НЭГҮҮН МЭДЭЭ
"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРАЛ Ж.ЭНХЦЭЦЭГИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлжээ. МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал хэлэхдээ "Намрын их ажлын үеэр энэ асуудал ярьж байгаа нь харамсалтай байна. Өргөө амаржих газрын удирдлагуудын асуудлыг шийдээч гэж бүтэн таван сар ярьсан. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын сайдад нь хандсан. Гэтэл арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Өргөө амаржих газраас 138 хүнийг буюу ажилчдын 30 орчим хувийг халсан байна. Ж.Энхцэцэг захирал өчигдөр зөв.мн сайтад ярилцлага өгөхдөө "15 орчим хувийг халахад асуудалгүй" гээд ярьж байна билээ. Нэг ч хүнийг халах ёсгүй. Баталгаатай ажлын байраар хангаж, эмнлэгийн тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд хүргэх үүрэгтэй. Эрүүл мэндийн сайд энэ асуудлаар тодорхой авч үзэх шаардлагатай байсан. ЭМЯ-ны эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хорооноос Ж.Энхцэцэг захиралыг ёсзүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн ЭМЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас аудит хийсэн. Тэр дүгнэлтэд маш олон зөрчил гаргасан байгааг бичсэн байгаа юм" хэмээсэн юм.

ТӨРСӨН ЭЦГИЙНХЭЭ АМИНД ХҮРСЭН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН САР ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн Даваа гарагт өсвөр насны буюу 17 настай эрэгтэй согтуурсан үедээ төрсөн эцгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарч, холбогдогч этгээдийг саатуулаад байсан. Тухайн иргэнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өнөөдөр хянан хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, ...Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах... гэсэн зорилтод нийцүүлэн үндэслэлээр өсвөр насны яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРИЙН АСУУДАЛД ХОЛБОГДСОН Ж.БАТ-ЭРДЭНИЙГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИНО

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг түр саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Түүнийг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаанд цагдан хорих шүүхийн шийдвэр энэ сарын 11-нд гарчээ. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх саналыг энэ сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 1, 5, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10, 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Бат-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээв.

“ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Ж.ЭНХЦЭЦЭГ С.ЭНХБОЛД САЙДЫН ЭХНЭРТЭЙ ДОТНО ТУЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ

“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг С.Энхболд сайдын эхнэртэй дотно тул хариуцлага хүлээдэггүй Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагааны талаар мэдээлж байна. -Өнөөдрийн хуралд “Өргөө” амаржих газрын ажилтнууд оролцон, байр сууриа илэрхийлэхээр төлөвлөсөн ч ирсэнгүй. Эмнэлгийн захиргаанаас оролцуулсангүй, тэнд ажлын байрны дарамт байна. Нийт 400 орчим хүн энэ эмнэлэгт ажилладаг. Тэдний 30 хувийг халжээ. Энэ талаар Ж.Энхцэцэг захирал зөв.мн, туг.мн сайтад ярилцлага өгчээ. Нэг ч хүнийг халж болохгүй шүү дээ. ЭМЯ-ны Ёс зүйн хороо Ж.Энхцэцэг захирал олон зөрчил гаргасан хэмээн дүгнэлт гаргажээ. Энэ эмнэлгийн ажилчдын асуудлыг таван сарын турш шийдсэнгүй. Иймд бид арга буюу өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан хүнийг тус эмнэлгийн дотоод аудитороор Ж.Энхцэцэг захирал томилжээ. Энэ хүн эмнэлгийн ажилтнуудыг дарамталдаг, олон хүн бидэнд өргөдөл гарган, саналаа хэллээ. Тухайн ажилтан буруутай үйлдэл гаргасан бол алдаа дутагдлыг нь баримтаар нотлох ёстой. Байгууллагын нэр хүндийг өндөр өргөх үүрэгтэй атал Ж.Энхцэцэг дарга “манай ажилтнууд архи уусан” гэх мэтээр ажилтнуудын нэр хүндийг унагав. Энэ хүн ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. ажилтнууд эвлэлдэн нэгдсэний төлөө ажлаас халагдах ёсгүй юм. Дарга тухайн байгууллагын ҮЭ-ийн татварыг зогсоох эрхгүй юм. ҮЭ татвар авсан бол тайлангаа жилийн эцэст заавал тавьдаг. Сургалт гэх мэт олон үйл ажиллагаа явуулдаг. ҮЭ-ийн Хяналтын хороо салбар хороодод ажиллан, санхүүгийн тайланг нь шалгадаг юм. Тус эмнэлэгтэй Хамтын гэрээ хийгээгүй байна. Бид албан бичгээр олон удаа хандсан. Бидэнтэй хамтын гэрээ хийгээгүй тул бид Ж.Энхцэцэг даргад шахалт үзүүлээгүй юм. Салбарын сайдад энэ талаар мэдээлээд ямар ч үр дүн гарсангүй. Ж.Энхцэцэг захирал Эрүүл мэндийн сайд С.Энхболдын гэр бүлийн хүнтэй дотно харилцаатай тул сайдын хамгаалалтад орсон юм байна хэмээн тус амаржих газруудын ажилтнууд ярьцгааж байна. Олон баримтаар Ж.Энхцэцэг захирлын буруутай үйлдлийг тогтоосон байхад С.Энхболд сайд та хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс та суудлаа тавьж өг. Бид улс төрөөс хараат бусаар ажилладаг гэв. Ж.Энхцэцэг захирал дараах мэдэгдлийг өөрийн нүүр номонд 9 цагийн өмнө байршуулжээ. -Би эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, багш, бас эх хүн. Миний үндсэн зарчим зөв зүйлийг дэмждэг, буруу юмыг хүлээн зөвшөөрдөггүй зантай хүн. Би шавь нартаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ажиллахыг зааж, сургасаар ирсэн. Энэ амаржих газарт энэ л зарчмаа баримталж ажиллахыг хичээн ажиллаж байна. Манай амаржих газар олон жилийн түүхтэй ууган амаржих газар юм. Энд олон чадварлаг, сайхан сэтгэлтэй эмч, эх баригч, сувилагч, асрагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд маань сайн ч ажиллаж байгаа, олон сайхан эхчүүдийг эсэн амаржуулж байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон зүйл байдаг. Ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүй, үрээ тэврээд гэртээ гараасай гэж хүссэндээ ажилдаа хариуцлагагүй, СЭТГЭЛГҮЙ ХАНДСАН ажилчдад шаардлага тавьсан, хариуцлага тооцсон. АРХИ УУСАН эмчээр мэс засал хийлгэхгүй, нярай хүүхдийг үзүүлэхгүй гэж шаардлага тавьсан, зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон. Ажлын байранд архидан согтуурах, согтуугаар ирэхийг хориглосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсанаас ураг, нярай эндэх, эх хохироход хүргэсэн шалтгааныг тодорхойлон, зайлшгүй хийх арга хэмжээг зохион байгуулдаггүй, үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэггүй хариуцлагагүй ажилтан болон дарга нарт шаардлага тавьж, хариуцлага нэхсээн. Харьяаллын бус гэх шалтгаанаар олон жил тулгар биетэй эхчүүдээс авдаг байсан 300 000 ТӨГРӨГИЙГ БОЛИУЛСАН. Нэг суудалд 10, 20 жил хоргодон суусан, ажил хийдэггүй, хов ярьдаг бугшсан хүмүүсийн олон АСУУДАЛТАЙ ТЭМЦСЭЭН. Амаржих газрыг тойрсон эмэгтэйчүүдийн ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД, түүнийг ажиллуулж буй Өргөө амаржих газрын дэд захирал, чанарын албаны дарга, бусад эмч нарын орлогыг хаасан. Улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэн хувийнхаа эмнэлэг рүү илгээж ТӨЛБӨР АВДАГ байдлыг зогсоосон. Ахмад эмч нарыг шавь бэлдэхийг даалгаж; ЗАЛУУ ЭМЧ НАРАА сурч дадлагажиж, өсөж дэвжих боломжийг бүрдүүлсэн Залуу эмч нараа дэмжиж тасаг бүрт сэлгэн ажиллууллаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүрээс онол, дадлагын шалгалт авч, үечилсэн сургалт явуулж, чадахгүй юмыг нь зааж сургаж эхэлсэн. Эмч төвтэй байсан эмнэлгийн ажилчдад /эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд/ ижил тэгш боломж олгож, тэгш шаардлага тавьж, ажлын хариуцлага алдсан удирдах ажилтнуудад хариуцлага тооцсон. Эх, эмэгтэйчүүд, нярайг ая тухтай орчинд амаржиж үйлчлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх боломжоо дайчлан хамтын хүчээр ажилласан. Хуурамч бичиг баримт үйлдэж, ажлын төлөвлөгөө, тайлан, хурлын тэмдэглэл бичдэггүй НЭМГ, ЭМЯ зэрэг дээд шатны байгууллагаа хуурдаг зарим албаны дарга дарга нартай тэмцсээн. Цаашид ч ТЭМЦЭНЭ, ЗАСНА. Эмнэлгийн ажилчдын төлөө бус ажилтнуудаа турхирдаг, хагалган бутаргадаг, ажилчдын зөвшөөрөлгүйгээр, хамтын гэрээгүйгээр татвар авдаг,гишүүдийн нэрчилсэн бүртгэлгүй, хурлаа хийдэггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, сонгуульт хугацаа нь дууссан Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас 4 жилд хураасан 350 сая гаруй төгрөгийн татварыг хаана, юунд зарцуулснаа тайлагнадаггүй хүнээс ТАЙЛАН НЭХСЭН. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй, хийж байсан ажлынх нь алдаа дутагдал илрэх болохоор өргөдөл өгч гардаг, гарсан хойноо олон жил ажиллаж байгаа байгууллага, хамт олноо гутаан ярьдаг, тэдэнтэй хамссан хүмүүсийн өмнөөс ичиж байна. БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ. Надад хүний аманд “сайн” гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага байхгүй. Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддлэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана! Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ.

ШЕЗ 15 НЭР ДЭВШИГЧИЙГ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2022.10.13) анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар санал хүргүүлсэн байна. НИЙТ 15 СУЛ ОРОН ТООНД ДАВХАРДСАН ТООГООР 20 НЭР ДЭВШИГЧ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлж, 277 дугаар тогтоол гаргажээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх энэ удаагийн сонгон шалгаруулалтад нөөцөөс 17 хуульчийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дөрвөн сул орон тоонд гурван хуульч, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд 7 хуульч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд 10 хуульч тус тус нөөцөөс нэр дэвшчээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласнаас 15 сул орон тоонд давхардсан тоогоор 20 нэр дэвшигч эрэмбэлэгдсэн байна. Хуулийн лавлагаа: Монгол Улсын шүүхийн тухай хууль 34.8.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ. 34.9.Энэ хуулийн 34.8-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна. 34.10.Шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд ил тод байх бөгөөд шалгалттай холбогдуулан гаргасан Ерөнхий зөвлөлийн шийдвэр үндэслэл бүхий, оролцогч болон сонирхогч этгээдэд ойлгомжтой, нээлттэй байна.

ШЕЗ 15 НЭР ДЭВШИГЧИЙГ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2022.10.13) анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар санал хүргүүлсэн байна. НИЙТ 15 СУЛ ОРОН ТООНД ДАВХАРДСАН ТООГООР 20 НЭР ДЭВШИГЧ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлж, 277 дугаар тогтоол гаргажээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх энэ удаагийн сонгон шалгаруулалтад нөөцөөс 17 хуульчийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дөрвөн сул орон тоонд гурван хуульч, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд 7 хуульч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд 10 хуульч тус тус нөөцөөс нэр дэвшчээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласнаас 15 сул орон тоонд давхардсан тоогоор 20 нэр дэвшигч эрэмбэлэгдсэн байна. Хуулийн лавлагаа: Монгол Улсын шүүхийн тухай хууль 34.8.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ. 34.9.Энэ хуулийн 34.8-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна. 34.10.Шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд ил тод байх бөгөөд шалгалттай холбогдуулан гаргасан Ерөнхий зөвлөлийн шийдвэр үндэслэл бүхий, оролцогч болон сонирхогч этгээдэд ойлгомжтой, нээлттэй байна.

ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ЦАХИЛГААН БОЛОН ЕВРО-5 ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТЭЙ НИЙТ 100 АВТОБУС ОРУУЛЖ ИРЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийтийн тээврийн парк шинэчлэлтийг эхлүүлээд буй. Нийслэлийн энэ оны төсөвт автобусны парк шинэчлэл хийхэд 77.3 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн зориулалттай 25, хоёр давхар 10, цахилгаан болон евро-5 дизель хөдөлгүүртэй нийт 100 автобус оруулж иржээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛЖЭЭ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2022.10.13/ хуралдаж, даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томиллоо. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар даргаа сонгохоос гадна Ардчилсан нам, МАН-ын УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих "Сүүдрийн парламент"-ыг удирдах ҮБХ-ны дарга, Тамгын газрын дарга нар сонгогдлоо. УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд хоёр дахь удаагаа сонгогдож буй, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар, АН-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна. Түүнтэй дээрх албан тушаалд Элчин сайд асан Б.Дэлгэрмаа өрсөлджээ.

ӨМНӨХ УДИРДЛАГЫНХАА САНХҮҮГИЙН ЗӨРЧЛҮҮДИЙГ ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН АРИЛГАХГҮЙ НЬ

Иргэний нисэхийн салбарт сахилга хариуцлага алдагдаж, агаарын хөлгүүд эрсдэлд орсон талаар өмнө нь бид уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа тус салбарт санхүүгийн зөрчлүүд их гарч, ИНЕГ-т маш их хэмжээний хохирол учирсан атал өнөөгийн удирдлага нь уг мөнгийг төсөвт буцаан авах талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байгааг хөндье. Магадгүй ИНЕГ-ын өмнөх дарга Л.Бямбасүрэнтэй өнөөгийн дарга С.Мөнхнасан нь нэг хэргийн яллагдагч учраас ашиг сонирхлын зөрчил гаргаж, хуучин удирдлагынхаа үйлдсэн санхүүгийн зөрчил, төсвийн хөрөнгөд учирсан хохирлыг нэхэж чадахгүй байгаа болов уу гэж хардах хүмүүс бий. Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн. ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өмнө нь орон сууцын дэмжлэг хэмээн ИНЕГ-аас 20 сая төгрөг авчихаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон хэрэгт холбогдсон юм. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас өмнөх даргынхаа санхүүгийн зөрчлүүдийг төсөвт буцаан төвлөрүүлэх шаардлага аудитын байгууллагаас өгсөөр атал биелүүлэхгүй байна. Дуусгаагүй барилгад зарцуулсан зардлыг хэзээ барагдуулах вэ ИНЕГ-ын захиалгаар барьж эхэлсэн Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга гэж ашиглалтад ордоггүй нэг байшин бий. Тус газрынхан “Үүрэг трейд” компанитай 2011 оны зургадугаар сарын 30-нд ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаартай гэрээ байгуулж, бариулж эхэлсэн юм. Таван блок бүхий иргэний нисэхийн салбарын удирдлагын цогцолбор байгууламж болно хэмээн ажлыг нь эхлүүлсэн ч бүтэн 10 жил өнгөрчихөөд байхад ашиглалтад орсонгүй. Уг нь 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан байдаг. Товлосноосоо хойш дөрвөн жил шахмын хугацаа хэтэрчихээд байхад ашиглалтад оруулахгүй байгаа шалтгааныг тайлбарлах хүн алга. Бодвол барилгын материалын үнэ нэмэгдсэн, төсвөөс цаг тухайдаа мөнгө нь ороогүй гэх тайлбар хэлцгээх биз. Гэхдээ ЗТХЯ-наас ч, Үндэсний аудитын газраас ч Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгыг ашиглалтад оруулах, төрд учирсан хохирлыг гаргуулахаар удаа дараа хандаж, өмнөх дарга Л.Бямбасүрэн, өнөөгийн удирдлага С.Мөнхнасан тэргүүтэнд шаардлага хүргүүлж байсан ч ажил хэрэг болсонгүй. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оны хоёрдугаар сарын 18-нд А/23 дугаартай тушаалынхаа гурав дахь хэсэгт “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгыг 2021 оны тавдугаар 1-ний дотор дуусган хүлээн авч, 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг ИНЕГ (Л.Бямбасүрэн)-т үүрэг болгосугай” гэсэн байдаг. ИНЕГ-ын даргад өгсөн сайдын тушаал бүтэн жил өнгөрөхөд биелэгдээгүй, төрийн албаны залгамж чанар алдагдсанаас тус газрын шинэ дарга нь ч ямар нэг арга хэмжээ авсангүй бололтой. Тиймдээ ч Үндэсний аудитын газраас 2022 оны гуравдугаар сарын 25-нд өгсөн сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлага С.Мөнхнасан даргад хаяглан хүргүүлсэн аж. Түүнд “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн “Үүрэг трейд” ХХК-д хамаарах, өмнөх аудитаар өгсөн, 15.3 тэрбум төгрөгийн албан шаардлагын хэрэгжилт хангалтгүй, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үүргийн биелэлтийн алданги 664.1 сая, мөн сүүлийн гурван жилд 958.6 сая төгрөгийн ашиглалтын зардал төлж, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. Тиймээс Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгыг хүлээн авч ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, зөрчил гаргасан буруутай албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулан албан шаардлагын биелэлтийг 2022 оны есдүгээр сарын 30-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасанд хариуцуулав” гэжээ. Шаардлагыг биелүүлэх хугацаа өнгөрөөд хагас сар шахам болж. ИНЕГ-ын Бүсийн нислэгийн хөдөлгөөний төв ашиглалтад ороогүй хэвээр. Аудитын байгууллагын дүгнэлтэд дурдагдсан дээрх хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулагдсан асуудлыг нэг тийш нь цэгцлэх ажиллагааг хэзээ, хэн хийх вэ. Төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах хуулийн заалт хэрэгжихгүй байна Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу бол байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох, чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэхээр заасан байдаг. Гэвч ИНЕГ-ынхан хуулийг арай л өөрөөр хэрэгжүүлээд байх шиг. Тодруулбал, ИНЕГ-ын дэргэд байгуулсан Иргэний нисэхийн үндэсний төв гэх байгууллагад давхардсан чиг үүрэгтэй албан тушаалтнууд байна. Иргэний нисэхийн үндэсний төв нь 120 хүний орон тоотой байхаар бүтэц, орон тоог нь баталж. Өмнө нь зургаан хүн хийдэг байсан ажлыг ийнхүү 120 хүнтэй, үйл ажиллагаа нь давхардсан бүтэц бий болгож, МАН-ынхны шахааны, нисэхийн мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэх болсныг салбарынхан нь шүүмжилдэг ч ИНЕГ-ын удирдлага үл ойшоож буй аж. Жишээ нь, ИНЕГ-т 1-2-хон хүн хийж болоод байсан олон нийттэй харилцах ажлыг өдгөө Иргэний нисэхийн үндэсний төвийн хамтын ажиллагааны газарт таван хүний орон тоотой байхаар баталсан нь чиг үүргээ оновчтой тодорхойлж, ажил үүргийн давхардлыг арилгаж, цалин хөлсийг нь хэмнэх төрийн бодлоготой зөрчилдөөд байгаа бус уу. Аливаа албан тушаалд томилогдсон дарга нар багаа бүрдүүлж байгаа нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, цүнх баригчид, дарга сэтэртнүүдийн шахааны хүмүүсийг оронд нь томилдог жишиг төрд бугшсан. Эл жишгээр дээрх төвд олон хүнийг ажилд томилсон гэх. Энэ мэт явдлыг өөрчлөхийн тулд төрийн албан тушаалтныг хууль бусаар халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр Төрийн албаны тухай хуульд заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар чөлөөлж, халах тохиолдол салбар бүрт бий. ИНЕГ-т ч ийм явдал гарсаар. Шүүх төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэргийг ИНЕГ-аас гаргуулж тухайн ажилтанд олгохоор шийдвэрлэсэн тохиолдол нэг бус. Гэвч ИНЕГ-ын удирдлага төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтнаас мөнгийг нь гаргуулж, байгууллагаа хохиролгүй болгох талаар төдийлөн үр дүнтэй ажиллахгүй байгааг аудитын байгууллага онцолсон байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хоёр ч шийдвэрийн дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан гурван иргэнд 31.7 сая гаруй төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор ИНЕГ-аас олгожээ. Захиргааны ерөнхий хуулийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан ч ИНЕГ-ынхан хэрэгжүүлээгүй учраас Үндэсний аудитын газраас ЗТХЯ болон ИНЕГ-т албан шаардлага хүргүүлж, энэ оны есдүгээр сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна. Дээрх гурван иргэнээс гадна өөр хоёр ч хүн бас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 35 сая төгрөг ИНЕГ-аас гаргуулсан гээд нийт 82.2 сая төгрөгийг буруутай хүнээс авч нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлсэн ч биелээгүй аж. “Гүрэн” дээд сургуулиас мөнгөө нэхэмжлэхгүй юм уу, С.Мөнхнасан дарга аа ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгасан, “Гүрэн” гэх дээд сургууль руу олон сая төгрөг шилжүүлсэн хэргийг НПГ-аас энэ оны нэгдүгээр сард хэрэгсэхгүй болгожээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. Тус хороо нь хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, мөнгө шилжүүлсэн юм. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон аж. Түүгээр ч зогсохгүй 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 510 сая төгрөг “Гүрэн” дээд сургууль руу шилжүүлсэн болох нь “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр батлагдаж төсвийн хөрөнгөд хохирол учирсан нь тодорхой болсон аж. Прокурорын байгууллагаас энэ хэргийг хянаад “Ё.Эрдэнэбат, П.Хатанбаатар, Б.Гангэрэл, Г.Батбаяр, С.Ерханат тэргүүтэй Тендерийн үнэлгээний хорооныхон албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийн шинжтэй байна. Яллагдагч “Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж, Б.Даваасүрэн нар бичиг баримт хуурамчаар үйлдсэн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв” хэмээсэн байна. Үүнээс үзэхэд, ИНЕГ-аас “Гүрэн” хэмээх дээд сургууль руу тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж нарын үйлдсэн хуурамч бичиг баримтаар 510 сая төгрөг шилжүүлж, төрийн байгууллагад хохирол учирсан нь тодорхой байгаа юм. Тэгэхээр ИНЕГ прокурорт хандаад учирсан хохирлоо дээрх сургуулиас гаргуулах боломжтой атал ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Магадгүй Л.Бямбасүрэнтэйгээ ашиг сонирхлын зөрчилтэй учраас ИНЕГ-ын өнөөгийн дарга С.Мөнхнасан уг мөнгийг нэхэмжлэхгүй байгаа юм болов уу. ИНЕГ-ынхан прокурорын байгууллагад хүсэлт гаргавал 510 сая төгрөгийн хохирлыг нь “Гүрэн” дээд сургуулиас гаргуулах боломжтой санагдана. Прокурорын тухай хуулийн 20.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан байдаг. Нисэх, төмөр болон авто замтай холбоотой хэргүүдийг Тээврийн прокурорын газар хянадаг. Тус газарт ИНЕГ-ын удирдлага, тус газрын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар, чиг үүргийн давхардалтай гэж мэргэжлийн хүмүүс нь үздэг Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн газрын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн нь Тээврийн прокурорын газарт хүсэлтээ гаргаж, 510 сая төгрөгөө нэхэмжилбэл тэдэнд л хэрэгтэй сэн. Улс орны эдийн засаг хүндэрч, төр тэвчиж болох зардлуудаа хэмнэх, үрэлгэн байдлыг арилгахад чиглэсэн хууль хүртэл батлан хэрэгжүүлж буй энэ үед дээр дурдсан мөнгөн хөрөнгүүдийг буруутай байгууллага, хүмүүсээс гаргуулж чадвал ИНЕГ-ын санхүүд дэм болох учиртай. Өөр олон санхүүгийн зөрчлийн баримтуудыг бид дараа хүргэх болно.

1 ... 152 153 154 155 156 157 158 159 160 ... 323