ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, УРАМШУУЛАЛД ДӨРВӨН ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

  1. Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох юм байна. Ингэснээр 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож буй. 
  2. Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчлөхөөр болжээ. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг юм. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажилбал 1%, 2 жил ажилбал 2%, 3 жил ажилбал 3% зэргээр нэмэгдэж тооцох аж. 
  3. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8%-иар нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж. 
  4.  Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болох аж. Орон нутгийн суурь зардал дээр нь 20%-иар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой юм байна.
    Нэмэлтээр орон нутагт хэрэгжих:
    Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой.

Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдана.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.