НЭГҮҮН МЭДЭЭ
“РОМЕО ЖУЛЬЕТТА” ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ 5 ДУГААР САРЫН 9-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно. Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна. Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна. 74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ. Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Улсын Их Х урлын гишүүн А.Ганбаатар нар өнөөдөр /2025.05.01/ Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхим буюу Үндэсний зөвлөл, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Бутаны Хаант Улсын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах харилцааны туршлагыг судлахаар ирсэн бөгөөд айлчлалын эдгээр өдрүүдэд төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал , Н ийгэм, ардчиллын тогтолцоо гоороо олон улс ын сонирхлыг татдаг Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байна гээд, төр, иргэний нийгмийн харилцааны асуудлаар санал солилцохдоо таатай байгаагаа илэрхийллээ. Бутаны Хаант Улсын Үндэсний ассемблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба, Бутаны Цог Жавхлант хааны мэндчилгээг уламжилсан. Тэрбээр, Манай хоёр улсад ижил төстэй зүйлс олон бий. Д алайд гарцгүй, уулсаар хүрээлэгдсэнээс гадна хоёр хөрштэй хиллэдэг. Монгол Улс БНХАУ , ОХУ-тай хиллэдэг бол Бутаны Х аант У лс Хятад, Энэтхэг гэсэн хоёр хөрштэй. Хэдийгээр хоёр улс далайд гарцгүй уулсаар хүрээлэгдсэн б айгалийн тогтоц, уур амьсгалаараа ижилхэн гэ в . Мөн тэрбээр, Б ид Монгол Улс ын иргэний нийгмийн байгууллаг уудын төлөвшил, хөгжлөөс туршлага судлахаар ирээд Монгол Улсын и ргэний нийгмийн, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагууд ын төлөөлөлтэй уулзаж санал солилцсон. Энэ удаагийн айлчлал мэдлэг, мэдээл э л, туршлага солилцсон өндөр үр дүнтэй боллоо гэв. Уулзалтын үеэр төрийн бодлого шийдвэр иргэний нийгмийн байгууллагуудад хэрхэн нөлөөлдөг , иргэний нийгмийн байгууллагад үзүүлэх санхүүгийн дэмжлэг, тендер, татварын хөнгөлөлтөөс гадна тогтвортой байдал, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан санал хүсэлт ийг хэрхэн шийдвэрлэдэг талаар санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025 .05.01 )- ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл ийг сонсож, хэлэлцлээ. Илтгэлийн талаарх танилцуулгыг Хүний эрхийн Үндэсний Комисс ( ХЭҮК )- ын дарга Д.Сүнжид хийв. ХЭҮК илтгэлийг 2024 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдийн гомдол, мэдээлэл болон хяналт шалгалтын ажлын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 45 саналын хамт ирүүлсэн байна. Монгол Улсын төрөөс хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалахаар баталгаажуулж, холбогдох хууль тогтоомжид хуульчилсан хэдий ч хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа тул бодитой арга хэмжээг хойшлуулшгүй авах шаардлагатайг ХЭҮК-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцолсон юм. Тэрбээр, Нэгдсэн Үндэстний Байгууллага ( НҮБ )- ын механизмуудаас энэ асуудалд онцгой ач холбогдол өгч, нэн тэргүүнд анхаарахыг зөвлөж буйг дурдан, ХЭҮК-оос үүнд дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар есөн санал дэвшүүлж буйг танилцуулсан юм. Түүнчлэн 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж долоо, х үний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн нөхцөл байдлын судалгааны үр дүн тулгуурлан тэдний аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн мөн долоо, мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулж, боловсруулах горимоор ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөнд ноцтой эрсдэл дагуулж буй талаар найм, мөн ц ахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах асуудлаар дөрөв, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах талаар 10 санал дэвшүүлсэн байна. Х үний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл ийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахдаа дээрх зургаан бүлэг сэдвийг хураангуйлан дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар сэдэв тус бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн тухай тэмдэглэв. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөрдөн байцаах, прокурор, шүүх зэрэг хууль хяналтын байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний эрхийг зөрчиж буй эсэх асуудлыг тодорхойлж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, магадлангаар оруулах процессын тэгш, шударга байдлыг хэрхэн хангах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Засгийн газраас хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан төсвийн үр дүн, хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж байгаа боловч үр дүнтэй арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал хэвээр байгаагийн шалтгаан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудалд ХЭҮК хэрхэн анхаарч буйг болон өргөдөл, гомдлын дүн мэдээ, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуульд 2019 онд оруулсан Улсын Их Хурлын сонгуультай холбоотой өөрчлөлтийн талаарх тус Комиссын байр суурийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22, 23 дугаар илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, эдгээр шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа тохиолдолд илтгэл, тайланг боловсруулах үр ашиг, ач холбогдлыг хэрхэн үнэлэх, мөн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд ахиц гаргахын тулд ямар арга хэмжээ авсан, салбарын холбогдох байгууллагууд сургалт, сурталчилгааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгаа болон тухайн байгууллагуудын ажилтнуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт нь ямар түвшинд байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хүний эрхийн асуудал зөвхөн Хууль зүйн байнгын хорооны асуудал биш бөгөөд парламент цаашид ямар асуудлаар бодлогын шийдвэр гаргах, ямар асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч төрийн бусад байгууллагыг чиглүүлэн ажиллах зэрэгт анхаарах, мөн хүний эрхийг хангах нь удаан хугацаанд үргэлжлэх процессын шинжтэй үйл явц учир түүнд зарцуулах төсөв, хөрөнгө нэг удаагийн шинжтэй бус, ямар давтамжтайгаар төрийн бодлого шийдвэрийг үргэлжлүүлэхээс хамаарах тул илтгэлд тусгасан саналуудыг бодлогын шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, төсөв санхүү хүрэлцээгүйгээс шалтгаалж хүндрэлтэй байгаа зэргээр ангилж, тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор үүсэж буй болон цаашид үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчил, эрсдэлийг илтгэлдээ тусгасныг сайшааж, Үндсэн хуулийн цэц ( ҮХЦ ) дээр үүсээд байгаа сонгуультай холбоотой маргаануудыг холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллах, технологиос хүнээ хамгаалах бус технологи ба хүний эрхийн тэнцвэртэй байдлыг хангах, технологи эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах шаардлагатайг дурджээ. ХЭҮК-ын даргын илтгэл болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Д.Бум-Очир, А.Ариунзаяа, Н.Алтаншагай, О.Алтангэрэл, У.Отгонбаяр нарын 17 гишүүн асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн О. Номинчимэг ХЭҮК-ын энэ жилийн илтгэл д иргэдийн сонгох , сонгогдох эрх , хүүхдийн хүчирхийллийн асуудал , цахим орчин дахь одоо хүний эрх , ш ударгаар шүүлгэх , тэр дотроо эрүүдэн шүүлт ээс ангид байх зэрэг маш чухал асуудлуудыг хөндсөн байгааг онцолж, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар өгсөн саналууд ын алийг Засгийн газарт чиглэл өгөх, аль асуудлаар хууль тогтоомжийг сайжруулах ыг тогтож, хугацаатай, эзэн хариуцагчтай үүрэг даалгавар бүхий Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр гэмт хэргийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа жишээ баримт дурдан илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир 2020-2024 онд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон 14-17 настай хүүхэд 66-гаас 119 болж, бага насны хүүхэд 138-аас 247 болж өссөн талаар илтгэлд дурдсан байгааг анхааралдаа авахыг анхааруулж, энэ гэмт хэргийг гэр бүлийн гишүүд, хамаатан саднууд үйлдэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна хэмээн тодорхой дүгнэлтүүдийг хийлээ. Иймд үүнд ХЭҮК анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүдийг соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн А . Ариунзаяа сүүлийн таван жил д о сол гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан 844 000 хүн ий 260000 нь 0-14 насны хүүхэд байгааг, тэдний 320 нь нас барсныг, мөн хүчирхийллийн улмаас энэ насны 4262 хүүхэд эмнэлэгт хандсаныг, 5-9 насны ес, 10-14 насны 65, 15-19 насны 179, нийт 253 хүүхэд амиа хорлосныг танилцуулж, Монгол Улс хүүхдээ хамгаалж чад ахгүй байгааг анхааруулав. Тэрбээр, хүүхдийн хүчирхийллийн олон тохиолдол мэдэгдэхгүй өнгөрч байж болзошгүйг сануулаад, энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цаазалмаар санагддаг гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай ХЭҮК-оос хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлууд, тэдгээрийн үр дүн ямар байгааг асууж, цахим орчны дарамтад өртсөн хүүхдийн тухай драмын жүжгийг Хүүхэд, залуучуудын театрт тавьж, тоглуулахад маш их үр дүнтэй байсныг дурдан, энэ мэт арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл илтгэлд дурдагдаж байгаа тулгамдсан асуудлуудын олонх нь төсөв, санхүүгийн хүрэлцээтэй холбоотойг хэлж, улсын төсвийн төслийг хэлэлцэх үед үүнд анхаарал хандуулж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогчдын хэдэн хувь нь хүүхэд болохыг, тэдгээр гэмт хэргийг хэчнээн хувь нь шүүхээр шийдэгдсэн болон энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэдэн хувь нь бага насны хүүхдүүд рүү чиглэснийг асууж, хариулт авсан юм. Тэрбээр НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ. ХЭҮК-оос зургаан бүлэг асуудлыг ихээхэн ул суурьтай дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сайшааж, Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргаж Засгийн газарт тодорхой асуудлуудаар үүрэг , чиглэл өгөх ёстой гэв. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, илтгэлтэй хамт дэвшүүлсэн ХЭҮК-ын саналуудыг Байнгын хороодод хуваарилж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх горимын санал гаргав. Хууль тогтоомжийн зөрчлийг арилгаж, хүний сонгох, сонгогдох эрхийг хангах талаарх зөвлөмжийг үндэслэн энэ талаарх эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэн сайжруулах ажлыг ул суурьтай хийхийг тэрбээр Улсын Их Хурлын гишүүдэд уриалж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар цаг хугацааны хориглолт байх атлаа Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэр лэхэд цаг хугацааны хязгаарлалт байхгүй байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж бай на гэв. Улсын Их Хурлын гишүүн О. Батнайрамдал ирээдүйд нэлээд эрсдэл дагуулах зүйл бол хиймэл оюун ухаан гэдгийг онцлоод, залуучуудын улс төрийн чиг баримжаанд хүртэл шууд бусаар нөлөөлж буй талаарх Стэнфордын их сургуул ийн судалгааг эшлэн, олон улсын жишигт энэ талаарх хүний эрхийн эрсдэлийг эрх зүйн зохицуулалт ад зөвлөмж, удирдамж ийн шинж тэйгээр тусган мөрдүүлж буйг танилцуулав. Хэтэрхий чандлан хуульчлах нь хүний эрх, ёс зүйн эрсдэлийг хаахад нэмэртэй боловч инновацыг хязгаарлаж мэдэх ур дагавартайг тэрбээр анхааруулав. Сонгуулийн үеийн инфляцыг тогтворжуулах , эрүүл мэндийн даатгал, банкны зээлийн хүү зэрэг эдийн засгийн амлалтууд хүний сонгох, сонгогдох эрхэд нөлөөлж буй талаарх ХЭҮК-ын дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат онцгойлж, хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлч дийн талаар, мөн сонгуулийн дараах төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол саналуудыг шийдвэрлэх, нийгмийн сүлжээгээр доромжлуулсан, гүтгүүлсэн, бэлгийн хүчирхийлэлд автсан залуучууд, хүүхдүүдийн асуудалд тусгайлан анхаарал хандуулах, сэтгүүлч , хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын хараат бус байд лыг хангах, соошл дарамтыг хуулиар зохицуулж, хариуцлагыг чангатгах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хүний эрхийг хангах , хүнд эрх, эрх чөлөөг эдлүүлэх талаар төр болон төрийн зохих эрх мэдэлтнүүд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгээс бүхий л зүйл шалтгаалж байгааг дүгнээд, ХЭҮК илтгэлдээ Улсын Их Хурал, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудад зөвлөмж гарга х нь зүйтэй гэв. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил төлөвш лийн асуудлыг боловсрол , сургалтын хөтөлбөрийн агуулга ас орхигдуулснаас бий болсон бүхэл бүтэн үе өнөөдөр нийгмийн амьдралд хөл тавьж байгааг дурдан, үүнд ул суурьтай дүгнэлт хийж, засан сайжруулах, өөрийн улс үндэстний иргэдийг бэлдэх, төлөвшүүлэхэд чиглэсэн агуулгыг хөгжүүлэх шаардлага байгааг онцлон дурдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг тнүүдийн ял эдэлж байгаа байдлыг жишээлж манай улсын хуулийн тогтолцоо хүний эрхийн мэдрэмжгүй байгаа г нотлон өгүүлээд, ялыг чангаруулж, өршөөлгүй болгосон боловч хэрэгжихгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг бүртгэлжүүл ж, суллагдсаны х нь дараа олон нийтэд мэд ээлд эггүй юм аа гэхэд ядаж хүүхэд хамгааллын тогтолцооны ажилтнуудад мэдэ гд дэг болго ж холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэлээ. Түүнчлэн ирэх 2026 оноос Гэр бүлийн шүүх бий болгох эрх зүйн шинэчлэлийг дэмжиж байгаагаа тэрбээр онцлоод, үүний бэлтгэл ажилд анхаарах, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулсан цахим орчин дахь хүүхдийн эрх , үл хайхралт , хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх процесс д ахь хүүхэд хамгааллын асууд ал зэрэг олон зохицуулалтын хэрэгжилтийг хангах, холбогдох журам, дүрмийг баталж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ярив. Ц ахим орчин дахь хүний эрхийн асууд лыг Улсын Их Хурлын гишүүн Ц . Идэрбат мөн онцолж, холбогдох хуулиуд ад яаралтай өөрчлөлт оруулах шаардлага бий болсныг дурдав. Хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсныг тэрбээр хэлж, төрийн албан хаагчдын эрх ялангуяа орон нутагт ихээхэн зөрчигдөж байгааг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрх , эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлийн сэдвийн ХЭҮК хэрхэн сонгодгийг асуугаад, Улсын Их Хурал хүний эрхийн зөрчилтэй хууль баталснаас болж албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч буруудаж, ял зэм хүлээж буй асуудлыг дараагийн 25 дахь илтгэлийнхээ сэдэвт хамааруулахыг хүслээ. Түүнчлэн хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжууд ын талаар ХЭҮК дүгнэлт гаргах, энэ асуудалд Улсын Их Хурал анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэрбээр онцлоод, цаашид Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хуулийн төсөлд хүний эрхийн зөрчлийн асуудал байгаа эсэх эд ХЭҮК дүгнэлт өгдөг байх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун төрийн үйлчилгээг цахимаар авч байгаа хэрэглэгчдийн дийлэнхийг ахмад настан , хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлж буй танилцуулаад, ХЭҮК-ын илтгэлд энэ үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх талаар дүгнэлт, зөвлөмж бага байгааг сануулан, тус комиссын байр суурийг асуусан юм. Мөн тус Комисст иргэдээс гомдол гаргах механизмыг тодорхой, хялбар болгож, хүртээмжийг тэлэх, орон гэргүй , бие даан амьдрах чадваргүй хүмүүсийн эрхийг хангах, я лгаварлан гадуурх а л т ын эсрэг хууль , тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаар асууж, хариулт авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д. Энхтүвшин улс төрийн намууд иргэдийн сонго х, сонгогдох эрх ийг алдагдуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байгаагаас төрд итгэх иргэдийн итгэлийг алга болгож буйд ямар хяналт хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн М. Нарантуяа - Нара ж илээс жилд өсөн нэмэгдэж байгаа хүүхдийн бэлгийн хүчирхийллий н шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, тэдгээрийг хаахгүй бол хэчнээн төсөв мөнгө тавиад ч үр дүнд хүрэх боломжгүйг, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл гэр бүлийн доторх хүчирхийллийн асууд а л д орлогын болон хот, хөдөөгийн ялгаа хэрхэн нөлөөлж буйг судлан, олон улсад хэрэглэдэг зэрэглэл, индексийн дагуу дүгнэж, улс орныхоо хэвлэлийн эрх чөлөөний, шударга ёсны, ил тод байд лын, а влигын төсөөллийн , хүний эрх , эрх чөлөөний болон жендэрийн тэгш бус байдлын индекс ийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатайг тус тус дурдан, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж , үг хэлж дуус саны дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлий н хамт ХЭҮК-оос дэвшүүлсэн зургаан бүлэг саналыг Байнгын хороодод шилжүүлж буйгаа мэдэгдлээ. Сонгох , сонгогдох эрхийн талаар х саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, х үний эрх хамгаалагчийг хамгаалах талаар х саналуудыг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд, х үний эрх ба цахим технологийн талаар х саналуудыг Инновац , цахим бодлогын байнгын хороо нд, цахим орчинд үйл д эгдэж байгаа жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалах тухай саналуудыг Нийгмийн бодлогын , Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд, б элгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар х саналуудыг Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороо нд, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах талаар х саналуудыг Хууль зүйн байнгын хороонд тус тус шилжүүлэв. Байнгын хороод саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж , холбогдох тогтоол, шийдвэрийг гарга н, төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өг ч ажиллах, мөн Б айнгын хороодоор хэлэлцсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо нэгтгэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга нар төр, иргэний нийгмийн харилцааг бэхжүүлэх талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж манай улсад туршлага судлах айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхим буюу Үндэсний зөвлөл, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Бутаны Хаант Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах харилцааны туршлагыг судалж буй юм. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу хууль тогтоох дээд байгууллага 126 гишүүнтэй болж, эмэгтэй гишүүдийнхээ тоогоор Азидаа Бүгд Найрамдах Узбекстан Улсын дараа хоёрт орж буйг танилцуулж, Монгол Улсын төрөөс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт ад заасан хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бүх хүрээнд өргөжүүлэх, үүнд хүний эрхийг хангаж ажиллахад онцгой анхаарал хандуулж байгааг дурдав. Тэрбээр төрийн бус, шашны болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, эдгээрийн төртэй харилцах харилцааны эрх зүйн орчин тодорхой бүрдсэн гэдгийг товч танилцуулж, иргэний нийгмийг дэмжих, чадавхыг нэмэгдүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг онцолсон юм. Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, бодлого боловсруулах үйл ажиллагаандаа иргэний нийгмийн оролцоог хангах талаар олон улсын түвшинд сайн жишиг болдгийг Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба сайшааж, энэ талаар Бутаны Хаант Улсын парламент стратегийн баримт бичгүүдээ батлаад байгааг танилцуулсан юм. Тус улсын парламентад таван гишүүнтэй Бутан-Монголын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байгааг тэрбээр танилцуулж, олон талаар ижил төстэй, нэг шашинтай манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тус улсын парламентын дээд, доод танхимд иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах төлөөлөгчдийг тусгайлан томилж буйг онцлон дурдав. Ерөнхий нарийн бичгийн дарга нар хоёр улсын төрийн байгуулал, хууль тогтоох дээд байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл солилцож, парламентаас иргэний нийгмийн байгууллагууд болон Засгийн газартай харилцах харилцаа, хууль тогтоох үйл ажиллагаанд ардчиллын үндэс суурь болсон хүний эрхийг хангах бодлогын талаар ярилцав. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Бутаны парламентын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн тэргүүн Пема Дэнзэн, тус улсын Транспаренси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Дэнзэн Тинли болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

2 ДАХЬ ЖИЛДЭЭ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ IFRD АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ БЯМБА ГАРАГТ БОЛНО

Жил бүрийн тавдугаар сарын эхний Бямба гарагт дэлхий даяар “Олон Улсын Эмэгтэй Мотоциклчдын Өдөр” тэмдэглэгддэг уламжлалтай. Энэ жил тус өдөр 19 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Just Ride” буюу “Зүгээр л Уна” уриатай энэ өдөр дэлхийн 120 гаруй орны эмэгтэй мотоциклчид нэгэн зэрэг мотоцикль дээрээ гарч, эрх чөлөө, эрч хүчийг мэдрэн давхидаг уламжлалтай. Монгол Улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд мото спортоор хичээллэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, идэвхтэй оролцоо нь өссөөр байна. Тиймээс “Lady Riders Mongolia WMC” нь Монгол Улсад 2 дахь удаа албан ёсны эрхтэйгээр IFRD-ийн арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн эмэгтэй төмөр хүлэгтнүүдийн эгнээнд нэгдэж байгаадаа баяртай байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бид “эмэгтэй” гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, эрч хүчтэй, зоригтой, эрэмгий МОНГОЛ ЭМЭГТЭЙГ онцлон гаргаж байна. Цаашид бие биенээ дэмжиж, өөдрөг хандлагыг түгээж, хойч үеийн моточин бүсгүйчүүддээ урам зориг өгч, зөв үлгэр дуурайлал үзүүлье. Ерөнхий зохион байгуулагч: Lady Riders Mongolia WMC Хамтран зохион байгуулагч: Hunnu Women Riders Mongolia, Egshu Mongolia, Ujin Ulaanbaatar Ерөнхий ивээн тэтгэгч: Cruiser House (moto grage) Royal Enfield Mongolia AMB grage Хамтран ажиллагч: Gas Gas, KTM Mongolia, M Zone, Biger Motors, Elite moto shop, AS Motors,

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.30/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Х.Баасанжаргал, А.Ундраа нар оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ, Дэлхийн банк 2023 онд Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын тойм үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээнд , Монгол Улс ын х ууль , эрх зүйн орчин сайжирч байгаа ч ажлын байранд эмэгтэйчүүдийг дэмжих тогтолцоо г сайжруулж , эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна. Эмэгтэйчүүд ийг эрэгтэйчүүд тэй харьцуулахад дээд боловсрол илүү эзэмшсэн байгаа ч хөдөлмөрийн зах зээлд давуу байж чадахгүй байна. Монгол Улсын ажиллах хүчний оролцоон дахь эмэгтэйчүүдийн хувь нь эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур болох таамаглалтай байна гэж дүгнэсэн байна . 2022 онд эмэгтэйчүүд ийн орлого эрэгтэйчүүдээс 25 хувь бага гарсан бөгөөд цалин хөлсгүй , гэр орны ажилд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг з арцуулжээ . Цаашид жендэрийн тэгш бус байдлыг арилгахын тулд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, техникийн болоод санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дэмжих тогтолцоог бүрдүүлэх, улмаар эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг хангах асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна гэлээ. Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг танилцууллаа. Мөн “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, “ТЭСО” группын Хүний нөөц, удирдлагын газрын захирал Б.Болормаа нар “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Говь" ХК-ийн Комплайнсын газрын захирал Б.Чингүүн нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. Хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан нийт 145 хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэллээ. Тэрбээр, олон чухал сэдвээр ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг цохон тэмдэглээд, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, жил болгон барилга байгууламжид урсгал засвар хийдэг шиг байгууллагын орчин нөхцөлийг сайжруулж, хүний тав тух, аюулгүй байдлыг хангах нь чухал гэлээ. Мөн жендэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаач, нийт оролцогчдод талархаж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа оролцогчдод хандан ажлын бус цагаар ямар нэгэн ажил, арга хэмжээ зохион байгуулахдаа бага насны хүүхэдтэй эсэхэд онцгой анхаарч, хүүхдийг эрсдэлт нөхцөлд үлдээлгүй хамгаалж, байгууллагын бодлогодоо нэгдүгээрт хүүхэд хамгааллын асуудлыг тусгах хэрэгтэй гэлээ. Цаашид тус хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой байх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хамтарсан хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 51.1 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн даргалав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, Б.Бейсен, Т.Аубакир, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Х.Ганхуяг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд нийслэл дэх гурилын үйлдвэрүүдэд килограмм гурил 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа ч хэдий ч 1700 км тээвэрлэн баруун бүсэд очиход үнэ нь нэг дахин нэмэгддэг. Баруун бүсийн иргэд жилдээ 15 мянган тонн гурил хэрэглэдэг. Иймд 600 км буюу хилийн цаанаас үнэ хямд гурилыг тээвэрлэн хэрэглэх боломжийг олгож, хуулийг хүчингүй болгохоо урьтал болголгүй Засгийн газар тодорхой бүс нутагт квот тогтоодог, зохицуулалт хийдэг болох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хүнсний тухай хуулиар гол асуудлыг зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахлан, стратегийн гол нэрийн хүнсний үнэ, тогтвортой байдал, нийлүүлэлт дээр түргэн шуурхай арга хэмжээ авдаг байсан. Харин улаанбуудайн тухайд гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан тул өмнө нь хийж байсан зохицуулалт зогссон. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас холбогдох зохицуулалтаа үргэлжлүүлэн хийнэ хэмээн хариулж байлаа. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг төсөлд “04 дүгээр сарын 01-ний” гэснийг “05 дугаар сарын 20-ны” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д заасны дагуу Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “ Аугаа их өв – хамтын ирээдүй ” олон улсын чуулга уулзалтад монголын парламентыг төлөөлж оролцлоо. Аугаа и х э х орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээ нд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон өргөтгөсөн хуралдаануудаар зохион байгуулагдаж, өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нээсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Волгоград баатар-хотод чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 200 өдөр, шөнө үргэлжилсэн Сталинградын тулалдаан Аугаа их эх орны дайн болон Дэлхийн II дайны үр дүнг тодорхойлсон эргэлтийн цэг хэмээн тодотгож, дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд орон орны оруулсан баатарлаг гавьяа, хувь нэмрийг онцлон, түүхийг гуйвуулахгүй байх нь зүйн хэрэг гэв. Тэрбээр, дайны жилүүдэд монголын ард түмний оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй байсныг цохон тэмдэглэсэн юм. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины тэр дундаа оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь 1941-1945 онд болсон Аугаа их эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн. Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн. Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, улмаар 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг. Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “ Аугаа их өв – хамтын ирээдүй ” олон улсын чуулга уулзалтын үеэр “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцсон юм. “ Аугаа их өв – хамтын ирээдүй ” ч уулга уулзалтын хаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин , Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь, Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороо байгуулах тухай санал дэвшүүлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун нар өнөөдөр /2025.04.29/ Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд бүлгийн дарга С.Цэнгүүн Монгол, Бутан

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2025.04.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа нь бусад салбарын х арилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Тэрбээр , е с дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй болж өргөжсөнөөс гадна нийгмийн олон бүлгийн төлөөлөлтэй гэдгээрээ онцлог болохыг дурдлаа. Энэ удаагийн парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн Улсын Их Хурлын хоёр гишүүн сонгогдсон болохыг Ж.Баясгалан гишүүн хэлээд, Асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа танилцууллаа. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээрх нийгмийн үйлчилгээ, тогтолцоо, эрх зүйн орчны талаар болон анагаах ухаан, технологийн салбар дахь дэвшлийн талаар судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Элчин сайд Шэнь Минжуань хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 02 дугаар сард тус улсад албан ёсны айлчлал хийснийг, энэ сарын 25-нд болсон Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтыг дурдав. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Улаанбаатар хотноо байгуулсан талаар Элчин сайд Шэнь Минжуань дурдсан. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сайн туршлага, шинжлэх ухааны ололт, амжилтаа нээлттэй хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга Баасандорж /Pasang Dorji/ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол- Бутан ы парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун нар өнөөдөр /2025.04.29/ Бутаны Х аант У лсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд бүлгийн дарга С.Цэнгүүн Монгол, Бутан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тус айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон түүхэн айлчлал болсон гэдгийг тэмдэглэв. Тэрээр, Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцолсон. Энэ хүрээнд Монгол Улс Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгийг илэрхийлсэн. Бутаны Хаант Улсын төлөөлөгч, Дотоод хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга Баасандорж /Pasang Dorji/-ийн зүгээс Монгол Улсын Их Хурлын гишүүд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлж, Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, нийгмийн оролцооны талаар болон төрийн байгууллагуудтай хэрхэн уялдан ажилладаг талаар туршлага судлахаар ирсэн гэдгийг онцлов. Монгол- Бутан ы парламентын бүлгийн гишүүн О.Саранчулуун с үүлийн 10 жил иргэний нийгмийн байгууллагад ажиллаж, энэ чиглэлээр судалгаа хийсэн талаараа танилцуулаад, Монгол Улсын иргэний нийгмийн хөгжил, хууль , эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Тэрээр Монгол Улс хүний эрхтэй холбоотой нийгмийн үйлчилгээг зарим тохиолдолд төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлдэг гээд и ргэний нийгмийн хөгжлийн хамгийн гол зорилго нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавих гэдгийг онцолж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 57 58 59 60 61 62 63 64 65 ... 384