“ЭКО КОНСТРАКШ”ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.НЯМДАВААГИЙН ХҮРГЭН НЬ ЦАГДАА АХТАЙГАА ХАМТРАН БАЙРНЫ М2 ӨӨРЧЛӨН ХУДАЛДАН БОРЛУУЛЖЭЭ

“Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нь өөрийн төрсөн ах болох “Цагдаагийн алба хаагч” Ө.Б -тэй хамтран орон сууцны хэмжээ /мкв/-ыг өөрчилж, бусдад худалдан борлуулжээ.

Хэргийг ХУД дэх цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ. Гэвч дахин гомдол гаргаснаар хэрэг шалгагдаж эхэлсэн ч шалгалтын ажиллагаа удаашралтай байгаа аж.

Цагдаагийн алба хаагч Ө.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн шалгалтад нөлөөлж байж ч болзошгүй гэх мэдээлэл байна.

Хэргийг тодруулбал : ХУД-ийн 17-р хороо, “Кинг товер” хотхоны 121-р байрны 209 тоот 105 мкв гурван өрөө байрыг цагдаагийн алба хаагч Ө.Б нь, төрсөн дүү “Эко констракшн” ХХК-н захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нар 2022 оны гуравдугаар сард хуурамч бичиг баримт бүрдүүлэн 79,95 мкв болгон өөрчилж, ипотекийн зээлд хамруулан 280 сая төгрөгөөр бусдад зарж, хохирол учруулжээ.

Энэ хууль бус асуудалд ХУД-ийн улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан, прокурор, цагдаа, байрны зураг өөрчилсөн компани зэрэг маш олон хүн холбогдож байгаа ч хэргийн шалгалтын явц удаашралтай , хэрэг бодитоор шударга шийдвэрлэгдэх эсэх нь “эргэлзээтэй” байгаа аж. Нэгүүн нэхэн сурвалжлана.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.