Д.ЗАГДЖАВЫГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАРТ ТАНИЛЦУУЛСАНЫ ДАРААГААР ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЛЭНЭ

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавтай холбоотой сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалгалт оруулсан. Уг шалгалтын ажлын хэсгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахалж байгаа.Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдийн асуусан асуултанд "ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан зарим хүмүүс маань орон нутгийн хорих ангиуд руу шалгалтаар яваад хараахан ирээгүй байна. Бид нийтдээ гурван төрлийн шалгалт оруулсан , ажлын хэсгийн дүгнэлт гармагц ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт танилцуулна. Үүний дараа хэвлэл, мэдээлэл олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэнэ" гэлээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.