ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТУЛ МАЛЫГ АМЬДААР НЬ ГАРГАЖ БАЙГАА

 
БНХАУ-ын Эрээний хилээр манай улс 600 орчим амьд хонь оруулж байгаа талаарх мэдээлэл өчигдөрхөн цацагдсан. Тэгвэл уг асуудлаар ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа “Малаа амьдаар нь БНХАУ-руу гаргах нь Монгол төрийн гол бодлого биш. Яагаад гэвэл нэмүү өртөг улсдаа шингэхгүй, арьс шир нь хамт гараад явчихна. Харин энэ жилийн хувьд гантай байгаа учраас аль алинаар нь гаргах бодлого барьж ажиллана.
Дорноговьд БНХАУ-ын талтай тохирч 45-аас дээш хоног бог малыг хорио цээрт оруулан, гаргаж эхэлсэн. Гантай, өвөлжилт хүндэрч байгаа нөхцөлд хориглох шаардлагагүй хэмээв.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.