СЭНТИЙНЭЭСЭЭ МУЛТАРСАН Д.САРАНГЭРЭЛ УИХ-ЫН ДЭД ДАРГА БОЛОХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

Амьжиргааны түвшин доогуур иргэдийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  “Улныхан” хэмээн цоллож үгийн маш том алдаа хийснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон үе саяхан. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томилсон билээ.
Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын Дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд буй.
Сэнтийнээсээ мултарсан сайд Д.Сарангэрэл УИХ-ын Дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлжээ. Тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг аж. 
УИХ-ын дэд даргын томилгооны тухайд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Уг асуудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа. Ази номхон далайн орнуудын парламентын олон улсын хуралд оролцоно"хэмээх мэдээллийг өчигдөр өгчээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.