НЭГҮҮН МЭДЭЭ
Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Батболд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдэрийн газрын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид оролцсон. Байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн стратегийн шийдлийн салшгүй хэсэг нь техник-технологийн асуудал байдаг. Бид хөгжлийг түргэтгэх нэрээр маш олон хуучирсан, эдийн засгийн эргэлтээс гарсан, байгаль орчны шаардлагад нийцэхгүй технологиудыг оруулж ирсэн жишээ олон бий. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийг хүндрүүлэх, тооцогдоогүй зардлыг өсөн нэмэгдүүлэх, төслийн үр ашгийг илэрхий бууруулах олон талын сөрөг үр дагавартайг онцлон тэмдэглэв. Түүнчлэн үйлдвэр технологийн парк нь улсын хөгжлийн стратегийн гол хөшүүрэг болохыг онцолж, цаашдын бодлогыг бодит мэдээлэл, оновчтой шийдлээр дэмжих зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг дурдлаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэг "Үйлдвэр технологийн паркийн өнөөгийн байдал, хэрэгжилт" сэдвийн хүрээнд болж улмаар “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн парк зэрэг оролцогч байгууллагууд үйл ажиллагааныхаа чиг үүрэг, хууль, эрх зүйн орчин, төрөөс үзүүлэх дэмжлэг, төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэв. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн парк нь энэ онд авто замын барилга угсралтын ажил, ус хамнгамж, ариутгах татуургын ажил, хамгаалалтын зурвас барих, төмөр замын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 онд цахилгаан хангамжийн ажил, дэд бүтцийг ашиглалтад оруулах, 2028 онд Эрдэнэт машин цогцолбор, молибдены баяжмал боловсруулах үйлдвэр барих, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдсэн. 2026 оноос барилга, тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, байгаль орчны үнэлгээг бүрэн хийх ажлыг дуусгаж, улмаар 2028 онд улсын комисст хүлээлгэх, үйлдвэрлэлийн зүгшрүүлэлтээр үргэлжилж, жилд 560 мянган тонн зэсийн баяжмал, 124 мянган тонн катодын зэс, 182 мянган элементийн хүхэр, 11.8 мянган тонн хүхрийн хүчил, 72 кг алтан гулдмай, 38.2 мянган кг мөнгөн гулдмайн хүчин чадалтай ажиллана. Элементийн хүхэр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилтыг БНХАУ-ын Karatongke Copper Nickel Mine хайлуулах үйлдвэрлэлийн бүсэд явуулж буй гэлээ. Мөн хэлэлцүүлэг "Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн онол арга зүй" сэдвийн хүрээндэх салбарын эрдэмтэн, судлаачдын зургаан илтгэл, асуулт хариулт, санал зөвлөмжөөр үргэлжилсэн. Тухайлбал, оролцогчид Монгол Улс баялгийн илүүдэлтэй орон биш гэдгийг онцлохын зэрэгцээ эрдэс баялгийн дараагийн ордуудын талаарх хайгуул судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, дотоодын аж ахуйн нэгждээ давуу тал олгох асуудлыг тодорхойлох, технологийн түвшний үнэлгээний журмыг өөрчлөх, шинээр байгуулж байгаа үйлдвэрүүд нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн ач холбогдолтой эсэхийг үнэлэх, технологийн сайжруулалт, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд мэргэжилтэн сургах хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж байлаа. Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж үг хэлсэн. Тэрбээр, техник, технологийн түвшний үнэлгээний олон улсын жишиг аргачлалыг нутагшуулах, оюуны өмчийн хамгаалалтыг чангатгах шаардлагатайг онцлохын зэрэгцээ хэлэлцүүлгээс гарсан саналуудыг цаашдын бодлого боловсруулах ажилд тусган, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шат шатны байгууллагад хүргүүлж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийнгазраас мэдээллээ.

“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ

Ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрт улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарт удирдах, зөвлөх албан тушаал хашиж байсан 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэйг хамруулах бөгөөд сонгогдсон ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм. Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, УИХ дахь Ахмадын оролцоог дэмжих бүлэг тус тус ажилла ж байна . “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой ахмадууд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд гишүүнчлэлтэй ахмадын холбоо, клубээр дамжуулж мэдээллээ илгээх, www.parliament.mn вэб хуудасны цахим парламент цэсээс Ахмадын хөтөлбөрт бүртгүүлэх сонголтыг хийж бүртгүүлэх боломжтой.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Венецийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг нарын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2025.05.06/ Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар уулзалтын эхэнд, Монгол Улс нь ардчилсан тогтолцоог бэхжүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлыг эхлүүлснийг тодотголоо. Мөн тэрбээр хуулийн төсөлд Европын зөвлөлийн Венецийн комиссоос санал, зөвлөмж өгөн, хамтран ажиллахыг хүсээд Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн болоод практик ойлголтыг хөгжүүлэх нь ардчиллын баталгааг хангахад чухал ач холбогдолтой гэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд ирсэн гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, цэцийн гишүүнд тавих шалгуур, шаардлага, тэднийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцын ил тод, нээлттэй байдал, хараат бус байдлыг хангах баталгаа, иргэний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх журмыг тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг төслийн шинэчилсэн найруулгад тусгах шаардлагатай гэж байлаа. Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа, Үндсэн хуулийн цэц нь хүний эрхийг сахин хамгаалах гол институц байдгийг дурдаад хүний эрхийн асуудалтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг зохицуулахдаа гаргаж байгаа шийдвэр нь иргэнд бодитоор хэрхэн тусаж байгаад илүүтэй анхаарах нь чухал гэв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой санал, зөвлөмж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.05/ хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны талаар тус зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулсан юм. Төрийн албаны зөвлөл 2024 онд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн чиглэлээр болон төрийн албан хаагчийн сургалт , нийгмийн баталгааны хөтөлбөр , төрийн албаны үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа хөтөлбөр төслийн хүрээнд хяналт шинжилгээ , үнэлгээ хийж ажилласныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой зүйл заалт, зорилтуудын биелэлтэд хянан шинжилгээ, үнэлгээг хийсэн байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүн 55-71 хувьтай гарсан бөгөөд улсын хөгжлийн бодлого, дунд хугацааны бодлого болон төрийн албаны хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой зорилтуудын биелэлт санасан хэмжээнд хэрэгжихгүй байна гэж үзэн хяналт шинжилгээ хийжээ. Нийт 26 арга хэмжээний 20,7 хувь нь үр дүнтэй хэрэгжиж байна, 71 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 24 нь эрчимжүүлэх шаардлагатай, 5 арга хэмжээ буюу 3,9 хувь нь үр дүн нь тодорхой хэмжээнд дүгнэгдээгүй гэсэн үнэлжээ. Үүний шалтгаан нөхцөл нь төлөвлөлтийн суурь судалгааг хангалттай хийдэггүй, тооцоолол буруу, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ үндсэн шалгуур үзүүлэлтэд нь нийцүүлэн шаардлагатай төсөв баталдаггүйтэй холбоотой байна гэж дүгнэсэн байна Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр нь төрийн байгууллагуудын хувьд хамгийн чухал хөтөлбөрийн нэг бөгөөд үүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд ийм хөтөлбөртэй байгууллага цөөхөн байжээ. 44 байгууллага Төрийн албаны зөвлөлд материал ирүүлснээс 35 нь албан ёсны хөтөлбөртэй, хөтөлбөрийн биелэлт улсын хэмжээнд 72,1 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв. Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд ерөнхийд нь судалгаа хийж, давхардал хийдэл байгаа эсэх, үр нөлөөг нь дээшлүүлэх талаар зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажиллажээ. 2021 оноос хойш төрийн байгууллагуудад хэрэгжсэн төслүүдийн судалгаануудыг нэгтгэж авч үзэхэд нийт 225 төсөл, хөтөлбөрийн 21 хувь нь улсын төсвийн санхүүжилтээр, бусад нь гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн байна. Нийт төслийн 39 хувь нь дууссан, 60,1 хувь нь хэрэгжиж буй бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн нийцэл, улсын хэмжээнд хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуудал гарч байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уулзалт зохион байгуулж, найман төрлийн зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ. 2024 онд бүх яам, агентлаг З асаг даргын Тамгын газрын бүтэц , зохион байгуулалт ад хяналт шалгалт явуулж, чиг үүрэг б одит бай гаа эсэх, албан тушаалын тодорхойлолт хийгд с эн эсэхэд хяналт шалгалт явуулж, алдааг засуулах ажлуудыг хийжээ. 21 аймгийн З асаг даргын Тамгын газарт 2024 онд очиж ажилла н мэргэжил , арга зүйн зөвлөгөө өг ч, 51 байгууллагын 4695 албан тушаалын тодорхойлолтыг хянасан гэлээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 5000 гаруй төрийн байгууллагын 14 мянган албан хаагчдад хүрч ажиллаж ээ. 2024 онд бүх аймаг, яам, агентлаг, нийслэлийн дүүргүүдэд очиж ажиллан хуульд заасны дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд үүний үр дүнд сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалга өнгөрсөн оноос 53 хувиар буурсан гэсэн мэдээллийг өгсөн. Сонгон шалгаруулалтын захиалгаа өгөхөөс эхлээд алдаа мадаг их гардаг байсныг Л.Цэдэвсүрэн дарга тодотгоод, сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл гомдол, томилгооны зөрчлийн тоо өмнөх оноос 16,6 хувиар буурсан гэлээ. Хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй байхад бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын тодорхойлолтыг өөрчилдөг байсан зөрчлүүд ерөнхийдөө арилж, өмнөх оноос энэ зөрчлийн тоо 40 хувиар буурлаа гэв. Төрийн байгууллага, албан хаагчдын бүртгэлийг цахимжуулах, ялангуяа төрийн албан хаагчид өөрийнхөө хувийн хэргийн бүртгэлийг цахимаар шалгах боломжийг нь нээснээрээ тоон мэдээлэл болон цахим системийн үйл ажиллагаанд үр дүн гаргасан гэдгийг дурдсан . Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилт болон чадахуйн зарчмын хэрэгжилтэд аудит хийсэн гэсэн мэдээллийг өгсөн . Мөн төрийн албаны ерөнхий болон тусшай шалгалт, төрийн албан хаагчдын тоо бүртгэл, боловсролын түвшин, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим систем, маршаан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм . Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн . Тухайлбал УИХ-ын гишүүн Б. Баярбаатар, Төрийн албаны үйл ажиллагаа харьцангуй сайн байгаа хэмээгээд, цаашид тайланд үнэлгээ хийдэг байгууллагуудын аргачлалуудыг нэгтгэхэд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв . УИХ-ын гишүүн С.Зулпхар, Төрийн албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж хуульд заасан . Жил бүрийн тайлангаас харахад цөөн байгууллага ийм хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн байдаг . Гэ хдээ нөөц хязгаартайгаас болоод болоод хэрэгжүүлж чаддаггүй юм байна . Цаашдаа нэгдсэн хөтөлбөртэй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ . Ямар үндэслэлээр ийм байр суурь илэрхийлж байна вэ хэмээн асуусан . Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Засгийн газар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны нэгдсэн хөтөлбөрийг батлах ёстой . 2024 онд хяналт, үнэлгээ хийхэд Засгийн газар хөтөлбөрөө албан ёсоор батлаагүй байсан. Засгийн газар хөтөлбөрөө батлаагүй бол төрийн байгууллагуудын баталсан хөтөлбөрүүдэд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзье гээд бүх төрийн байгууллагууд руу хандахад 44 байгууллага хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл ирүүлснээс 35 нь өөрийн гэсэн хөтөлбөртэй, бусад нь үйл ажиллагааны төлөвлөгөөндөө албан хаагчдаа сургана, хөгжүүлнэ, нийгмийн баталгааг нь хангана гээд тусгасан байсан . Тэгээд бид Засгийн газарт зөвлөмж чиглэлээ өгөхдөө нэгэнт хуульд заасан учир Засгийн газар нэгдсэн журмаар хөтөлбөрөө батлах нь зөв. Үүний дараа бусад төрийн байгууллагууд дэд хөтөлбөрүүдээ батлах нь зүйтэй гэж тусгасан . Хэдийгээр төрийн байгууллагууд хөтөлбөрөө баталдаг ч төсөв байхгүйгээс болоод хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүд мэдээлэл технологийн чиглэлээр төрийн албанд сайн мэргэжилтнийг ажиллуулах гэхээр цалин хөлстэй холбоотой үүсдэг асуудлын талаар, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олгох хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн . Дараа нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хууль тогтоолоор үүрэг болгосон үүрэг чиглэл болон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон юм . Өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүд тайлантай холбогдуулан асуулт асууж хариулт авсан бөгөөд тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх үеэр үг хэлэх гишүүн гараагүй. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-аас өгч байгаа үүрэг чиглэлүүдийн дийлэнх нь биелэхгүй байгааг тодотгоод, Байнгын хороодоос өгсөн үүрэг, чиглэл усанд хаясан чулуу мэт хэрэгжихгүй алга болох учиргүй гэдгийг онцлов. Тиймээс Байнгын хороод гаргасан чиглэл, шийдвэрүүдийнхээ биелэлтийг тус бүртээ авч хэлэлцдэг жишиг тогтоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

ЁЗДБХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.05/ хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, УИХ-ын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын 89 хуулийн 481, УИХ-ын 104 тогтоолын 624, УИХ-ын байнгын хорооны 79 тогтоолын 445, нийт 272 шийдвэрийн 1550 заалт үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д бүртгэлтэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа УИХ болон УИХ-ын байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд 569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн болно. Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй үндэслэлээр 170 заалт үнэлэх боломжгүй болно. Хэрэгжилт дунджаар 66.4 хувь байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 .8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа хуулийн нийт 481 заалтын 69 буюу 14.3 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын тогтоолын нийт 624 заалтын 80 буюу 12.8 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын байнгын хорооны тогтоолын нийт 445 заалтын 44 буюу 9.9 хувь нь хэрэгжээгүй бөгөөд Хууль, УИХ болон байнгын хорооны тогтоолын нийт 1550 заалтын 193 буюу 12.5 хувь нь “хэрэгжээгүй” байна. Үүнээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны нийт 2 тогтоолын 14 заалт бүртгэлтэй байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилт 53.8 хувь, 2024 оны 06 дугаар тогтоолын хэрэгжилт 68.5 хувь байна гээд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай заалтуудын хэрэгжилтийг нэг бүрчлэн танилцуулав. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг боловсруулан УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх заалт 30 хувьтай, Засгийн газар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргахдаа төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлагад нийцүүлж байх заалтын хэрэгжилт 88,5 хувьтай, төрийн өндөр албан тушаалтан хууль тогтоомжид заасан ёс зүйн зөрчил гаргавал өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх соёлыг хэвшүүлэхэд Засгийн газрын манлайлал, үүрэг, оролцоог дээшлүүлэх гэсэн заалт 98 хувьтай, иргэн төрийн албанд анх ороход тавих ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй, албан тушаал дэвшүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөх заалт 98,2 хувьтай тус тус хэрэгжиж байна гэв. Энэхүү танилцуулгынхаа төгсөлд, төрийн захиргааны төв байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа харьяа байгууллагын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнахгүй зөвхөн яамны хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлагнаж байгаа нь хэрэгжилт бүрэн, тодорхой гаргахгүй байх үндэслэл болж байна. Хоёрт, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр холбогдох газар хүргүүлэхгүй байгаагаас зарим шийдвэрийг тухай бүр цахим системд хяналтад бүртгэх, боломжгүй байдал байсаар байна. Холбогдох байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа өмнөх тайлант хугацааны биелэлттэй харьцуулан үзэж, хүрсэн үр дүнг тайлагнаагүй, утга агуулгын хувьд алдаатай тайлагнах, өмнөх оны хэрэгжилтийг хуулбарлан давтан тайлагнасан, өөрийн үнэлгээг бодитой үнэлээгүй зэрэг алдаа нийтлэг байгааг онцоллоо. Мөн цаашид х олбогдох хууль , тогтоомжоор үүрэг чиглэл өгсөн шийдвэрийн хэрэгжилтийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод хяналтыг сайжруулах, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх асуудлыг холбогдох газарт уламжилж шийдвэрлэх , хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, чиг үүрэгт хамааралгүй болсон, шийдвэр хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон зэрэг нийт 519 заалтыг Засгийн газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем”-ийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд хяналтаас хасах саналтай байна гэв. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Рэгдэл нар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог байгуулах, уг дэд хорооны ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар ханган, үйл ажиллагааг жигдрүүлэх заалтын үнэлгээний дүн бодит бус буйг шүүмжлээд эргэн харах талаар саналаа илэрхийлсэн. Мөн тэрбээр цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэх, хүний нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох заалтын хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллах талаар асуулаа. Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, цахим орчны хүний эрхийг хамгаалах талаарх цогц эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Энэ заалтын хэрэгжилт тун хангалтгүй байна гэв. Тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулагатай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг жигдрүүлэх тухай заалтын хэрэгжилтийн үнэлгээ зөрүүтэй байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ заалтыг хэрэгжилтийг үнэлэхдээ байгуулагдсан дэд хорооны тоогоор буюу механик байдлаар 98 хувьтай гэжээ. Харин УИХ-ын Тамгын газраас үр дүнгийн байдлыг харгалзан 70 хувьтай хэмээн бодитоор үнэлсэн байна. Тиймээс холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж бодитоор үнэлэхэд анхаарч ажиллахын чухлыг онцолсон бол УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, орон нутагт Ёс зүйн дэд хороодын зохион байгуулалтыг анхаарах талаар байр сууриа илэрхийлээд танилцуулгын дүгнэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Монголын сэтгүүл зүйн салбарт хөдөлмөр, эрдэм оюун, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан яваа үе үеийн сэтгүүлчид, мэргэжилтнүүд Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Өөрийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод нэгдсэн Монгол түмэн бидний хувьд юугаар ч үл солих амин чухал үнэт зүйлийн нэг мөн. Энэ эрх чөлөөг нандигнан хамгаалах, биежүүлэн бэхжүүлэх манаанд ган үзгийн татлага, цахим товчлуурын чимээгээр хүч болон зогсож буй эрхэм сэтгүүлч, мэргэжилтнүүд Та бүхний үзэг нь хурц, үг нь үнэн байхыг хүсэн ерөөе. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан 2025.05.03

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж. Уг хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч талуудын эрх, үүргийг оновчтой болгохоос гадна мэргэжлийн байгууллагын үүрэг, хариуцлага тодорхой болох учиртай хэмээн хууль санаачлагчийн зүгээс онцоллоо. Улмаар хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, байгаль орчинд ээлтэй, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий хотууд бий болно гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа ийн дууссан бөгөөд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс сунгах хүсэлт ирүүлээгүй тул төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын найман томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн. Энэ асуудлаар мөн л Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусаж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс сунгах хүсэлт ирүүлээгүй тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 88 гишүүний 52 нь буюу 59.1 хувийн саналаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Нэгдсэн хуралдаан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Пүрэв гараг (2025.05.01)-ийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж, сунгах хүсэлтийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлээгүй болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулав. Тус Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсгийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Баяраагийн Рагчааг Улсын Их Хуралд санал болгожээ. Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилсон хэмээн санал, дүгнэлтэд дурдсан байна. Нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг хараат бус шинжээч нягталж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд Б.Рагчааг мэргэшлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа талаарх дүгнэлтээ сонсголд танилцуулсан аж. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, санал нэгтэйгээр нэр дэвшигч Б.Рагчааг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн дэмжжээ. Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын нийт гишүүд болон нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлсэн гэв. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Б.Рагчааг томилох, Үндэсний зөвлөлийн гишүүнээс С.Эрдэнэбатыг чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, С.Зулпхар, Ц.Сандаг-Очир, Д.Ганмаа, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Эрүүл мэндийн сайд болон нэр дэвшигч, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Хүн ам багатай, сум, зарим тосгон, сууринд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байгаа талаар гишүүд хөндөж байв. Сум, сууринд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмнэлгийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж, нөхцөл хомс, хүртээмж багассан. Зарим аймгийн эмнэлэг нь тодорхой төрлийн өвчнийг оношлох, эмчлэх боломжгүй, эмчилгээ, үйлчилгээ нь доголдсон талаар гишүүд хөндөж байв. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой, Эмийн агентлагийн үйл ажиллагаатай холбоотой, эрх ашгийн сонирхлын зөрчилтэй асуудлуудын талаар олонтаа дурдсан. Мөн эмийн чанартай холбоотой асуудлыг хөндөж, чанартай эм, тариа, энэ төрлийн бүтээгдэхүүн авах, иргэдэд олон төрлийн сонголт хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг хэлж байсан. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд дотор сонирхлын зөрчилтэй этгээд бий эсэхийг судалж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, шаардлагатай бол Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Нийгмийн бодлогын байнгын хороонд үүрэг болгов. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ иргэн бүрд тэгш, хүртээмжтэй, ижил түвшний хүрдэг байх шаардлагыг Д.Амарбаясгалан дарга тодотгоод “Салбарын сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл гишүүдийн хэлж буй асуудлуудыг анхаарч, хэлж буй саналуудыг тусгаж ажиллах шаардлагатай. Иргэдэд сонголт хийх нөхцөл бүрдүүлж, чанартай эмээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр шийдвэр гаргахыг Засгийн газарт үүрэг болгосон. Холбогдох тогтоолын хэрэгжилтийг Нийгмийн бодлогын байнгын хороо хянан шалгаж, Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй” гэв. Ингээд санал хураалт явуулсан юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны саналаар Сүхбаатарын Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөх санал хураалтыг явуулахад гишүүдийн 57.4 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн Баяраагийн Рагчааг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 94 гишүүний 59.6 хувь нь дэмжив. Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөх, томилох саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга энэхүү тогтоолыг уншиж, танилцуулснаар эцсийн найруулгыг сонссон юм. Дараа нь Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг бол бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл төсөл дэх нэр томьёотой холбоотой байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн экологи эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед аймгуудын ургамлын төрөл зүйл, амьтны аймгийн тооллого, бүртгэл явуулсан эсэхийг асууж, ажлын хэсгээс хариулт авав. Дараа нь зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал бол Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Х уулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцууллаа. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 4 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороод 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хамтран хуралдаж, дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс хуулийн үйлчлэх хугацааг “2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс” гэж өөрчлөх санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг т заасны дагуу “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Байнгын хороодын дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Энхтүвшин, Т.Аубакир, М.Ганхүлэг, З.Мэндсайхан, Х.Булгантуяа, М.Бадамсүрэн, Б.Батбаатар нар асуулт асууж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, салбарын сайд Ж.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хорооод шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“ГУРИЛЫНХАН” ҮНЭЭ НЭМЭХ ГЭЖ ЯАРЧ ЭХЭЛЖЭЭ

УИХ-аар импортын гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор гурилын салбарынхан үнээ нэмэх гэж яарч эхэлжээ. Өнөөдөр гурилын салбарыг 9 компани эзэгнэж байна. 3 компани нийлээд зах зээлийнхээ 70 гаруй хувийг эзлэн суугаа энэ олигопол салбарт ҮГҮЙ гэж хэлэх хүн олдохоо байжээ. Тэд өнгөрсөн хугацаанд монголчууд гурил идэхгүй хаа холдохов гэсэн байдлаар гурилынхаа үнийг дуртайгаараа нэмсэн. Нийт зах зээлийнхээ 41 хувийг эзэлдэг “Улаанбаатар гурил”, “Од групп” ХХК-ууд гэхэд л 2022 оноос хойш 4-10 удаагийн үйлдлээр гурилынхаа үнийг 58,2 хувиар нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гурилын зах зээлийг эзэгнэсэн компаниуд гол түүхий эд улаанбуудайн үнэ нэмэгдээгүй байхад үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь энэ. Бүр тодруулбал, тус 2 компанийг ШӨХТГ-аас шалгахад хувьцаа эзэмшигчид нь хамаарал бүхий гэдгийг тогтоосон байдаг. Хамаарал бүхий этгээдүүд 2 тусдаа компани байгуулж, гурилын зах зээлийн 40 гаруй хувийг эзэлж, нэг өдөр нэгэн зэрэг үнээ нэмснийг ШӨХТГ тогтоож, торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна. Харин уг шийдвэр албажих үеэр хувьцаануудаа шилжүүлж, холбоо хамаарлаа арилгажээ. Энэ мэт гурилын салбарт олигопол зах зээл үүсгэж, шалтгаангүй үнээ нэмсэн ил баримтууд бий. Гэтэл иргэд өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж байна. Тийм ч учраас импортын гурил оруулж ирэх замаар иргэдэд хямд гурил очих боломжийг өнгөрсөн хавар нээж өгч байлаа. Харамсалтай нь ХХААХҮЯ-наас импортын гуриланд татвар ногдуулах хуулийн төсөл мэдүүлээд байна. Тэд гурил бол стратегийн бүтээгдэхүүн учраас дотоодын үйлдвэрлэлээ заавал дэмжих хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талд ард иргэд үнийн өсөлтөд сөхөрсөөр байгааг үл хайхарлаа. Өөрөөр хэлбэл иргэдэд дотоодын үйлдвэрлэлээ дэмжинээ гээд үнэтэй, чанаргүй гурил заавал хэрэглэх сонголтыг тулгаж байна. Чанаргүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд шинжилгээгээр дотоодын гурилын 80 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гарсан байдаг. Энэ бол гурил үйлдвэрлэгчид үнэтэй мөртлөө чанаргүй гурилыг иргэдэд тулгаж буй хэлбэр юм. Одоо гурил, тэжээлийн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг УИХ хүчингүй болговол “гурилынхан” хэмээх олигопол салбарынхан үнээ нэмэх гэж отож байна. Тэд 1 жилийн хугацаанд импортын гурилын “гайгаар” хүссэн үедээ дуртай үнээ нэмж чадаагүй юм.

АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН СПОРТЫН ХОЛБОО U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ЯВГАН АЯЛЛЫН БОЛОН УУЛЫН СПОРТЫН МАСТЕР , БАГШ , СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БУХАТХАНЫ ХАШАТ АГСАНЫ НЭРЭМЖИТ СКАЙРАННИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БАЯН - ӨЛГИЙ АЙМАГТ 2025.05.10- НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА .

1 ... 56 57 58 59 60 61 62 63 64 ... 384