НЭГҮҮН МЭДЭЭ
ТЭЦ-4 ТӨХК-ИЙН АЖИЛТАН ӨНДӨР ХҮЧДЭЛД ЦОХИУЛАН НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Өчигдөр буюу гурав дугаар сарын 1-ний өдөр 08.38 цагт БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байдалтай байсан байна. Одоогоор хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.

ОХУ-ЫН ТОМООХОН ХОЁР БАНКИЙГ ЕВРОПЫН ХОЛБОО SWIFT ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМЭЭС ХАСАХГҮЙ ҮЛДЭЭЖЭЭ

Европын Холбоо ОХУ-ын долоон банкийг төлбөр тооцооны SWIFT системээс хасахаар санал нэгдсэн ч “SBERBANK” болон “GAZPROMBANK”-ийг тус тус хасалгүй үлдээсэн байна. Эндээс харахад хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй гэж Европын улсуудын удирдагчид санаа зовниж байх талтай байна гэж үзэж. Мөн ОХУ-ыг эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоож магадгүй гэдэгт Европын орнууд анхаарал хандуулж байгаа юм. Мөн Украины халдлагыг зогсоох асуудлыг хэлэлцсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд БНХАУ-ын төлөөлөгч оролцоогүй байна Үүнээс гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд зөвлөх үүрэгтэй тус улсын судалгааны “CICIR” төв “ОХУ-ын эсрэг хоригууд АНУ болон Европт илүү их хохирол учруулна” гэж тооцоолжээ. ОХУ 2014 онд Крымийг эзэлснээс хойш санхүүгийн хориг арга хэмжээнд дасан зохицох талд туршлагатай гэж дүгнэж байгаа бөгөөд. Түүнчлэн “АНУ холбоотон орнууддаа эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр их хэмжээний алдагдал хүлээнэ гэж тус байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ Украины дүрвэгсдийн асуудлаас болж Европт эмх замбараагүй байдал үүснэ” гэж онцолжээ. БНХАУ ОХУ-д дэмжлэг үзүүлснээр хоригуудын үр нөлөөг бууруулах боломжтой. Мөн хориг арга хэмжээнүүдийн улмаас томоохон худалдан авагчид ОХУ-аас газрын тос авахаа зогсоовол БНХАУ-ын компаниудад хямд үнээр нийлүүлэлт хийж эхэлнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа юм байна.

ОХУ БОЛОН УКРАИН ХОЁРЫН ДАЙНЫГ ХЭРХЭХ ДАРААГИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ОХУ ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН ДАРААХ ГУРВАН НӨХЦӨЛ ТАВЬЖЭЭ

Орос, Украины эхний ээлжийн хэлэлцээ даваа гарагт Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид таван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээгээр талууд тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд ойрын хугацаанд дахин уулзахаар тохиролцсон байдаг. Тэгвэл Орос-Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлсэн юм. Украины Главком сайт яриа хэлэлцээний үеэр талууд ямар нөхцөл шаардлага харилцан тавьсан талаар мэдээлсэн байна. Тухайлбал: Эвсэлд үл нэгдэх статусаа парламентын түвшинд баталгаажуулах, энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нөхцөлийг Оросын тал Украинд тавьсан бол. Мөн Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг одоогийн хилийн шугамаар хүлээн зөвшөөрөх, Крымийн хойгийг буцааж авах санаагаа орхих шаардлагуудыг Украинд тавьсан гэжээ. Харин Украины талаас гал зогсоох, газар нутгаас нь цэргээ гаргах шаардлагуудыг Оросын талд тавьсан тухай мэдээлээд байна. Тухайлбал: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой утсаар ярихдаа Украин дахь цэргийн тусгай ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэсэн хэмээн Оросын Газета сайт мэдээллээ. Энэ тухай Путин, Макрон нар утсаар ярьсны дараа Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлдээ. · Крым дахь Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх · Украиныг цэрэггүйжүүлэх · Украин улс төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх гэсэн гурван нөхцөл шаардлагыг Оросын зүгээс тавьж байгааг дурджээ.

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН “БӨХӨГ” ГОЛООС ХАЙРГА ОЛБОРЛОДОГ ПИРАМИДПРОГРЕСС ХХК АЖИЛТАН АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг БӨХӨГ голын баруун салаанд элс хайрга олборлодог талбайд “Пирамидпрогресс” ХХК-ийн нэгэн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн хэлтэс шалгаж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд. Тухайн хохирогч нь 50 настай тус компанийн үндсэн ажилтан бөгөөд засварын ажил хийж байгаад дайруулж, хавчуулагдаж нас барсан гэж цагдаагийн газраас мэдээлэл хийлжээ. Осол гарсан талбайд өмнө нь өөр уурхай ашиглалтын лиценз эзэмшиж байгаад урт нэртэй хуулийн хүрээнд 2012 онд хүчингүй болсон бол. Тус хуулиар дахин лиценз олгохыг ч зөвшөөрөөгүй байдаг. Гэтэл Алтанбулаг сумын ИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчиж, нутаг орноо ухуулах шийдвэрийг гаргасан нь ийнхүү эрдэнэт хүний амь нас эрсдэх үндэслэл болоод байна. “Пирамидпрогресс” ХХК нь 2201 онд анх байгуулагдахдаа “Автомашинаар ачаа бараа тээвэрлэх” үйлчилгээ үзүүлнэ гэж байсан бол 2021 оны 08 дугаар сараас “элс хайрга олборлолт”, “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх” зэргээр үйлчилгээний төрлөө өөрчилсөн байна. 2014 онд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Бямбахоролын Энхбаяр гэдэг хүн ажилладаг бөгөөд. Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсдаг Бөхөг гол нь Туул гол руу цутгадаг голуудын нэг бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-аас Засгийн газрын 2015 оны 7 дугаар сард баталсан 289-р тогтоолыг үндэслэн “энгийн хамгаалалтын бүс” болгон тогтоосон байдаг. Гэтэл аймгийн ИТХ-ын дээрх тогтоолыг Алтанбулаг сумын ИТХ-аас 2018 онд Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсийг өөрчилж булгийн дотогш оруулан тогтоож, баруун булгийг энгийн хамгаалалтаас гаргах шийдвэрийг гаргасан байна. Сумын ИТХ-ын 2018 оны дээрх шийдвэр нь УИХ-аас баталсан Усны тухай хуулийг ноцтой зөрчсөн, БОАЖЯ-ны дүгнэлтгүй зэрэг зөрчлийг агуулсан, нутгийн иргэд, оршин суугчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр байсан гэдгийг “Бөхөг голоо хамгаалъя” хөдөлгөөний хуулийн зөвлөх онцлон хэлсэн. Түүнчлэн “Пирамид прогресс” ХХК-д давуу байдал бүрдүүлж, лиценз олгох боломжийг олгох үүднээс зориудаар 36-р тогтоолыг гаргасан гэж үзэж байна.

Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 10.1-2.1-Т ЗААСНААР “ХҮНИЙГ ОНЦ ХАРГИС ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН” ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагаас хийсэн нэмэлт мөрдөн байцаалтаа дуусгаж, ХУД-ийн прокурорын газарт шилжүүлжээ. Одоогоор хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаж, шүүхээс даалгасан ажиллагаанууд хийгдсэн эсэхэд хяналт тавьж байгаа юм. Тодруулбал: Анхан шатны шүүхээс даалгасан нэмэлт ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан " Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн " гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх юм байна. Талийгаач Э.Энхбатыг хүнд гэмтэл авч эмчлүүлж байх хугацаанд түүнийг бусдын биед санаатайгаар хохирол учруулсан гэж яллагдагчаар татан шалгаж байсан ч хохирогч нас барсантай холбоотойгоор хэргийг зүйлчлэлийг өөрчлөөд байгаа юм. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Н.Түвшинбаяр одоогоор ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд хэд хэдэн удаа мэдүүлэг өгч, хүний амь хөнөөсөн яллагдагчийн тогтоолыг танилцуулжээ.

ӨНӨӨДРИЙН ЗГ-ЫН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжлэн хуралдах бөгөөд. Дараах асуудлуудаар хэлэлцэх юм байна. Тодруулбал: Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд болон, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц тай танилцах болон, Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа юм байна.

IEA БАЙГУУЛЛАГЫН 31 ГИШҮҮН УЛС УКРАИНЫ ХЯМРАЛЫН УЛМААС ШАТАХУУН ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ ТАСАЛДАХААС СЭРГИЙЛЖ 60 САЯ ТОНН БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОС НӨӨЦӨӨСӨӨ ГАРГАХААР БОЛЖЭЭ

“Өнөөдрийн шийдвэр бол дэлхийн олон орон Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг буруутгаж байгаагийн нэг илрэл юм” гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлээд ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтээс дэлхийн зах зээлийн хамаарлыг багасгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авахаа мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр Shell, British Petrolium зэрэг өрнөдийн томоохон компаниуд Оросын эрчим хүчний салбар дахь эзэмшлээсээ татгалзаж, хэрэгжүүлж байсан төслүүдээ зогсоогоод байгаа бөгөөд. Парист төвтэй Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) засгийн газар хоорондын байгууллага газрын тосны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар санал нэгдэж. Украин улс руу ОХУ халдан довтолсонтой холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрчимтэй нэмэгдэж байгаа. IEA байгууллагын бүх 31 гишүүн улс Украины хямралын улмаас зах зээлийн нийлүүлэлт тасалдахгүйг батлан харуулахын тулд тус тусын нөөцөөсөө нийт 60 сая баррель газрын тос гаргахаар тохиролцжээ. Тус байгууллагад АНУ, Их Британи, Европын Холбоо, Мексик, Канад, Япон зэрэг улсууд багтдаг бөгөөд ямартай ч Украин улс руу ОХУ халдан довтолсонтой холбоотойгоор газрын тосны үнэ хэвийн байхаас гадна ямар нэгэн байдлаар тасалдахгүй гэв.

Apple КОМПАНИ МӨН NIKE, HARLEY-DAVIDSON БОЛОН БУСАД ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮД ОРОСЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛАХАА ЗОГСООЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

ОХУ Украин улсад эхлүүлээд байгаа түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Apple компани Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалахаа зогсоож байгааг өчигдөр зарлаж улмаар Apple Pay, Apple Maps зэрэг үйлчилгээнүүдээ мөн хязгаарлах арга хэмжээ аваад байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн iOS системтэй төхөөрөмжүүд дээр ажилладаг Оросын банкнуудын аппликэйшнүүд удахгүй хаах талаар мэдэгдлээ. Мөн Apple компанийн мэдэгдэлд ээ Оросын эзлэн түрэмгийлэлд гүн харамсал илэрхийлээд дайны хөлд нэрвэгдсэн Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж. Өнгөрсөн долоо хоногт Украины засгийн газрын шадар сайд Михайло Федоров твиттер хуудсандаа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукт илгээсэн захидлаа нийтэлж байсан юм. Тэрбээр захидалдаа Apple компанийн бүтээгдэхүүний борлуулалтыг Оросын зах зээлд зогсоож, үйлчилгээнүүдийг хязгаарлах хүсэлт тавьсан бөгөөд. Өмнө нь Google компани Оросын засгийн газрын санхүүжилттэй мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгаанаас олдог орлогыг хааж, YouTube платформыг ашиглахыг хориглосон юм. Америкийн спорт хувцас, хэрэгслийн Nike компани мөн Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалан борлуулахаа зогсоосон бол. Мотоцикл үйлдвэрлэгч Harley-Davidson компани мөн Орос дахь бизнесээ зогсоож байгааг тус тус зарласан байна. Улмаар дэлхийн хамгийн том ачаа тээвэрлэгчид болох Данийн Maersk, Швейцарын MSC компаниуд Оросын зах зээл рүү орох, гарах чингэлэг тээвэрлэлтээ Мягмар гарагаас эхлэн зогсоож. Их Британи улс Оросын ачаа тээврийн хөлгүүдийг боомтууддаа нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм байна.

ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ГЭЖ ОЧСОН ЭМЭГТЭЙД ЦАГДАА ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, ЗҮЙ БУС ХАНДЛАА

Гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон охинтой цагдаагийн алба хаагч хүч хэрэглэж, зүй бус хандаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тухайн үйл явдал нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар болсон гэх мэдээлэл байгаа юм. Иймэрхүү байдлаар мэдүүлэг авдаг бол манай улсад мэдүүлэг өгөх хүн олдох уу ?

1 ... 249 250 251 252 253 254 255 256 257 ... 317