“ЖАСТ“-ЫН Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДӨРӨВ ДЭХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Эргэн сануулахад "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон "Алтжин групп"-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Английн "Стандарт" банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж байгаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.