжүүлэх хүрээнд найман тэргүүлэх чиглэл , төсвийн 24 ерөнхийлөн захирагчийн 53 хөтөлбөрийн 1 9 4 төсөл, арга хэмжээ нд нийт 13 . 9 их наяд төгрөгийн хөрөнгө шаард агда хаар баталж , гүйцэтгэлээр 6 . 4 их наяд төгрөг зарцуулсан байна . Эдгээрээс гурван тэргүүлэх чиглэлийн гурван төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн түвшин , биелэлтийг дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлтийг Аудитын ерөнхи й газраас гаргасан байна. Бусад таван тэргүүлэх чиглэлийн үр дүн 74 . 3 хувь, т өсвийн ерөнхийлөн захирагч ды н үр дүнгийн гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 56 . 9 хувь, хөтөлбөрийн үр дүнгийн дундаж үнэлгээ 56 . 6 хувь, төсөл , арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 52 . 1 хувь тай гаар үнэлэгджээ. Аудитын дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг төлөвлөх, тайлагнах хяналт шинжилгээ, үнэлгээ хийх цаглаварыг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан төсөвлөлт , төлөвлөлтийг хийх , төлөвлөлт тайлагналын үр дүнг тооцох аргачлал , шалгуур үзүүлэлттэй болгох зэрэг нийт 12 зөвлөмжийг өгсөн байна. Гүйцэтгэлийн тайлангуудыг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулсан юм. “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний гүйцэтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар 45.1 хувийн, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 57.2 хувийн, Үндэсний аудитын газар 52 . 1 хувийн, Монгол Улсыг 2021-2025 онд хөг жүүлэх таван жилийн үндсэн чиглэл ийн 47 зорилтод хамаарах 243 арга хэмжээний хэрэгжилт ийг 2024 оны байдлаар Улсын Их Хурлын Тамгын газар 52.6 хувийн, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 65.0 хувийн Үндэсний аудитын газар 67.7 хувийн биелэлттэй гэж тус тус дүгнэсэн байна. З асгийн газрын 2024- 2 028 оны үйл ажиллагааны хөтөлбөр ийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын Тамгын газар дунджаар 25.3 хувь буюу үр дүнгүй гэж үнэлжээ. Түүнчлэн уг хөтөлбөрийн зорилтуудаас 22.2 хувь буюу 138 зорилтын хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдсэн байна. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар тайлангуудыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О. Цогтгэрэл хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хэрэгжилт хамгийн өндөр буюу 40 хувь гэж дүгнэсэн ч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгаа талаар , Улсын Их Хурлын гишүүн Х. Ганхуяг т айланг үнэлэх аргачлал өөр өөр , үйл ажиллагааны биелэлт , үнэлгээ хоорондоо хол зөрөөтэй байгаа шалтгааны талаар , Улсын Их Хурлын гишүүн Г. Лувсанжамц г үйцэтгэлийн тайланд хийсэн үнэлгээнүүд хоорондоо зөр үү тэй , төсөл , арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй , Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Б одлогын баримт бичгийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг жур а м ”- аар үнэлэх аргачлалаа баримталж үнэлгээ хийсэн эсэх , з асаглалын үзүүлэлтийг сайжруулах зорилтыг үнэлэх Дэлхийн банкны үнэлгээ гараагүй шалтгааны талаар , Улсын Их Хурлын гишүүн О. Номинчимэг а влигын үзүүлэлт буурсан эсэх , А влигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт , ямар индексээр тооцож ахиц дэвшил гарсан гэж үнэлсэн талаар , Улсын Их Хурлын гишүүн М. Мандухай “ Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах ” тэргүүлэх чиглэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлэх дүгнэх боломжгүй байгаа шалтгаан , үнэлэх аргачлалыг баталсан эсэх , хэмжих нэгж байхгүй байгаа шалтгаан , цаашид хэрхэн үнэлэх талаар , Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын үйл явц , а ль байгууллага хариуцан хэрэгжүүлж байгаа , дэд бүтэц , хөрөнгө оруулалтын талаар , Улсын Их Хурлын гишүүн Б. Мөнхсоёл Х үний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилт биелэгдээгүйг анхаарч, уг зорилтыг үнэлэх аргачлалыг сайжруулах, шинэчлэх, энэ чиглэлээр чанарын судалгаа хийдэг эсэх талаар , Улсын Их Хурлын гишүүн П. Батчимэг “ Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах ” тэргүүлэх чиглэлийн биелэлт хангалтгүй байгаа шалтгаан , Үндэсний аудитын газар болон холбогдох байгууллагын үнэлгээний дүн зөр үү тэй байгаа үндэслэл , эдгээрийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажилласан талаар , Улсын Их Хурлын гишүүн С. Цэнгүүн эрчим хүчний шинэчлэлийн талаар Э рчим хүчний яамн аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ , эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн зохицуулалт , тэдгээр ямар бодлогын дэмжлэг үзүүлэх , Т өрийн өмчит компаниудын хариуцлагагүй байдал ашиггүй ажиллаж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар , Улсын Их Хурлын гишүүн П. Сайнзориг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлийн үр дүн , хэрэгжүүлж буй арга хэмжээ , э рчим хүч , ногоон эдийн засгийг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох х уулийн төслүүдийг Засгийн газраас Улсын Их Хуралд хэзээ өргөн мэдүүлэх , хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах бодлого , төрийн хэмнэлтийн бодлогын хэрэгжилт нийслэлийн дагуул хотын төлөвлөлтийн талаар тус тус асуулт асууж хариулт ав сан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн П. Сайнзориг намууд Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагаа анхаарч , алдаа оноогоо тодорхой ярилцах , Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын нийтлэг эрх ашиг , хөгжилд хүрэх эрэмбийг тодорхойлж ажлыг дэс дараалалтай эрчимжүүлэх. Үүнд хүний хөгжил, дэд бүтэц, дагуул хот, эрчим хүч, уур уурхайн салбарын асуудал, ашигт малтмал, уур уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг тодорхойлж шинэчлэх талаар , Улсын Их Хурлын гишүүн Б. Батбаатар төлөвлөгөөний үр дүнгийн биелэлт хангалтгүй , эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн т өсөл , арга хэмжээнүүдийг хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох эсэх , энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ бий эсэх талаар , Улсын Их Хурлын гишүүн Э. Болормаа д унд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг гаргах бөгөөд хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, байгаль орчны, засаглалын, бүсийн хөгжлийн, үндэсний өрсөлдөх чадварын, шинжлэх ухаан технологийн зорилтот хөтөлбөрүүдийг уялдаа холбоо дэс дараатай боловсруулж өргөн мэдүүлэх талаар , Улсын Их Хурлын гишүүн Р. Батболд т өлөвлөгөө дунджаар 67 . 7 хувь тай хэрэгжсэн байгаа хариуцлагыг хэн хүлээх , таван жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайланг дүгнэхдээ сонгуулийн жилийн өмнөх өмнө хийх үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох талаар , Улсын Их Хурлын гишүүн Б. Мөнхсоёл үнэлгээнд чанарын судалгаа хийх аргачлалыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар , Улсын Их Хурлын гишүүн Г. Уянгахишиг хэмжигдэхүйц , хүрэлцэхүйц үзүүлэлттэй байх , зорилтот түвшинтэй уялдах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох , х өрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг анхаарах , зарцуулалтыг сайжруулах , хариуцлагыг тодорхой байлгах талаар , Улсын Их Хурлын гишүүн Ц. Сандаг -О чир холбогдох эрх бүхий байгууллагуудын үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох , з орилго , зорилтуудын эцсийн дүнд иргэдийн амьдралын чанар сайжирсан байх ё стой атал үнэлгээ , бодит байдал хоёр зөрөөтэй байгааг Засгийн газар анхаарч ажиллах , Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт , зөвлөмжид хэрэгжилт хангалтгүй төсөл , арга хэмжээнд төсвийн асуудлыг баталж өгдөггүйгээс санхүүжилт хангалтгүй байгаа талаар , Улсын Их Хурлын гишүүн Ө. Шижир үнэлгээ зөрөөтэй байгаа шалтгааны талаар , хүрэх үр дүнг зөв тооцоогүй , Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, У лсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хоорондын зөрчлийг арилга хад анхаарах талаар , Улсын Их Хурлын гишүүн М. Мандухай үнэлгээг ойлгомжтой болгох , х үнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийн хүрээнд бодлогын яамны хувьд аргачлалыг тодорхой тусгах талаар , Улсын Их Хурлын гишүүн Б. Пүрэвдорж Засаглалын үзүүлэлтийг сайжруулах , Засгийн газр ын бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох талаар , Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат -Э рдэнэ т айланг хэлэлцэх ажлын хэсгийг оновчтой тогтоох, асуудал эрхэлсэн сайд , асуудал хариуцсан гол албан тушаалтныг оролцуулах , үнэлгээ хийх аргачлалыг тодорхой болгох, үнэлэх аргачлалыг нэгтгэх, ойлгомжтой байх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар саналаа илэрхийл жээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн хийсэн танилцуулга болон аудитын дүгнэлт, Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж үг хэлж эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын ардчиллын үзүүлэлт буурч, олон улсын судалгааны тайлангаар автократ дэглэмтэй улс гэгдсэнд хэрхэн анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж эрчим хүчний шинэчлэлийн ажлын хурд саарч, үнэ нэмснээр өөр зүйл хийгээгүйд дүгнэлт хийх, дунд шатны ашиг сонирхлын зөрчилтэй дарга нарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг бүсчилсэн хөгжлийн дэмжих жилийн үйл ажиллагааны хэрхэн хэрэгжсэн, Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох бодлогын хэрэгжилт ямар байгааг асууж, хөдөө аж ахуйн зарим асуудлаар санал хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр Малчны тухай хуулийн хэрэгжилт, старлинк сүлжээний ашиглалт, гадаад адууны импортын талаарх Засгийн газрын бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформын гол бодлогуудын хэн зангидах, энэ асуудалд нэгдэж чадахгүй байгааг хэрхэн зохицуулах, тус салбарын ажилчдын цалинг нэмэх эсэх талаар тус тус асууж хариулт авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хөгжлийн бодлогын төлөвлөлт, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох, хэмжих, үнэлэх арга, аргачлалыг сайжруулах талаар тодорхой санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал стратегийн ордуудыг эзэмшиж байгаа компаниудтай хийж буй хэлцэл ямар шатанд явааг асууж, Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авч гадаадад суралцсан хүмүүсийн зээлийн эргэн төлөлт муу байгааг анхаарч ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Эмээлтийн түүхий эд боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хэрхэн боловсрогдсон, 10 аймгийн дулааны станцыг шинэчлэн сайжруулах төслийн хэрэгжилт яагаад зогсонги байдалд орсон, малчдаас ноолуур худалдан авах бэлтгэн нийлүүлэлтийн ажил удаашралтай байгааг анхаарч ажиллах зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөгжлийн бодлоыг харилцан уялдаатай боловсруулж, төлөвлөлтөд суурилан төсөвлөж хэрэгжүүлэхэд анхаарахыг Засгийн газарт зөвлөв. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Нийслэлийн Засаг дарга нар хариуллаа. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөж, хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар т өнөөдөр / 2025.03.28/ өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа тайланг хүлээлгэн өгч, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар “Тайланд тусгасан асуудлын хүрээнд хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь чухал байна. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Үүнд бид анхаарч, гадны сайн туршлагуудаас нэвтрүүлэх хэрэгтэй юм” гэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2024 оны үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал , дүгнэлтийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулган ы өнөөдрийн /2025.03.27/ хуралдааны эхэнд хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэ в. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д “ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ ” гэж заасныг УИХ-ын дарга танилцуулав. Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн учир Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт ийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлц сэн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ . Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан бөгөөд Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, 1992 онд Үндсэн хуулиа баталж сонгуулийн тогтолцоо ны эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Б ие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруул ах квот тогтоох зохицуулалт нь тогтчихсон ойлголт гэж бодож байна. Х үн нэр дэвших хүсэл тэй байж болох ч иргэдийн сонголтын үр дүнгээр гарч ирдэг . Ө нгөрсөн жилийн сонгуул иар хамгийн багадаа 45 мянган хүний санал авч байж УИХ-ын гишүүн ээр сонгогдсон. 801 хүн дэмжиж гарын үсэг зурсан нь сонгуул ьд өрсөлдөх хэмжээнд хүлээн зөвшөөрч буйн илрэл бөгөөд ингэж хүлээн зөвшөөрөгдө ж байж бие даан нэр дэвшигч ийн хариуцлагын асуудал яригдах ёстой. 801 хүний гарын үсэг бол хүний сонгогдох эрхэд нөлөөл ж байгаа зүйл биш гэж үзэж байгаа учир Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн саналтай байна гэлээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, 19 92 оноос хойш парламентын есөн удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигч ид 801-ээс доошгүй тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулна гэсэн хуулийн заалт хэрэгжсэн . П арламентын сонгуульд бие дааж нэр дэвших эрхээ хязгаарлуулсан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар гомдол гаргасан байна . 2016 онд дөрвөн хүн, 20 20 онд 14 хүн , 24 онд гурван хүн , сүүлийн гурван удаагийн парламентын сонгуульд нийт 21 бие даан нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороон оос баталсан маягтад 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулах асуудлаас болж сонгуульд оролцож чадаагүй гэсэн тоо баримт байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь шалгуур тавьж байгаа нь буруу биш. Гэхдээ тухайн тойргийн сонгогчдын тоотой харьцуулахад босго шалгуур нь өндөр байна гэж байгаа юм. Мөн бүртгэл маягтыг долоохон хоногийн хугацаанд с онгуулийн хорооны ажилтнууд түүврийн аргаар судалж, асуудалд хэлбэр төдий хандаж хүний сонгогдох эрхийг хязгаарлаж байна . Энэ үйл ажиллагаа нь хуульчлагдаагүй, журмаар зохицуулагдаж бай на гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна. Үндсэн хуулийн цэц ийн дүгнэлтийн гол агуулга нь ийм байгаа. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авна гэдэг нь бие даан нэр дэвшигч дэд шалгуур , босго огт тавихгүй гэсэн үг биш. У лс төрийн намыг байгуулахад 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулахтай адилтга сан нь хэт өндөр шалгуур байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг батлав. Дараа нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсл ийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм. Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ. Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав. Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван түвшний баримт бичиг байгуулахаар тохиролцсон. Энэ нь 1 дүгээрт Засгийн газар хоорондын энэхүү Хэлэлцээр, 2 дугаарт Ажлын хэсгийн түвшинд талуудын байр Протокол/энэхүү Протоколд мөн Харбин хотноо гарын үсэг зурсан. 3 дугаарт компаний хоорондын гэрээнүүдийг энэхүү Хэлэлцээрийг соёрхон баталсны дараа байгуулах аж. Хэлэлцээрийн төслийг тохирох явцад талууд: · төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр замаар гуравдагч талыг ачаа мөн тээврийг тээврлэх · төмөр замын бүтээн байгуулалтыг хэрхэн богино хугацаанд хэрэгжүүлэх · нүүрс худалдах, худалдан авах гэрээний хугацаа, нүүрсний хэмжээ, үнийш хэрхэн тогтоох · Нүүрсний олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх, эрчим хүчний нүүрсний худалдаа · Бусад боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний салбар, бусад дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж дээрх 3 түвшний баримт бичгүүдэд тусгахаар тохиролцсон г эсэн мэдээллийг сайд өгөв. Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав. Энэхүү хуулийн төслийг батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх, томоохон бүтээн байгуулалт, төслийн ажлуудын график, үе шатуудад онцгой анхаарах, хугацаа алдахгүйгээр төмөр замын асуудлыг судлах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлын бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай, боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, малчдын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Э.Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч, үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Жангабыл нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусгах, УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг хэрэгжүүлэх явц, үр дүнд анхаарч хариуцлагатай ажиллахыг сануулжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас харилцан ашигтай байх, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг анхаарч ажиллахыг тэмдэглэжээ. Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсл ийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 64 65 66 67 68 69 70 71 72 ... 384