МАН-ЫН ЖАГСААЛТЫГ “БААС”-ТАЙ ХУТГАГЧ М.НАЙДАНХҮҮ

МАН УИХ-ын сонгуулийн жагсаалтаа салбартаа тэргүүлэгч, шинэ залуу боловсон хүчнээр бүрдүүлсэн хэмээн хэд хоног магтуулсан. Гэвч жагсаалтын 48 хүний ихэнх нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрээгүй хүмүүс байна.

Тухайлбал, М.Найданхүү. Тэр саяхныг хүртэл Норвегт ажиллаж, амьдарч байсан. Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр томилогдсон.

Мань М.Найданхүүг яагаад жагсаалтад байхад найдваргүй, зохимжгүй хүн бэ гэдгийг үзэл санааных нь үнэнч сэтгэлгээнээс харж болно.


Түүний хувьд ОХУ-ын ерөнхийлөгч Пунтиныг эсэргүүцэгч гэдгээ албан ёсоор зарлаж, хоёрхон хөрштэй улсын иргэн хэрнээ ОХУ-тай улстай харилцаагаа хэвээр хадгалж буй улс орнуудыг харааж зүхэгч. Тэр “Монгол хөгжинө өө. Хоёр хөршийнхөө дарамт шахалтаас олон улсын дэмжлэгтэйгээр ангижрах болно” хэмээн ердөө хоёрхон жилийн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Мэдээж эдгээрийгээ өдгөө устгачхаад “энхийн цагаан тагтаа” болчихсон, УИХ-ын гишүүн болно гэчихсэн “сэрүүн зүүдэлж” явна.

Үнэн хэрэгтээ монголчуудын хувьд өнөөдөр гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тухай хамгийн эмзэг үе. Хэдий гуравдагч хөршийн харилцаа, бодлогод тулгуурлаж байгаа ч хоёр хөршөөсөө холдож, нүүхгүй нь тодорхой болсон үе.


Тийм байтал өөрөө баруунд олон жил ажиллаж, амьдарсны хэрээр сэтгэж, Монгол Улсын нөхцөл байдлыг өөрийн үнэлэлтээр дүгнэж байгаа нь тун харамсалтай.

М.Найданхүүг өмнө нь монголчууд ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдохоор асуудал үүсгэж байсан үеэс мэдэх болсон.


Тодруулбал, Хөгжлийн банкны хэргээр 6 жил ял авсан ч чөлөөтэй сэлгүүцэж яваа, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийг БШУ-ны сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Энэ үед нь М.Найданхүүг сайдтаны шахаагаар Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилсон ч түүний аав нь тус хүрээлэнгийн газраас өөрийн эзэмшилдээ авч орон сууц барихаар төлөвлөсөн байсан талаар маргаан дэгдэж байсан.

Түүнчлэн энэ асуудал даамжирч М.Найданхүүг захирлаар томилсныг эсэргүүцсэн Т.Батсүхийг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан гэрт нь очиж зодож байсан бөгөөд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй л яваа.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.