Дэлхийд ховордож буй тогоруу шувуудыг хамгаалахад Олон улсын тогорууны сан хамтран ажиллана

Дэлхийд ховордож буй тогоруу шувуудыг хамгаалахад Олон улсын тогорууны сан хамтран ажиллана

Олон улсын тогорууны “International Crane Foundation" сангаас Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” /Wildlife Science and Conservation Center of Mongolia/ гэрээгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байжээ. Энэ ажлыг дэмжиж талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өчигдөр БОАЖ-ын яаманд боллоо.

Хурх-Хүйтэний хөндий бол дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хошуу галуу, хонин тоодог зэрэг шувуудын түшиц нутаг юм. Тиймээс энэ газар нутгийн үлон улсын ач холбогдлыг үнэлэн 2004 онд "Рамсарын конвенци"-д, 2009 онд Шувуудад чухал газарт, 2011 онд Зүүн Ази-Австралийн шувууны нүүдлийн замд бүртгэсэн байна.


Дээрх санал ажил хэрэг болж хэрэгжсэнээр Тусгай хамгаалалттай газрын судалгаа, санхүүжилт, менежментийг шинэлэг аргаар явуулах ажил нэг шат урагшлах боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Олон улсын тогорууны сан нь “International Crane Foundation сан” дэлхийн 50 гаруй улс оронд тогоруу хамгаалах, болон тухайн бүс нутагт оршин амьдардаг иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.