ХИЛИЙН ЦЭРГИЙН 0275 ДУГААР АНГИЙН 02.. Р ЗАСТАВЫН АХЛАГЧ 6 ДУГААР САРЫН 1-НИЙ ШӨНӨ НАС БАРЖЭЭ

Нас барсан шалтгааныг нь одоогоор “Амиа егүүтгэсэн” гэж үзэж байгаа юм байна.

Гэхдээ заставын ахлагч нас барсан шалтгааныг хамт олон нь “Удирдлагын буруу шийдвэрээс болсон. Өрөөс нь санал асуулгүйгээр, тухайн заставт хүчээр томилсон. Эхнэрийг нь нөхрөөс нь олон удаа, удаан хугацаагаар хол байлгаж, удаа дараа тэмцээнд явуулснаас болж хосууд муудалцаж, улмаар салах тухай яриа гарсан…” гэх зэргээр ярьж байна.

Энд бас нэгэн баримт дурдахад Хилийн 0275 дугаар ангид 2023 онд 01…р заставт мөн л гэрээт цэрэг амиа егүүтгэсэн бөгөөд  тухайн хэргийг тас нуугаад өнгөрсөн байна.


Эх сурвалжуудын хэлж буйгаар  алба хаагчдаа ялгаварладаг, өөртөө сайн, өөртөө зусарддаг хүмүүст илүү анхаарал тавьдаг,  гэх шошго ч ангийн захирагч хурандаа Б.Батболдод зүүгдээстэй явдаг болсон байна.

Ийм л нэг ажил албандаа анхаарал муутай, бусдын амаар бусдын амьдрал ахуй, ажил албыг дүгнэдэг,  ухамсар дорой гэмээр захирагчийн балгаар нэгэн бүл хагацал зовлонд унаж, бяцхан үрс эрхийнхээ өдрөөр өнчирч үлдлээ.

Үргэлжлэл бий…

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.