НЭГҮҮН МЭДЭЭ
НЭР БҮХИЙ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ТӨМСИЙГ КГ ТУТАМЫГ НЬ 2500 ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ

Х үлэмжийн өргөст хэмх, сонгино болон навчит ногоо долдугаар сарын дундаас худалдаалагдаж эхэлсэн. Гэвч төмсний үнэ одоогоос 10 хоногийн өмнө нийслэлийн дэлгүүр болон томоохон худалдааны төвүүдэд 4000-4500 төгрөгөөр худалдаалж иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд авсан. Өчигдөр буюу долдугаар сарын 31-ны байдлаар Хан-Уул дүүрэг дэх И-Март, “Марко” худалдааны төвд шинэ ургацын төмсийг кг тутамд 2500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Наймдугаар сар гарч ногоочид ургацаа хурааж эхэлсэн тул нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр төмс болон бусад хүнсний ногооны үнэ буурч байгаа аж.

БНСУ-Н ДУУЧИН PSY-Н ТОГЛОЛТЫН АРЫН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛ АЖИЛТАН АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын дуучин PSY-ийн “Summer swag” тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол Улсын иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн хэрэг орон нутгийн цагаар 16.00 цагт гарсан ба монгол ажилтан тайзны лэд дэлгэцийг буулгаж байх үедээ 20 метрийн өндрөөс унаж амь насаа алдсан байна. Талийгаач тоглолтын арын албанд цагийн ажил хийж байжээ. Гангвон мужийн цагдаагийн газраас тус хэргийг шалгаж байгаа ч ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. PSY-ийн агентлаг мэдэгдэл гаргаж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

ӨМНӨГОВЬ АЙМАГ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90, 91 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 128 БӨХ ЗОДОГЛОЛОО

Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 90, 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс аймгийн цолтой 128 бөх зодоглолоо. Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул улсын начин Д.Амарсайхан үзүүрлэж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Улсын заан Ц.Одбаяр Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгөрлөө.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СОНГОМОЛ ДУНД НАСНЫ МОРИНЫ УРАЛДААН БОЛОО

Сонгомол дунд насны морины уралдаанд 1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мөнхбаярын Адъяабаатарын Хээр 2. Өмнөговь Ханбогд Цэндбалжирын Идэрзоригийн Хээр халзан 3. Өмнөговь Цогтцэций Эрдэнэбилэгийн Бат-Эрдэний Буурал 4. Дундговь Хулд Зоригтбаатарын Тэнгисийн Зээрд халзан 5. Өмнөговь Баяндалай Раднаагийн Баттөрийн Загал тус тус хурдаллаа.

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 90,91 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНЫ МЭДЭЭ

Эрэгтэй харваачдаас Тэргүүн байр- Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Аймгийн мэргэн, спортын мастер Д.Бямбадорж Дэд байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Спортын мастер, Ж.Мягмар Гутгаар байранд Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Мэргэн зэв багийн харваач спортын мастер Б.Ганзориг Эмэгтэй харваачдаас Тэргүүн байр- Өмнөговь аймгийн Ёл мэргэн холбоо, Тавантолгой ХК-ийн харваач, МУ-ын Гоц мэргэн харваач О.Чинзүрх Дэд байр- Говь-Алтай аймгийн уугуул, Засагт хан клубын харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Ц.Булган Гутгаар байр- Өвөрхангай аймгийн Их монголын харвуул харваачдын холбооны Их өв багийн харваач МУ-ын Даян мэргэн Б.Пунсалдулам

1 ... 199 200 201 202 203 204 205 206 207 ... 327