ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙГ “ХЭЭЛТҮҮЛЭГЧИД” ГЭЖ ЭЛИЙРДЭГ Ц.УЯНГЫГ СОНГИНОХАЙРХАНЧУУД ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ЮУ Л БОЛ...

Хүн яаж тийм увайгүй амьдарч болдгийг биеэрээ үлгэрлэдэг “Элийрэгч” Ц.Уянгыг сонгинохайрханчууд хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж эхэлжээ.

Арга ч үгүй биз одонтой ээжүүдийг “Хээлтүүлэгчид” хэмээн доромжилдог, “Нэг хүүхдээ үхүүлчихсэн, нэг хүүхдээ үхдэл шиг амьдруулж, хоёр ачаа өнчрүүлэн шулмас алдарт эхийн одон авч гэнэ” гэх мэтээр олон нийтийн сүлжээнд эрээ цээргүй бичиж, эхчүүдийг доромжилдог түүнийг СХД-ийн иргэд “Ц.Уянгад саналаа өгөх нь бүү хэл, дүүргийнхээ нутагт дэвсгэрт нэвтрүүлэхгүй” хэмээн цахим сүлжээд бичиж эхэлсэн байна.


Аливаа зүйлд хэмжээ хязгаар, давж боломгүй шугам гэж бий. Харамсалтай нь “Элийрэгч” гэх энэ эмэгтэй хүний хамгийн үнэ цэнтэй гэр бүл, үр хүүхдээс авахуулаад үхэл хагацлаар хүртэл доог тохуу хийж явдаг “аймшигтай” нэгэн. АН-ынхан ингэж эрүүл согтуу нь мэдэхгүй “галзуучуудаа” СХД-рүү явуулж байгаа нь захын дүүргийн иргэдийг дэндүү дорд үзсэн, тэднийг басамжлан доромжилсон явдал болж байна. АН-ын ҮБХ-ны хурлын дараа "Тоглоом дууслаа. Одоо АН-ыг ялагдуулахын төлөө бүх чадлаараа ажиллацгаая" хэмээн уриалж явсан түүний үзэл бодол хэдхэн хоногийн дараа 360 эргэж, сонгуулийн ажилдаа орсноо зарлаж байгаа нь хэчнээн туйлбаргүй хүн болохыг бүрэн илтгэнэ. Ийм нөхцөлд “Элийрэгч” иргэдээс санал авна гэдэг үлгэр болов бололтой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.