ЭВТ ЧУЛУУ ХХК ГОМДОЛ ГАРГАСАН Ч НЭГҮҮНИЙ СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙН ЖУРАМ КОДОО ЗӨРЧӨӨГҮЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЗАРЛАВ

               Иргэдийн гомдол мэдээллийн дагуу мэдээ сурвалжлага бэлтгэсэн сэтгүүлч болон хэвлэлийн байгууллагад “Эвт чулуу” ХХК-иас гомдож хэвлэл мэдээллийн зөвлөлд хандсан байдаг.

Ингэж хандахдаа сэтгүүлч зураглаачийг байгууллага руу нь дайрч орж танхайрсан мэтээр гомдлоо гаргаж гүтгэсэн хэмээсэн.

Бид энэ асуудалд албан байгууллагад хүч түрэн дайрч ороогүй гэдгээ мөн гүтгээгүй болохоо  бичлэгээр нотлон хүргүүлсэн бөгөөд бидний мэдээлэл олж авах гэсэн энэ асуудлын ард оршин суугчдын гомдол мэдээлэл байсан юм.

Тэгвэл тус асуудлыг “Хэвлэл мэдээллийн зөвлөл” 2022 оны 03-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн www.Neguun.mn –ий редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зөрчөөгүй” хэмээн шийдвэрлэсэн байна.  


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.