НЭГҮҮН МЭДЭЭ
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НИЙТ ЗОРЧИЛТЫН ОРЛОГО 2025 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН БАЙДЛААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 14 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн. Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж баталсан байдаг. Улмаар сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд гэхэд 31 угсраа автобус, энэ онд 10 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулсан юм. Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хялбар хэрэглээг бий болгосон. Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлт хийж, салбарын асуудлыг цогцоор нь шийдэж, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ. Энэ бүх шинэчлэлтийн үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна. Тодруулбал, “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 47,115,318 байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 52,849,372 болж өссөн. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхний дөрвөн сарын тоон мэдээллийг 2025 оны эхний дөрвөн сарын байдалтай харьцуулахад нийтийн тээврээр зорчигчид 5,734,054-өөр нэмэгджээ. Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өсжээ. Ташрамд, нийтийн тээврийн салбарт дээр дурдсан шинэчлэлүүдээс гадна 600 автобусаар парк шинэчлэлт хийж, жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн, ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, мэдээ мэдээллийг нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд түгээдэг болсон. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын 100 байршилд киоск төхөөрөмж байршуулсан зэрэг үе шаттай шинэчлэлт хийсээр байгаа юм.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн баярын ойн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол Улс тусгаар тогтнолоо бататгах, эх орноо батлан хамгаалах их үйлс, дайны дараах сэргээн босголт, социализмын үеийн эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлийн амжилт ололтын их түүхийн салшгүй нэгэн хэсгийн тод илэрхийлэл, бодит нотолгоо мөн. Одоогоос нэгэн зууны тэртээх 1925 оны 5 дугаар сарын 25-ны тэгш таван хүслийн билигт сайн өдөр хөх Монголын цэлмэг тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр тэнгэрт бичигдэх түүх эхэлжээ. Энэ салбараас цэрэг армийн агаарын зоригт шонхрууд, улсын баатар, иргэний нисэхийн олон арван алдар гавьяатнууд, хөдөлмөрийн баатрууд төрсөн нь салбарын төдийгүй монгол түмний бахархал юм. Нийгмийн шинэчлэлийн сүүлийн 35 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас Агаарын зайд нислэг үйлдэх хууль, Иргэний нисэхийн тухай хууль, “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”, "Алсын хараа-2050"-ын бодлогууд батлагдсанаар тус салбарт эрх зүй, эдийн засаг, санхүү, удирдлага менежментийн эрс шинэчлэл хийгдэж, агаарын тээвэр либералчлагдаж, Монгол Улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын иргэний нисэхийн байгууллага ( ICAO )-ын нэр хүндтэй гишүүн болсон нь төрийн бодлогын хэрэгжилт, салбарын сахилга, хариуцлагатай хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөр алдрын бахархам амжилт мөн. Эдүгээ Монголын иргэний агаарын тээвэр 48 улсын 261 цэгт хуваарьт нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн бөгөөд өнөөдөр дотоодын 5 агаарын тээвэрлэгч 26 улсын 59 хотын чиглэлд олон улсын нислэг, орон нутгийн 12 чиглэлд нислэг гүйцэтгэж буй бөгөөд 2024 онд нэг жилдээ 2.2 сая зорчигч тээвэрлэсэн түүхэн дээд амжилтаар их ойгоо угтаж байна. Энэ бол иргэний нисэхийн салбарт өнөөдөр ажиллаж буй 5000 гаруй нисгэгч, инженер, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хамтын амжилт ололт юм. Нисэхийн салбар нь орчин үед иргэний болон батлан хамгаалахын уламжлалт чиг үүргээс гадна эдийн засгийг тэлэх, дотоод гадаадын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, иргэдийн гадаад дотоодод зорчих эрх, аюулгүй байдлыг хангах, иргэд, байгууллагуудын гадаад харилцааг өргөжүүлэх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгмийн олон салбарт үүрэг хүлээж, үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй болсон байна. Монгол Улс бүс нутгийн болон олон улсын агаарын тээвэр, ложистикийн төв болох эрхэм зорилгод хүрэх, энэ салбарт олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хяналт, хамгаалалтын үүргээ нэр төртэй гүйцэтгэх, дрон болон алсын удирдлагатай агаарын тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, сансрын хиймэл дагуул зэрэг шинэ техник технологиор өргөжин, чөлөөт агаарын зайн хил хязгааргүй нисэх хүчин болох замаар улс орны хөгжилд нэн чухал үүрэгтэй, дэвшил шинэчлэлийн нэгэн хөдөлгүүр болох нь энэ салбарын ирээдүй юм. Өргөн дэлгэр нутаг дэвсгэр, хүн амын тархмал суурьшил бүхий далайд гарцгүй манай орны хувьд иргэдийн дотоодын хөдөлгөөн, эдийн засаг, нийгмийн үйлчилгээний нэн чухал үүрэгтэй тээвэрлэн зөөгч, улс орны хувьд гадаад ертөнцөд гарах гол гарц, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болж буй агаарын тээвэрт хөрөнгө оруулагчдыг татах, нэмэгдүүлэх, салбарын болон олон улсын харилцааны эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгоход энэ удаагийн парламент онцгой анхаарч, Засгийн газар, салбарын яам, агентлагийн ирээдүйг харсан шинжлэх ухаанч санал санаачилгыг Улсын Их Хурлын даргын хувьд дэмжин ажиллах болно. Ирж буй он жилүүдэд иргэний нисэхийн салбарыг улам бүр хөгжүүлж, шинэ технологи инновацыг нэвтрүүлэн Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөж, аюулгүй, найдвартай, тогтвортой нисэхийн салбарыг цогцлоон хөгжүүлэхийн ерөөл дэвшүүлье. Монголын цэлмэг хөх тэнгэрт үргэлжлэх иргэний нисэхийн шинэ зууны түүхэн замнал сайн үйлс, салбарын амжилтаар дүүрэн, сүүн цагаан мөртэй байх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

АБГББХ: Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.05.23/ хуралдаж, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ирснийг тодотгов. Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Австралийн Холбооны Улстай хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улстай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна гэв. Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Бүгд Найрамдах Австри Улсын талтай “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцсоноор, Хэлэлцээрийг төслийг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлжээ. Энэхүү хэлэлцээр нь Нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм байна. Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр Австри Улсад Монгол Улсын 2,668 иргэн оршин сууж байгаагаас 1,696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын 2024 оны мэдээллээр Монгол Улсад Австрийн 30 орчим иргэн оршин сууж байгаа аж. Уг хэлэлцээр батлагдаж, хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад ажилласан, шимтгэл төлсөн давхцаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн баталгаа нь сайжрах юм байна. Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хэлэлцээр батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд ажиллах хүч болсон иргэдээ гадаад руу алдахгүйн тулд ямар арга хэмжээ авах, ажиллах хүчин хомстож буй нь иргэд олноороо гадагшаа явж буйтай холбоотой эсэхийг тодруулсан. Мөн энэ хэлэлцээрт нэгдсэнээр иргэдэд тэтгэвэр тогтоолгох эрх хэрхэн үүсэх талаар лавлаж байлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, манай улсын боловсролтой ажиллах хүчин гадагш урсаж буй шалтгаан цалин хөлстэй холбоотой. Монгол залуучуудад эх орондоо ажиллах хөдөлмөрлөх, амьдрах хүсэл тэмүүлэл бий. Харамсалтай нь өнөөдөр монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцож үзвэл 1.1 ам.доллар байна. Нэг цагийн хөлс хамгийн багадаа 5-8 ам.доллар болж байж хүмүүс эх орондоо ажиллах, амьдрах хүсэл тэмүүлэлтэй болдог байна. Нэг хүнд ногдох ДНБ 12-17 мянган ам.доллар болсон үед гадаадад ажиллахаар эх орноосоо дайжих явдал зогсдог гэсэн Европын Холбооноос гаргасан судалгаа байдаг юм билээ. Монгол Улсын Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгох бодлого нь монголчууд эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүллийг төрүүлэх зорилготой гэж харж байгаа. ДНБ-д эзэлж байгаа энэ цалин хөлсний зардал гэж хэмжээс байна. Манай улсад ДНБ-д эзэлж байгаа цалин хөлсний зардал их бага явдаг. Үүнийг цаашаа өсгөх асуудлуудыг шийдэж байж монголчууд эх орондоо тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдэх ёстой юм. Монгол Улсад ажиллах хүчний хомсдол үүссэн асуудал нь хүмүүс гадагшаа явчихсантай холбоотой биш. Нийт 213 мянган иргэн гадаадад амьдарч, ажиллаж байна. 1990-2004 онд буюу 14 жилийн хугацаанд төрөлт багассан. Энэ үед төрөлт багасаагүй бол энэ үед төрсөн хүүхдүүд өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн оролцоог хангаж байх ёстой байлаа. Энэ нь манайд том цохилт болж байгаа. 550-650 мянган ажиллах хүний хомсдол үүсчихсэн. Үүнийг харгалзан бодлогоо боловсруулахгүй бол монголчууд бүгд дайжаад явчихсан юм шиг ойлгож болохгүй хэмээсэн. Хэлэлцээрийн хүрээнд даатгуулагч Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн давхцаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, 2 улсын хууль тогтоомжийн тэтгэврийн эрх үүсгэх, хоёр улсад шимтгэл төлсөн хугацаанаас тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Тухайлбал, Монгол Улсын иргэн 58 настай эмэгтэй Монгол Улсад 15 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Австри Улсад 13 жил ажиллаж, амьдрахдаа Австрийн тэтгэврийн даатгалд хамрагдсан бол Бүгд Найрамдах Австри Улс болон Монгол Улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн нийт 28 жилээр тооцуулж, хоёр орноос тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх аж. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодирозаг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр /2025.05.23/ НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уулзалтын эхэнд, ноён Александар Саша Бодирозатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, тус сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, дэмжлэгүүд тодорхой үр дүнд хүрч буйд сэтгэл хангалуун байна гэв. Ялангуяа НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд эхийн эндэгдлийг бууруулах зорилт томоохон үр дүнд хүрсэн. Тодруулбал, эхийн эндэгдэл 100.000 төрөлтөд 200 орчим байсан бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 20 хувьд хүрч буурсан нь та бүхний ажлын үр дүнтэй холбоотой гээд алслагдсан бүс нутгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж буй нь нэн чухал асуудал болохыг онцлов. Мөн тэрбээр, Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлаас боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй байх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний 5.0 хувьд хүргэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа. НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад санал нэг байгаагаа илэрхийлээд, нэн ялангуяа эхийн эндэгдлийг 1994-2024 оны хооронд 75 хувиар бууруулж чадсан нь Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа сайн жишээ болж буйг онцлов. Мөн сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарын санхүүжилт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.0 хувьд хүрснийг тодотгоод, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч буйд талархал ирэлхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.22) хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны үеэр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Дараа нь гишүүд санал, дүгнэлтүүд болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас таван өдрийн завсарлага хүсэхэд Байнгын хорооны дарга Р.Сэддорж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн. Ийнхүү завсарлагын хугацаа дуусснаар өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зар

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл д заасан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна. Хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид мэдээлэл , танилцуулгаа доорх маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА -Монгол Улсын иргэн; - Э дийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн , мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан; - Я л шийтгүүлж байгаагүй; - Б анк, санхүү, үнэт цаасны салбарт ашиг сонирхлын зөрчилгүй. БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний орон тооны бус гишүүнд нэр дэвш үүлэх тухай хүсэлтийн маягтыг QR кодыг уншуулж татан авна уу. ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ Нэр дэвших тухай хүсэлт , бүрдүүлсэн баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 22 -ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд Төсвийн байнгын хороо /213 тоот өрөө/ болон Монгол шуудангаар бичгээр , цахимаар хүлээн авч байна. Утас : 51-262528, 99 047602 , 99011115 Email: tamirb@parliament.mn

АҮББХ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (202 5.05.22 ) -ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын хөгжлийн бодлогын 2026 онд баримтлах тэргүүлэх чиглэл , төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг батлах тухай уг тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргасан хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо. Байнгын хорооны хуралдаанаар Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон холбогдох бусад Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонсов. Сайд нарын мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн , Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал нар хийлээ. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэлдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс ( БНХАУ ) -ын хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, М ал, амьтан, ургамал, хорио цээрийн протоколыг шинэчлэх болон шинээр байгуулах , тус улстай хил дамнасан аймгуудын боомтууд, үүн ий дотроо Баянхошуу, Хавирга, Бичигт, Булган, Б ургастай боомтуудаар дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн , түүхий эд экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналт, хорио цээрийн лабораторийн чадавхыг дээшлүүлэх замаар экспорт хийх боломжтой боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дурдав. М ал , амьтны гаралтай бүтээгдэхүүн , тэр дундаа адуу, үхэр, хонь, ямааны дайвар бүтээгдэхүүн ий экспортыг эрчимжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газар болон БНХАУ-ын Г аалийн ерөнхий газар хооронд протокол байгуулсан байна. Шинээр байгуулагдсан Ургамал хамгааллын газр аас хөрш орнуудтай хорио цээрийн протокол байгуулахаар ажиллаж байгаа бол ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлох үе д шаардагдах үйлдвэрлэлийн баталгаажуулалт гаргах тухай протоколыг тохиролцохоор санал хүргүүлээд байгаа ажээ. Түүнчлэн Монгол Улс болон Евро - Азийн эдийн засгийн холбоо , түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, ноос , ноолуурын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх , хөдөө аж ахуйн техник , тоног төхөөрөмжийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг санал боловсруул ж байгааг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулсан юм. Мөн Оросын Холбооны Улс ( ОХУ ) -ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс жил бүр 10-12 сая тун шүлхийн болон үхрийн арьс туруутах өвчний эсрэг вакцин худалдан авч байгаа бөгөөд 2025 онд 14 сая тун вакцин худалдан авах гэрээ , хэлэлцээрийг хийгээд байгаа болон “ Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр ”- ийн гуравдугаар үе шатыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх санал боловсруулж буйг тэрбээр мэдээлэв. Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга Б.Анар тус яам наас БНХАУ-ын Худалдааны яам болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран “Х удалдаа , эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр ” болон “Х өрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр ” гэ сэн томоохон бодлогын баримт бичг үүдийг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Э дгээр хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжил, цахим эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт , цөлжилттэй тэмцэх зэрэг нийт долоон санамж бичиг байгуул сан байна. М өн Монгол Улс , О ХУ , БНХАУ- ын гурван талт хамтын ажиллагааны Э дийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл , арга хэмжээний жагсаалтыг гаргаж байгааг болон Евро Азийн эдийн засгийн холбооны хооронд байгуулах Худалдааны түр хэлэлцээрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж буй тухай газрын дарга Б.Анар дурдаж, Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дөрөв дэх шат ны хэлэлцээг хийж байгаа тухай мэдээлсэн юм. Мөн тэрбээр БНХАУ -д болдог Баогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт ын хүрээнд аж үйлдвэр, хилийн боомт, гааль, татвар, зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өрнүүлж буйг ярьж, Гашуун сухайт - Ганц мод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт саяхан болсныг онцолж, Х анги - Мандал, Шивээхүрэн - Сэхээ, Бичигт - Зүүн хатавч боомтын төмөр замын холболт ыг хийх талаар яриа хэлэлцээ үргэлжилж байгааг дурдлаа. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын “Б үс нутгийн форум ”-ыг Эрхүү хотноо, Евро - Азийн эдийн засгийн холбоо ны гишүүн улсуудтай худалдааны түр хэлэлцээр байгуулагд ах тохиолдолд хэрхэн хамтран талаарх дугуй ширээний ярилцлагыг Миск хот ноо хийхээр тус тус төлөвлөснийг танилцуулж, гадаад худалдааны цахим нэг цонхны мэдээллийн системийг хөгжүүлж байгаа талаар товч дурдав. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал танилцуулгадаа одоогоор манай улсад ОХУ-тай одоогоор байгуулсан хөнгөлөлттэй зээл , буцалтгүй тусламжийн төсөл байхгүй г дурдаж, БНХАУ-тай 2015 онд 1 .0 тэрбум ам . долларын зээлийн ерөнхий хэлэлцээр байгуул ж, үүний хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд ийн хэрэгжилт, үр дүн гийн талаар мэдээлэл өгөв. Мөн бүс нутгийн болон хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа г эр чим жүүлэх хүрээнд Засгийн газар өргөжүүлэх хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг ярьж, боомтын болон эрчим хүчний сэргэлт ийн бодлогуудын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцууллаа. Яамдаас хийж буй мэдээлэл тодорхойгүй, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, зардал санхүүжилтийн талаарх тоо баримт хангалтгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа анхааруулж, шаардлагатай мэдээллээ авч чадаагүй учир Улсын Их Хурлын гишүүд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна гэсэн юм. Салбар бүрд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг нэгтгэж, тэдний үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг чиглэж байгаа гэдгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар онцлон тэмдэглэж, мэдээлэл сонссонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг байгуулах, үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолоор, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах , үйл ажиллагааг нь эрчимжүүлэх , бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал , дүгнэлт гаргах , шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Б.Тулга, Х.Жангабыл нар ажиллахаар боллоо. Санал дүгнэлт, холбогдох шийдвэрийн төслөө холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу бэлтгэж Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 09 дүгээр тогтоол гаргаж, мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. Уг Байнгын хорооны тогтоолоор хяналт шалгалтын ажлын танилцуулга, санал дүгнэлт, шийдвэрийн төслийг хуулийн дагуу бэлтгэж, Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж АНУ-ын Техас мужийн тойргийн шүүхийн шүүгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр ( 2025.05.21 ) Америкийн Нэгдсэн Улс ( АНУ ) -ын Техас мужийн тойргийн шүүхийн шүүгч, профессор Мэтью Райт, Чарлез Вановер тэргүүтэй тус мужийн “Spurlock Judicial Fund” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сан Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Өмгөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих төв” төрийн бус байгууллага болон АНУ дахь “ Ганзориг консалтинг ” хуулийн фирмтэй хамтран э рүүгийн хэргийг тохиролцоогоор буюу хялбаршуулах шийдвэрлэх ажиллагаа ны талаар сургалт, судалгааны ажлыг явуулж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монголын парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороонд чадварлаг хуульч гишүүд ажиллаж байгааг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 17 дугаар бүлгийг хэрэгжүүлэх чиглэлээр хуульч гишүүд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, АНУ-ын хууль, шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаанд талархалтай байгаагаа тэмдэглэж, дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. П рофессор Мэтью Райт хамтын ажиллагааны хүрээнд э рүүгийн хэргийг тохиролцоогоор шийдвэрлэх ажиллагаа ны талаарх сургалтыг АНУ болон Монгол Улсад тус бүр 3-4 удаа зохион байгуулаад байгааг танилцуулж, харилцан шүүгч, өмгөөлөгч, хуульчдыг солилцон, бодит туршлагыг судлуулах практик сургалт ихээхэн үр дүнтэй болж буйг онцоллоо. Хоёр улсын хуулийн зохицуулалт харилцан адилгүй байгаагаас шалтгаалж тус улсын шүүхэд э рүүгийн хэргийг хялбараар шийдвэрлэ ж буй сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд зарим хүндрэл учирч буйг уулзалтын үеэр шүүгч нар дурдсан юм. Иймд уг асуудлаар иж бүрэн, цогц судалгаа хийж, санал боловсруулахаар ажиллаж байгааг өгүүлж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн бие даасан статустайгаар ажиллаж байгааг танилцуулж, тус хүрээлэнтэй хамтран ажиллахыг зөвлөлөө. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа, АНУ дахь “ Ганзориг консалтинг ” хуулийн фирмийн захирал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан Г.Ганзориг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.21) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа. Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал, нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна гэж үзжээ. Тиймээс шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь нийгмийн шударга ёсыг хангахад онцгой ач холбогдолтой бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар авлигын эсрэг хууль тогтоомж боловсронгуй, тодорхой болж, нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон эерэг үр дүн үзүүлнэ хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Санхүүгийн боловсролыг түгээх “LEVEL UP” хөтөлбөрөөс сурагчид хуримтлалын гараагаа эхэлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх “ LEVEL UP ” хөтөлбөрийг нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд мөнгийг оновчтой удирдаж, хэрэглээгээ ухаалаг төлөвлөх замаар зохистой дадал хэвшлийг төлөвшүүлж, санхүүгийн боловсролтой, ирээдүйн хуримтлалтай болгоход чиглэсэн онолын болон практик сургалтуудаас гадна тэмцээн, уралдаан, олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Увс болон Завхан аймагт албан ёсоор нээлтээ хийсэн “ LEVEL UP ” хөтөлбөрт хоёр аймгийн нийт 821 сурагч хамрагдаж, 27 сургагч багшийг чадавхжуулсан байна. Энэ өдрүүдэд Увс, Завхан аймгуудад хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, хамрагдсан нийт сурагчдад батламж гардуулан, шилдгүүдээ тодрууллаа. Тус хөтөлбөрийн Увс аймаг дахь хаалтын үйл ажиллагааны үеэр, ахлах ангийн сурагчдын санхүү, эдийн засгийн цогц мэдлэгийг дээшлүүлэхээс гадна мэтгэлцэх ур чадварыг дэмжиж, шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээн, цахим орчин дахь нөлөөллийн ажлууд болон сурагчдын дэвшүүлсэн онцлох санаачилгуудаас танилцуулж байв. Сурагчид санхүүгийн мэдлэгийг бусдадаа түгээж, зөв хэвшил, ухаалаг хэрэглээг сурталчилсан уриалга бүхий контент бүтээж, орон нутагтаа олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулснаас гадна Дэлхийн мөнгөний долоо хоног буюу Global Money Week а нги хамт олноороо нэгджээ. Энэ үеэр хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн үнэлгээгээр нийт дөрвөн багш, хоёр сургуулийг шалгаруулсан бол Увс аймагт “Шинийг санаачлагч аймаг” цомыг хадгалуулав. Түүнчлэн Завхан аймгийн тухайд ахлах ангийн 511 сурагч “ LEVEL UP ” хөтөлбөрт хамрагдаж, хэрэгжилтийн үнэлгээгээр ерөнхий боловсролын хоёр сургууль, гурван багшийг тодрууллаа. Сургалтын агуулгад төдийлэн тусгагдаагүй бизнес, хөрөнгө оруулалтын үндсэн зарчим, хуримтлал ба хадгаламжийн суурь ойлголт, орлого болон зарлагаа удирдаж, эрсдэлээ тооцоолох аргачлал гэхчилэн ахлах ангийн сурагчдад чухал ач холбогдолтой хичээлүүд байсныг сурагчдын төлөөлөл онцолж байв. Энэ оны нэгдүгээр сараас эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд хэрэгжсэн “ LEVEL UP ” хөтөлбөрт нийт 5000 гаруй сурагчид хамрагдаж, ийнхүү сурсан дадал, эзэмшсэн мэдлэгээ хуваалцаж, үр дүнгийн уулзалтуудаа зохион байгуулсаар байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 52 53 54 55 56 57 58 59 60 ... 384