ХАЯГДАЛ УСАА ГОЛД ЦУТГАСАН АМРАЛТЫН ГАЗРЫГ ХААЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Долдугаар сарын 27-ноос энэ сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.Тус шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрууд нь ойн сан болон усан сангийн онцгой, энгийн хамгаалалтын бүсэд байрласан, эзэмшүүлсэн газраас илүү газарт хашаа, хайс татжээ. Иймээс хяналтын хэмжилт хийж хамтран ажиллах тухай албан бичгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлээд байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  “Эко жорлон” болон хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хог хаягдлын гэрээ байгуулаагүй, түр цэг байгуулаагүй ил задгай хаясан, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй зөрчил дутагдлууд нийтлэг илэрлээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Баянбуурал”, “Баянхангай Хараа гол” ХХК-ийн “Баян хангай”, “Баянгол ресорт девелопмент” ХХК-ийн Хүүхдийн зуслан, “Батсол” ХХК-ийн “Аваргууд” амралтын газар зэрэг таван аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж, үйл ажиллагааг нь прокурорын тогтоолоор түр зогсоогоод байна.

Эх сурвалж: МХЕГ

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.