СЭЛЭНГЭ АЙМГААС ОХУ-ЫН ХИАГТ, УЛААН-ҮД ХОТ РУУ ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Хиагт болон Улаан-Үд хот руу өнөөдрөөс өдөр бүр зорчигч тээвэр явж эхэлсэн талаар Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.

ОХУ руу зорчих иргэд болон жолооч нар сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтэрнэ.

Тасалбарын үнэ Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэл 18 мянган төгрөг, мөн Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэлх тариф 40 мянган төгрөг байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.