ОРГОСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Өвөрхангай аймаг дахь хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

Гантөмөрийн Сумъяабазар нь 22 настай, 165-170 см өндөртэй, 55-60 орчим кг жинтэй бол Амарсайханы Мөнхбат нь 23 настай, 175-180 см өндөртэй, 60-65 орчим кг жинтэй.

Өвөрхангай, Баянхонгор, Төв аймаг болон Улаанбаатар хотод байж болзошгүй бөгөөд холбогдох мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 80117576 дугаарт мэдээлэл ирүүлнэ үү. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.