УУШГИНЫ АРХАГ БӨГЛӨРӨЛТИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ 85 ХУВИЙГ ЭМД-ЫН САНГААС ХӨНГӨЛНӨ

Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. 

Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн өнгөрсөн оны 01 дүгээр тогтоолд дараах зохицуулалтыг тусгасан байдаг.

Тодруулбал:

  • Уушгины архаг бөглөрөлт болон бусад өвчний эмийн эмчилгээг 458,000-959,000 төгрөг
  • Мэс заслын тусламж үйлчилгээг 393,000 төгрөг байхаар тус тус зохицуулсан.

Үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө хэмээн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол:

 https://online.fliphtml5.com/scory/iaqv/...

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээгээр гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж харах боломжтой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.