ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ БАЙСАН СУРАГЧ ЭКСКАВАТОРТ ДАЙРУУЛАН ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРЖЭЭ

Тодруулбал: /2022.03.31/ 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Амгалан захын урд замд бага насны хүүхэд эксковаторт дайруулж нас барсан зам тээврийн ноцтой ослын улмаас газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа тухай дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу холбогдох цагдаагийн газраас үзлэг, шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. 

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд 7-р ангийн сурагч байсан нь тогтоогдсон байна. Ослын улмаас хүүхэд газар дээрээ нас баржээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.