НЭГҮҮН МЭДЭЭ
Ж.ЭНХЖАРГАЛАН ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЛӨӨ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаараа өөрийн цахим хаягаар дамжуулан мэдээлжээ. Тэрээр “Өнөөдөр ТУЗ үдээс хойш хуралдаж, гаргасан шийдвэрээ нийслэлд мэдэгдэнэ. Намайг ажиллах хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүлээж авсан газар нь бүрэн бүтэн, энэ тэнд ямар нэгэн тавьсан өр ширгүй, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, борлуулалт нь дүүрэн, харилцах дансандаа 1 тэрбум 56 сая төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна. Энэ жилийн баяр наадмын хувьд цэнгэлдэх хүрээлэнгээс шалтгаалах засвар үйлчилгээний ажлууд хэвийн явж байгаа бөгөөд энэ жил ямар нэгэн алдаа дутагдал байхгүй сайн төлөвлөлттэй наадам болно гэдэгт итгэж байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг товч байдлаар олон нийтэд удахгүй танилцуулах болно. Салбарын ажлын туршлагыг маань сүүлийн үед нэр бүхий хүмүүс буруу ташаа байдлаар тасралтгүй нийгэмд мессеж цацаж байгаа нь ажлаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдвэрлэлээ. Цаашид төлөөлөгчийн ажилдаа анхаарч ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд итгэл үзүүлэн ажилласан нийслэлийн удирдлагууд болон төлөөлөн удирдах зөвлөлдөө хамтран зүтгэсэн ажлын хамт олондоо баярлалаа. Хийсэн ажлуудыг маань урам зориг өгч дэмжиж байсан иргэддээ баярлалаа” хэмээжээ .

ЕРӨНХИЙ САЙДАД ГОРИЛОГСДЫН ХУВЬД 70 БОЛОН 80-ААД ОНЫХОН ХЭМЭЭН ХУВААГДЖЭЭ

Ерөнхий сайдад горилогсдын хувьд 70 болон 80-аад оныхон хэмээн хуваагджээ. Тэдний олонх нь Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс байгаа аж. Жагсаалтын тэргүүнд 70-аад оныхноос МАН-ын генсек Я.Содбаатар бичигдэж байна. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан. Өнөөдөр МАН дотор Ерөнхийлөгчид хамгийн ойр хүн гэгдэж байна. Энэ жагсаалтад Ерөнхийлөгчийн одоогийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мөн л багтаж байгаа. УИХ-ын дарга байсан тэрээр өнөөдрийн яригдаж байгаа Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар оруулж, батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. 70-аад оныхны дараагийн хүмүүст Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарын хүмүүс ч нэрлэгдээд байгаа. Тэгвэл 80-аад оныхноос ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар яригдаж байна. Б.Батцэцэгийн хувьд Монгол Улсын гадаад бодлогыг таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн. Мөн “Ерөнхий сайдад эмэгтэй хүнийг сонгоё” гэдэг мессэж нэлээд эртнээс сошиал сүлжээнд түгэж эхэлсэн. Энэ нь сайд Б.Батцэцэгийг түлхэхээр нийгмийн хандлагыг харах гэсэн сонирхол болов уу? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжээгүй. Үүнээс хойшх хугацаанд МАН дотор дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй, ихээхэн маргаантай байгаа.

ЖДҮ-ЧИН ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОХ ЮМ УУ?

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар зөвхөн Бага хурлын тов хэлэлцэнэ гэж байсан ч дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг ил болгохоор үргэлжилсээр байна. Эх сурвалжуудын мэдээллээр тус хурлын үеэр 70, 80-аад оныхны дунд өрсөлдөөн өрнөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр нэлээд дээгүүр “давхиж” яваа аж. Харамсалтай нь, тэднийг Ерөнхий сайд болгохоор Бага хуралд нэрийг нь оруулбал заалнаас ч тэр, гаргаж нийгэмд танилцуулаад ч тэр урагшлах боломжгүй хоёр. Г.Тэмүүлэнгийн хувьд төрөөс төрсөн тэрбумтны хүү гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Харин Ж.Энхбаярын хувьд Ерөнхий сайд болох байтугай ХХААХҮ-ийн сайдын хувиар өргөн мэдүүлсэн салбарын хуулиа ч УИХ-ын чуулган дээр хамгаалж чадахгүй унасан нь саяхан. Зарим хүний хувьд Ж.Энхбаяр өмнө нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан учраас Ерөнхий сайд болох боломжтой гэх боловч үнэндээ тэр хоосон хоцорчихсон үед “татаасаар” л дээшээ гарсан. Учир нь, МАН 2020 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэг, хэрүүл тэмцэлд холбогдсон хүмүүстээ нэр дэвших эрх олгоогүй. Тэдгээр хүмүүсийн дунд Ж.Энхбаяр ЖДҮ-чин учраас эрхээ алдсан гэсэн үг. Тэр МАН-ын ЖДҮ-чид дундаа хамгийн өндөр дүнтэй буюу 1.9 тэрбум төгрөг авсан байдаг. Тэр өөрөө дараа нь тайлбарлахдаа буцаагаад төлсөн гэж ярьсан ч цаанаа ББСБ-тай учраас ЖДҮХС-гаас авсан мөнгөө түүгээрээ дамжуулж үржүүлсэн гэх асуудалд ч орж байв. Ер нь мань хүний албан тушаал болон төрөөс туучих гэсэн шунал нь дуусахгүй л дээ. ЖДҮХС-гийн асуудал нь намжиж, ҮАБЗ-д очсоных нь дараа Боловсролын зээлийн сангийн шуугиан нь дэгдэж, сүрийг үзүүлсэн. Тэр 2023 онд Нидерландын Маастрихтын удирдлагын сургуульд суралцахдаа 6000 ам.доллар зээл авч байсан нь ил болж байв. Ингээд харахаар мань хүн боломж олдвол хувьдаа зарцуулчих гээд байдаг гэмтэй юм чинь Ерөнхий сайдын суудалд очвол монголчууд яаж олигтой амьдрах вэ?

Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон у лсын п рокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролц ов . Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол Улс болон дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд уг олон улсын хурал чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл лээ . Тэрбээр, олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн шинэ парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцнэ гэдгийг тодотгосон. Түүнчлэн, бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно гэдгээ илэрхийл сэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх хүрээнд санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, дэд дарга Н.Наранбаатарын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани болон тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хэлтсийн захирал Кэн Ингланд нарыг өнөөдөр (2025.06.06) хүлээн авч уулзлаа. Хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Канадын парламентын 45 дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд, удахгүй шинээр байгуулагдах Канад-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй цаашдын хамтын ажиллагааны олон талт санаачилгыг хуваалцахдаа таатай байх болно хэмээн уламжиллаа. Үргэлжлүүлэн, тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан, таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, энэ хүрээнд өөрийн ахалж байгаа зарим ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн явц өргөтгөсөн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байгааг дуулгаад, Канад Улсын цахим засаглал, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах сайн туршлагын хүрээнд санал солилцсон юм. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн О.Батнайрамдлаар ахлуулсан Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Канад Улсад ажиллахдаа салбарын хууль тогтоомж, дэвшилтэт арга зүйг судалж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлсэн талаар дурдав. Уулзалтын үеэр Канадын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэж, үүн дотроос мэргэжлийн төрийн албыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг онцоллоо. Цаашид хөдөө аж ахуй, боловсрол, аюулгүй байдал, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг төрөлжүүлэх нь харилцан ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдсэн юм. Элчин сайд Сандра Шүфани, манай хоёр орон уур амьсгалын онцлог, эдийн засгийн бүтцээсээ эхлээд ижил төстэй талууд олон гэдгийг тэмдэглэхийн сацуу эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтойг тодотгосон юм. Уулзалтын төгсгөлд, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дэд дарга Н.Наранбаатар Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж буйгаа дурдаад, хуулийн шинэчилсэн найруулга нь гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж буйг онцоллоо. Тэрбээр, дэлхийн уул уурхайн салбарын томоохон тоглогчдын тоонд орох Канад Улсад зохион байгуулагддаг олон улсын чуулга уулзалтад оролцож, салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцсон бөгөөд хуулийн төсөлтэй холбогдох судалгааны хүрээнд хамтран ажиллах боломжтойг мөн илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ОХУ ЭНЭ САРЫН 30-НААС МАНАЙ УЛСЫН ИРГЭДИЙГ ШИНЭ ЖУРМААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛНЭ

Оросын Холбооны Улсын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улс (Казакстан, Монгол гэх мэт)-ын иргэдийг 2025 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлнэ. Хэрэв та ОХУ-д зорчих гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу. 1. ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, дараах мэдээллийг бүртгүүлнэ. Овог нэр, төрсөн он, сар, өдөр; Паспортын мэдээлэл; Зорчих өдөр, байршил; Цээж зураг оруулах; Эмнэлгийн даатгал хавсаргах; Бүртгэл амжилттай болсны дараа танд QR код олгогдоно. Хэрэв тухайн QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй. 2. Энэхүү бүртгэлийг дараах хүмүүс бүртгэл хийхгүй байж болно. ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд Тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд ОХУ-ын улсад нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд 6-гаас доош насны хүүхэд 3. ОХУ-д зорчих гэж буй иргэд дараах зүйлд анхаарах хэрэгтэй. Олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс ашигласан бол цахим сүлжээг түр хаах, цахим сүлжээнд байршуулсан улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатай гэжээ. Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Т атварын хууль тогтоомжийг зөрчсөн , хугацаанд нь зөрчлөө арилгаагүй болон нэг зөрчлийг гурав буюу түүнээс олон удаа давтан гаргасан татварын төлөгчийн мэдээллийг татварын алба зөвшөөрөлгүй нийтэд мэдээлэх зохицуулалтыг энэ оны хоёрдугаар сараас хүчингүй болгоод байна. Энэ зохицуулалт хүний эрхийг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэс гийг өөрчилсөн. Өөрчлөлтөөр зөвхөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь шалгагдаж байгаа болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, дугаар , холбогдох хэргийн мэдээллийг тухайн татвар төлөгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр албан ёсны цахим хуудсанд жагсаалт хэлбэрээр нийтэлж , олон нийтэд мэдээл эхээр зохицуулаад байгаа юм. Гэхдээ ингэж олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлэхээсээ 10-аас доошгүй өдрийн өмнө тухайн татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгох ёстой. Түүнчлэн олон нийтэд мэдээл эх нөхцлүүд арилсан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдсон, мөн оршин суугаа хаяг байршлаа тодорхойлсон болон олж тогтоосон бол жагсаалтаас хасаж байхаар заажээ. Дээр дурдсанаас бусад ямар ч тохиолдолд татварын байгууллага татвар төлөгчийн тухай мэдээллийг олон нийтэд түгээх нь энэ хуулиар хориглогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуульд энэ оны нэгдүгээр сарын 17-нд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүний эрх, эрх чөлөө ханга х , татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ад чиглэж буй бөгөөд хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх Улсын Их Хурлын стратегийн зорилтод нийцэж байгаа юм.

“ИХ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ ГЭСЭН ХҮСЭЛТИЙГ МАН-ЫН Я.СОДБААТАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын Бага хурлыг ирэх даваа гарагийн 11.00 цагаас товло сон . МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй хувийн зүгээс нэгэн шаардлагыг Бага хуралд хүргүүлж буйгаа мэдэгдэ ж тэрбээр "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан ЗГ байгуулсан, багагүй ажил амжуулж чадсан. Бүс нутгийн тогтворгүй байдал нь Монгол Улсад үүссэн эдийн засгийн хүндрэлийг цаашид гүнзгийрүүлэх асуудал үүссэн. Иймд, Шинэ ЗГ-ыг үндэсний Их эвслийн ЗГ гэж байгуулах. Үүнд парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах Дараагийн Ерөнхий сайд нь намын болон ард түмний нэгдлийг хангаж чадах хүн байх гэсэн хоёр шаардлагыг С.Нэргүй миний бие өөрийн зүгээс Бага хуралд хүргүүлж байна. Өнөөдөр нэг ёсондоо онцгой байдал үүсчихээд байна. Ийм учраас бүх нам нэгдмэл байж ажиллах шаардлагатай. Монголчууд нэгдэж хамтрах нь нийтлэг эрх ашигт нийцнэ. Хэрэв ингэж шийдвэрлэвэл, ЗГ-т орох урилгыг бусад намынхан хэрхэн хүлээж авах нь тусдаа асуудал гэж үзэж байгаа" хэмээсэн юм .

ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ЗАМ ТАЛБАЙГ ЗОХИСТ НАЙРЛАГАТАЙ ХАЙРГААР ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЖ БАЙНА

Байршил: Хан-Уул Дүүргийн Дөрөвдүгээр Хороо Арцат-1 дүгээр гудамж /нүүрний хэсэг/ Арцат-1 дүгээр гудамж гудамж Арцат-14 дүгээр гудамж Иймд иргэд та бүхэн зам засварын үед өөр орц гарц ашиглаж бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зорчих хөдөлгөөнд оролцоно уу.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.05/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 54.8 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ" гэсний дагуу өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хороодод хуваарилсныг танилцуулав. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус Хууль зүйн байнгын хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан гэв. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо тус бүрээр нь танилцуулсан. Тэрбээр Улсын Их Хурлын зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатандаа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд 11, нийт 25 хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явц удаашралтай байгааг анхааруулаад Байнгын хороод эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явах нөхцөлөөр хангах шаардлагатай талаар Байнгын хорооны дарга нарт чиглэл өглөө. Чуулганы нэгдсэн хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан билээ. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив. Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу "Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх" гэсний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас сонсов.

1 ... 34 35 36 37 38 39 40 41 42 ... 370