АН-ААС ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН АВЛИГА, АЛБАН ТУШААЛ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН ЭРХМҮҮД НЭР ДЭВШИЖ БАЙНА

2024 оны сонгуульд нам, эвслүүд нэр, цэвэр хүмүүс нэр дэвшүүлнэ гэж ихээхэн ярьсан. ярьсан гэдгийг тодотгон хэлэх нь зөв байх. ярьснаас цаашгүй нөгөө л нэг авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчлийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан эрхмүүд АН-аас өнгөлж байгааг хэлж болно. Тэдний зарим нь сахилгын шийтгэлтэй мултарсан бол зарим нь прокурорт, тэндээсээ шүүхэд шилжиж ял сонссон, харин заримынх нь хэрэг хэрхэн шийдэгдсэн, эсхүл хаана, хэн дээр гацсан нь тодорхойгүй мартагдсан байх ажээ.


НЭХЭН сануулахад 100 мянган долларын авлигын хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн : 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс өөрийн “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд нүүрс тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж авсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэдэг.  

Мөн 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Түр хорооны “нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголоор А.Адъяасүрэнг 1.1 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нотлох баримтыг танилцуулсан байдаг.  


НЭХЭН сануулахад МҮЭХ-ны газрын наймааны хэрэг  УИХ-ын гишүүн С.Ганбаатар :   2013 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмч хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байв. Тодруулбал, С.Ганбаатарыг “Үйлдвэрчин хороолол”, “Үйлдвэрчин цамхаг” гэх орон сууц, оффисын төслүүд хэрэгжүүлэх нэрээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчийн газруудыг хувийн компаниудад худалдаж, их хэмжээний ашиг хууль бусаар олсон байж болзошгүй хэмээн шалгаж байв. 

Мөн Төрийн ордонд зохион байгуулсан “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэгдмэл ашиг сонирхолтой “Болор-Аграмба” ХХК нь “Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримтыг ил болгож байв.


НЭХЭН сануулахад  Шүүх хурлаа хүлээж буй газрын “НАЙМАА”-ны хэрэг  Э.Болорчулуун : 

ЧД-ийн Газрын албаны дарга, СХД-ийн Газрын албаны дарга, Нийслэлийн Газрын албаны даргаар тус тус ажиллаж байсан. Тэгвэл АТГ-аас Э.Болорчулууныг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байхдаа БЗД-т хууль бусаар 896м2 газар 15 жилийн хугацаатайгаар хууль  олгосон. Усны онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн бүсэд хууль зөрчин 1.2га газар олгосон гэх мэтээр албан тушаалаа урвуулан ашигласныг нь тогтоосон гэдэг. Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон байдаг. Өөрөөр бол, нэр дэвшигч Э.Болорчулууны “газрын наймаа”-ны хэрэг шүүх хурлаа хүлээж буй. 

 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.