НМХГ- ААС ТӨЛӨВЛӨГӨӨД БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХЭД БАРИЛГЫН МАТЕРИАЛ ДУНД 90 ХАЙРЦАГ ЗАГАСНЫ МАХ НУУЖ ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Тодруулбал: Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд, барилгын материалд нууж загас болон, тахианы мах тээвэрлэж явсан зөрчил илэрсэн байна.

 

Тухайлбал энэ сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг "Цагаан хад" орчимд зорчиж явсан автомашиныг шалгахад барилгын материал дунд 90 хайрцаг загас, тахианы мах зэрэг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байжээ.

Улсын байцаагчид бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.