ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ӨМНӨХ ӨДРИЙНХӨӨС 10-65 СМ НЭМЭГДЭЖ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Энэ оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голуудын эхээр, Туул голын адгаар, Эг, Балж Барх, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Мөн Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Ховд гол Мянгад сум, Идэр гол Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, баталгаат гүүр, гармаар зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.