ӨНӨӨДӨР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

"Өнөөдөр/2023.02.20/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ, 1, 6-аар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцохгүй" хэмээн ТЦА-наас мэдээллээ. 

Шинийн 1-нээс буюу маргаашаас эхлэн Баасан гараг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Замын хөдөлгөөний төвөөс дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцож байгаа аж.Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага нийт аймаг, нутаг дэвсгэрийн бие бүрэлдэхүүнийг хамруулан замын хөдөлгөөний зохицуулалтыг уртасгасан цагаар хийнэ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.