НЭГҮҮН МЭДЭЭ
Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Статистикийн үндэсний хорооны урьдчилсан мэдээллээр оны эхний арван сарын эдийн засаг 3.9 хувийн өсөлттэй гарч байна. Ковид цар тахлаас хойш эдийн засагт анх удаа эерэг үзүүлэлт гарлаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөтгөсөн хуралдааны үеэр онцоллоо. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон, Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулна. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар юм гэдгийг тэмдэглэлээ. Тус хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээх орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 15, түүнээс дээш хувийг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов Өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутагт суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай асуудлыг мөн хэлэлцлээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, батлуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо. Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн зорилтыг нэмж тодотгон батлуулах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг батлагдсан төсөвтөө багтан санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулсан “Шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл, удирдлага, зохицуулалтын цахим платформ”-ыг бий болгох арга зүй, нэгдсэн удирдлагаар хангахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, цахим платформ үүсгэх арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, орон нутгийн ажлын байрны нэгдсэн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн e-job системд бүртгэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, холбогдох мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад тус тус даалгалаа. Засгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах юм.

ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР МАНАЙ УЛСЫН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ОХУ-ЫН ИРГЭНД 15 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ

2022 оны есдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИН САНХҮҮ АВНА ГЭСЭН ЗАР ОРУУЛАН 25 ИРГЭНЭЭС 4 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Насанд хүрээгүй Н охин фэйсбүүк орчинд санхүү авна гэсэн зар оруулахад 25 хүн холбогдсон бөгөөд охин эдгээр хүмүүсийн чатыг ар гэрт үзүүлнэ хэмээн айлган сүрдүүлж 4 сая орчим төгрөг авсан хэрэг гарсан байна. Улмаар “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж 3 хүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Мөн чатаар харилцсан зурвасыг нь тухайн хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүст тараахаар сүрдүүлж мөнгө нэхэн 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авсан үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхээс шүүгдэгч Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Хуульд зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм. Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа

LAVLAGAA.E-MONGOLIA.MN СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ИРГЭД АРИЛЖААНЫ БАНКУУДАД ЛАВЛАГАА ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО

Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох Lavlagaa.e-mongolia.mn системийг нээсэн тухай Цахим Хөгжил, Харилцааны Холбооны Яамнаас мэдээллээИнгэснээр арилжааны банкууд иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэхэх шаардлагагүй болжээ. Уг системийг ЦХХХЯ, Сангийн Яамны харьяа Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Үндэсний дата төв, и-Монголиа академи хамтран шийджээ. -Энэхүү систем нь вэб суурьтай тул аль ч байгууллага аваад ашиглах боломжтойг Н.Учрал сайд хэлээд банк, санхүүгийн байгууллага тоон гарын үсэг, и-Монголиа аппликэйшн, эсвэл ухаалаг биш утастай хэрэглэгчийн дугаарт ирэх зургаан оронтой тусгай дугаараар дамжуулан хэрэглэгчээ таних боломжийг бүрдүүлсэн байна.

ШУУРХАЙ:ДЭЛХИЙД ДАНСТАЙ “THE HU" ХАМТЛАГ ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАНЫ АЛБАН ЁСНЫ ЭЛЧ БОЛЖЭЭ

ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох “The HU named UNESCO Artist for Peace” шагналыг өнөөдөр монголын цагаар 18:00 цагт гардаж авахаар болжээ. Монгол улсын рок хамтлаг дэлхийд шүтэгдэж уригдаж улам бүр ассаар Дэлхийн Энх тайваны албан ёсны элч болжээ.

БОАЖЯ: НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ ПРИУС МАШИНУУДЫГ ЖУРАМЛАНА

"НҮҮРСЭН ЯНДАН" солих, зориулалтын бусаар ашиглаж байгаа нь агаар дахь хүхрийн агууламж өсөхөд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэх тооцооллыг мэргэжлийнхэн гаргажээ. Иймээс БОАЖЯ-аас нүүрсэн яндангүй (сольсон) гэх 2246 приус автомашиныг Тээврийн цагдаагийн албанд журамлуулахаар хандсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа дээрх төрлийн автомашины нүүрсэн яндангийн бүрэн бүтэн байдалд нэгдсэн хяналт шалгалт хийн цаашид бүрэн бус, агаар орчныг бохирдуулахаас хамгаалсан зориулалтын шүүлтүүргүй тээврийн хэрэгслүүд нэмэгдэх нөхцөлийг таслан зогсоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг тус яамнаас Цагдаагийн Ерөнхий Газарт хүргүүлсэн байна. Улаанбаатар хотын агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2022 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая гаруй автотээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 25 хувь нь хосолсон хөдөлгүүртэй байгаа аж.

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ”

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлсэнээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 25 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Нандин бүхнээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна. “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО”

ОРОН НУТАГТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ГУРВАН ХУВЬД ХҮРГЭХ ҮҮ?

Өчигдөр буюу /2022.11.23/-ны Улаанбаатар хотоос орон нутагт суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай асуудлыг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцжээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, батлуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо. Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн зорилтыг нэмж тодотгон батлуулах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг батлагдсан төсөвтөө багтан санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулсан “Шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл, удирдлага, зохицуулалтын цахим платформ”-ыг бий болгох арга зүй, нэгдсэн удирдлагаар хангахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, цахим платформ үүсгэх арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, орон нутгийн ажлын байрны нэгдсэн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн e-job системд бүртгэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, холбогдох мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад тус тус даалгалаа. Засгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах юм.

НОЁН БОНДГОР ДЭЛХИЙН ДУУЧИН БОЛНО

МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён бондгортой дэлхийн алдартай хөгжмийн продюсер Damon хагас тэрбумын гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрээр Америк, Солонгосын к поп, Чехийн алдартай артистуудын хөгжмийн продюсер юм. Ноён бондгорыг дэлхийд гарах содон хэв маяг, хоолойтой гэж үзэн энэхүү саналыг тавьжээ. Ноён бондгорын эрс шинэчлэлт тун удахгүй...

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 19 СУРАГЧДЫН ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭНЭЭС “ХАР ТУГАЛГА“ ИЛЭРЧЭЭ

Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Мөн эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байсан бөгөөд ЭХЭМҮТ-д, бусад хүүхэд нь Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй тухай мэдээлсэн. Тухайн сургуулиас энэ талаар тодруулахад, “Сургуульд засвар хийгдэж байгаа тул Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын B1 давхарт хичээллэж байсан. B1 давхрын сургалтын зориулалтаар ашиглаж байсан болохоор хичээл ороход хэвийн, агааргүй болох, агаар дутагдах асуудал байхгүй. Хичээллэх орчноос болж хүүхдүүд өвдөөгүй” гэж мэдээлж байв. Харин тус сургуулийн хордсон сурагчдын цусны шинжилгээнээс хүнцэл, хар тугалга илэрсэн байна. Хар тугалга нь хүний бие огт байх ёсгүй хүнд металл юм. Хэрэв хүний биед орсон бол сэтгэн бодох чадвар(IQ) -тай нь шууд хамааралтай болох нь нотлогдсон. Тиймээс мэргэжлийн байгууллагууд тухайн бодисууд яагаад хүүхдийн биеэс илэрснийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Эх сурвалж:Арслан.мн

1 ... 188 189 190 191 192 193 194 195 196 ... 374