ХИЛИЙН АВТОЗАМЫН БООМТУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг бөгөөд баярын өдрүүдэд хэлэлцээрт заасны дагуу боомтуудаа түр хаадаг.

Энэ дагуу өнөөдрөөс /2023.02.24/ авто замын хилийн боомтууд ажиллаж эхэллээ. Тодруулбал, Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Ханги, Булган, Хавирга зэрэг боомтууд ажиллаж эхлээд байгаа юм. Авто замын хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэлснээр өмнөд хөршийг зорьдог нүүрсний экспорт ч эхлээд байна.

Сануулахад, сар шинийн баярын өдрүүдэд олон улсын нислэг, төмөр замын ачаа тээвэр, олон улсын галт тэрэг зэрэг нь хэвийн ажилласан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.