НЭГҮҮН МЭДЭЭ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд хоёр тал өнөөдөр /2025.04.28/ албан ёсны уулзалт хийсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хааны эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залсныг онцолж байлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэсэн. Тэрбээр, 2024 онд болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгоод, энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон гээд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгайлан индэр зассан талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг , гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр ж анжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ. Эрхэмсэг ноён Ү Вон Шиг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ЭЦЭГ ФРАНЦИСКИЙГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Өчигдөр Дээрхийн гэгээн эцэг Францискийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцож суухад Хутагт Пьетрогийн талбайд цугласан олон эмгэнэн гашуудахаасаа илүү эгэл амьдралаа хүн төрөлхтний эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны төлөө зориулсан нэгэн агуу их сэтгэлтний алдрыг магтан тэмдэглэж байх шиг санагдлаа. Насан хутаг олохоосоо өмнө амжиж Монгол Улсад айлчлахдаа тэр гэгээнтэн газарлаг эрх мэдэл хөөж, гавьяа байгуулах санаа агуулсангүй, жирийн хоньчны жинхэнэ үнэн сэтгэл өвөрлөж ирсэн гэдгээ “монголчуудын нууцлаг далд чанарыг (mysticism) танихыг зорьсон” хэмээн өгүүлсэн байдаг. Тэрээр манай мөнх хөх тэнгэрийг үзэж, эгэл жирийн хүмүүстэй уулзаж явахдаа эрж хайсан зүйлээ олсон байх, манай гуравдагч хөршийн бодлогыг “гуравдагч хөршийн үл тайлагдах нууц” (third-neighbour mystique) хэмээн нэрлэсэн билээ. Хутагт Франциск манай орныг, манай ард түмнийг дэлхий дахинд нэг сайн таниулчхаад буцлаа. Манай түүх, уламжлал соёл, нүүдлийн ахуй, байгаль дэлхийгээ хайрлах үзэл, оюун санааны мэдрэмж, шашин шүтлэгийн эрх чөлөө, монгол гэрийг хүртэл тэрээр оюун санааны эрэл хайгуулын үзүүр болгон тунхаглаж, хорвоо ертөнцийг монгол гэртэй, монгол орныг яруу найрагтай зүйрлэж, уудам тал нутгаас ундран түгдэг их амар амгаланг анхаарч ажиглахыг хүн төрөлхтөнд сануулчхаад буцлаа. Хутагт Франциск бас монголчуудад хандаж захиас үлдээсэн. Тэрээр “хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй болоод дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлсэн” хэмээн сануулж, “авлига хээл хахууль бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж чадах хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг, амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдаж, тэнгэр өөд харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон” хэмээн анхааруулж, “та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тийм болохоор алдарт яруу найрагчийнхаа хэлснээр ‘тэнгэр шиг бай’ хэмээн захин сургамжилсан билээ. Ватиканы Пьяцца Сан Пьетро өчигдөр нартай, халуун байсан. Нарлаг сайхан Сан Пьетрогийн талбай бидэнд чимээ шуугиан, өрсөлдөөн тэмцлээр дүүрсэн манай ертөнцөд хүртэл амар амгалан өнө удаан оршин тогтнож, үнэний эрлийн үзүүр олдоно гэдгийг байн байн сануулах шиг үе үе анир чимээгүй нам гүм болж, алсад нүргэлэх нисдэг тэрэг, машин моторын дууг даран амны уншлага латин, итали хэл дээр чихэнд хоногштол цуурайтлаа. Ромын Аба, Хутагт Франциск өөрийнхөө үргэлж ярьдаг асан эцэс төгсгөлгүй их амар амгаландаа тайван нойрсох болтугай! Энгүй уудам нутагт минь, эх сайхан дэлхийд минь эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны үзэл санаа дэлгэрч үе үеийг зоригжуулан өрнөн түгэх болтугай! Requiescat in pace. *** Yesterday, as I participated in the funeral ceremony of His Holiness Pope Francis, I felt that those gathered in St. Peter’s Square were not merely mourning, but rather celebrating the extraordinary legacy of a great soul who dedicated his life to the unity of humankind, compassion, mercy, and peace. Before his journey’s end, Pope Francis had visited Mongolia. When he set foot on our land, he came not with political ambitions or a desire for worldly power, but with the heart of a shepherd — to speak to all Mongolians with deep love and respect. He once shared that his purpose was to “understand the mysticism of the Mongolian people.” In Mongolia, Pope Francis embraced the vast blue sky and met ordinary people, and in doing so, he found what he sought. He referred to Mongolia’s foreign policy as the “third-neighbor mystique,” recognizing the unique role our country plays on the world stage. Pope Francis made sure the world knew about Mongolia and its people. He spoke of our history, traditions, culture, nomadic lifestyle, respect for nature, our deep spiritual sensitivity, the freedom of religious belief, and even the Mongolian “ger” as a symbol of spiritual journey. He described Mongolia as a “poem written on the steppes” and urged the world to listen to the quiet wisdom that rises from its vast landscapes. In his message to the Mongolian people, Pope Francis reminded us that “born under the gaze of the infinite sky, your people were destined to develop a refined spiritual sense and spread inner peace.” He also warned us that “corruption and greed can ruin an entire nation, leading to consequences born of moral decay, causing people to become disconnected from the greater good and losing the ability to look to the heavens.” He urged us to remember the wisdom of our ancestors and kings, who knew how to look beyond, gazing over the vast land with clarity. He called on us to “be like the sky,” as the great poet once said. The sun shone brightly yesterday in St. Peter's Square. The warmth of the square reminded us that, even in a world filled with noise and conflict, there is an enduring power in quiet goodness, humility, and the search for truth. In moments of stillness, when the sounds of helicopters and cars faded away, the Latin and Italian prayers resonated, reminding us that the pursuit of truth continues. May the soul of Pope Francis rest in the boundless peace he so often spoke of — and may we honor his memory by living the values he held dear. May his message of unity, compassion, and peace continue to spread across my homeland and the world, inspiring us all to move forward with courage. In Mongolia, and across the globe, may his spirit of dialogue, mercy, and brotherhood continue to inspire new generations. Requiescat in pace

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.04.26/ хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол- Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд болон бусад албаны хүмүүс Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд угтан авлаа. Х оёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв

Монголын шилдэг инженер, эрдэмтэн судлаач, шинийг санаачлагч, зохион бүтээгч, зохиолч, уран бүтээлчид, салбарын ажилтан албан хаагчдадаа оюуны өмчийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. 1944 оноос Монгол Улсад оюуны өмчийг бүртгэх, хамгаалах тогтолцооны үндэс суурь бүрдэж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болсноор олон улсын 16 гэрээ, конвенцод нэгдэн оржээ. Эдүгээ Монгол Улсын Үндсэн хуулийн “Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт хэрэгжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, патентлагдаж, хамгаалагдсаар байна. Цахимжилт, хиймэл оюун, инновац, техник технологи, соёл урлаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед оюуны өмчийн салбарын харилцааг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, давуу, сул талуудаа тогтмол судлан шинэчилж байх нь тус салбарын нэн тэргүүний зорилт байж, хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аливаа санал санаачилгыг УИХ-ын зүгээс ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлье. Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан 2025.04.26

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв. Тэрбээр, 126 гишүүн бүхий Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс болохыг тунхаглан зарлаад зогсохгүй хууль тогтоох байгууллагын төлөөллийн чадавх зохих ёсоор нэмэгдсэнийг илтгэн харуулж буйг онцлоод, нийгэмд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихэд парламентын үлгэрлэл чухал үүрэгтэйг дурдсан юм. Тусгай индэр чуулганы танхимд засагдаагүй үед тэрбээр босоо индрийн өмнө гарч үгээ хэлдэг байсан бол одоо албан ёсоор, индрийн араас үгээ хэлэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн ажиллаж буй учир энэ индэр зөвхөн өөрт нь бус тэр бүх хүмүүст зориулагдаж байгаа гэдгийг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН СПОРТЫН ХОЛБОО U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Алтай Таван Богд Уулын Спортын Холбоо U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. ЯВГАН АЯЛЛЫН БОЛОН УУЛЫН СПОРТЫН МАСТЕР, БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БУХАТХАНЫ ХАШАТ АГСАНЫ НЭРЭМЖИТ СКАЙРАННИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 2025.05.10-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зар

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зар Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг зарлаж байна. Нэг. Сонгон шалгаруулалтад: 1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, томилно. 2.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд: төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч; улс төрийн намын удирдах албан тушаалтан; бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд; бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд. Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт: Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягт; Дээд боловсрол, эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар; Иргэний үнэмлэхний хуулбар; Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын тодорхойлолт; Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл; Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа; Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг. Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:30 цаг дуустал Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ үү. Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401 Лавлах утас: 51-260280, 99116090, 99191166 Мэйл хаяг: bayarsaikhanbb1213@gmail.com ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025 .04.24 ) Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Шэннон Коулинг урьж уулзан, эрүүл мэнд, нийгэм, боловсролын чиглэлээр тус банкны явуулж буй үйл ажиллагаа, хэтийн зорилт, төлөвлөлтийн талаар ярилцлаа. Байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад явуулж ирсэн үйл ажиллагаа, тэр дундаа бүсчилсэн хөгжил болон цар тахлын үеийн дэмжлэг, туслалцаанд талархаж байгаагаа илэрхийлээд, Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай, нийгмийн халамж, хамгаалал, тэтгэврийн бодлогыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронуй болгохоор ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн эмчийн хариуцлага, цусны болон эд эс, эрхтний донорын харилцаа, сургуулийн болон цахим орчны эрх зүйн зохицуулалтыг бий болгоход онцлон анхаарал хандуулж буйг дурдан, нийгмийн эрүүл мэнд, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг сайжруулах, үүний дотор зохистой, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих, эрчүүд, залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн бэрхшээлийг бууруулах зэрэг олон тулгамдсан асуудал шийдлээ хүлээж байгааг өгүүлсэн юм. Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгмийн хамгаалал, боловсролын салбарт илүүтэй анхаарал хандуулан ажилласныг суурин төлөөлөгч Шэннон Коулин онцолж, ядуурлыг бууруулах, энэ бүлгийн иргэдийн ядуурлыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх болон ахмад настны халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг дэмжихэд анхаарал хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийг байгуулснаа үргэлжлүүлэн бүсүүдэд нэгдсэн эмнэлэг байгуулах замаар эрүүл мэндийн дэд бүтцийг бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж байна гэлээ. Манай улстай хамтран ажиллах Азийн хөгжлийн банкны дунд хугацааны төлөвлөгөө 2024 он дуусгавар болсон бөгөөд 2028 онд хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө ирэх сард батлагдах аж. Үйл ажиллагааны төлөвлөлтөд дээр дурдсан асуудлуудын зэрэгцээ хүүхдийн амьдрах орчны зэрэг цогц суурь судалгааны ажлуудыг анхаарч, Нийгмийн бодлогын байнгын хороо болон холбогдох бусад байгууллагатай нягт хамтран ажиллах нь зүйтэйг Байнгын хорооны дарга Л.Энхнасан чухалчлан тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 58 59 60 61 62 63 64 65 66 ... 384