Б.БААСАНЦОГТЫГ ЦАГДАН ХОРИХООР БОЛОВ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3 шүүгдэгч, нэг хуулийн  этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэхээр болсон.Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Ковид-19 өвчний учир эмчлүүлж байгаа ба түүний  өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж, хяналтад байгааг харгалзан үзэж шүүх хуралдааныг хойшлуулав.

Мөн шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорихоор болж, бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээлээ.

 Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.