МАНАЙ УЛСАД "ХАР ТАМХИ БУЮУ ЦАГААН ТАХАЛ" АЮУЛЫН ХАРАНГА ДЭГДЭЭЖ БАЙНА

Манай улсад хар тамхи хэрэглэж үзсэн, оролцсон 20.000-60.000 хүн байж болзошгүй гэх мэдээлэл ухамсартай нэгэнд юм бодогдуулсан нь лавтай бөгөөд 3,4 сая хүнтэй манай улсын хувьд энэ бол маш том тоо, маш их АЮУЛ, АЙМШИГ.

Нэгэнт ийм хэмжээний хэрэглэгч байгаа бол тууштай тэмцэх шаардлага даруй бий болж гэсэн үг. Уг нь бид хар тамхи зөөвөрлөдөг, хадгалдаг худалддаг, хэрэглэдэг хүмүүсийн тухай ярьж эхэлсэн тэр мөчөөс буюу 30 жилийн тэртээгээс бодлоготой тэмцэж ирсэн бол өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байх байв.

Хатуухан хэлэхэд түймэр мэт хурдан газар авч, тархаж байгаа гэж хэлж болох энэхүү цагаан тахалтай зөвхөн цагдаа, хууль, шүүхийнхэн л тэмцсэээр ирсэн нь нууцгүй үнэн. Тэд нүцгэн гараараа улаан гал унтраах гэж оролдож буйтай агаар нэг ажиллаж байгаа.

Товчхондоо бол энэхүү “ЦАГААН ТАХАЛ”-тай эрчимтэй тэмцэхийн тулд дэлхийн хэмжээний туршлагыг  хөрсөндөө буулгаж маш шаргуу, эрчимтэй тэмцэх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн хууль цагдаа, шүүх гэлгүй гэр бүл, найз нөхөд албан байгууллагууд ч  оролцох хэрэгтэй.


Ингэж өргөн хүрээгээр тэмцэхгүй бол хар тамхи хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт хурдтай өсөөрч байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн статистик мэдээллээс харахад залуучуудыг хамарсан нь АЮУЛ юм.

Тэгвэл залуучуудын амьдрал өмнө нь бий. Гэтэл гэр бүл зохиож, амьдрал цэцэглүүлэх насан дээрээ хар тамхинаас хараат болчихоор ямар ирээдүй тэднийг хүлээх нь тодорхой.

Энэ асуудлыг зөвхөн хар тамхичдын асуудал гэж харалгүйгээр төр засгаас ч тодорхой бодлого, шийдвэр гаргаж, “Улсаараа хар тамхитай тэмцэж гэмээнэ Саруул, эрүүл Монгол байх учиртай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.