ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРИЙН ДООР ИРГЭД ХОХИРСООР БАЙНА

Б.З.Д-ийн 16-р хороонд байрлах сүүний-27-р байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болж гүйцэтгэгч компаниар нь Ансестор ХХК тодорсон байгаа. Тэгвэл гүйцэтгэгч компаны хувьд оршин суугчидтай тохиролцож чадаагүй болон "байр баригдаж дуусах хоёр жилийн хугацаанд амьдрах газараа өөрсдөө олцогоо бидэнд та нарт өгөх түрээсийн мөнгө байхгүй" гэх зүйлийг хэлсэн байна. 



Тэгвэл яагаад хөрөнгө мөнгөгүй компани тендерт ялж гүйцэтгэгчээр тодров... Мөн оршин суугчдын 50-аас дээш хувь нь энэ Ансестор ХХК-ээр бид барилгаа бариулахгүй өөр компани сонгож өгнө үү гэсэн хүсэлтийг шат шатны байгууллагат хүргүүлсэн боловч ямарч хариу хүлээж аваагүй. 


Оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой С.Ө.Х-ийн дарга нь Ансестор ХХК-тай нийлэн оршин суугчдаа тохиролц гэж дарамталдаг. Тохиролцоонд хүрч чадаагүй болохоороо гүйцэтгэгч Ансестор ХХК оршин суугчдын дулааныг нь тасалсан шөнө оройн цагаар хулгайч, дээрэмчин зан гаргаж орцных нь цонхыг хагалж, паарыг нь эвддэг болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө гэж оршин суугчид ярьж байлаа. 



Яагаад заавал хүйтний улирал ирж цар тахалтай ийм хүнд үед байраа чөлөөлж өг гэж дарамталж оршин суугчдын амь нас эрүүл мэндэд ноцтойгоор занал хийлж байгааг хоёр гурван хүний ашиг сонирхлын зөрчил байнуу даа гэж харагдаж байна. Оршиг суугчдын дунд цэцэрлэгийн болоод сургуулийн насны хүүхдүүд байдаг бас хэвтрийн хүн байдаг бүгд ханиад томуу хүрсэн өвлийн хувцастайгаа гэр дотороо амьдарч байгааг оршин суугчид ам уралдан ярьж байлаа. Дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулдаг тендерийг иргэдэд нээлттэй болгох, иргэдийн саналыг авдаг болох талаар шийдвэр гаргахыг хотын удирдлагууд анхааралдаа авах цаг нь иржээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.