SOCIAL NEWS
25 ХОНОГИЙН БЕНЗИНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

Манай улс 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мян.тонн нүүрс 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мян.тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 39 хоногийн, нийслэлийн хэмжээнд нийт 54,151 тонн буюу 25 хоногийн нөөцтэй байна.

300 ТӨГРӨГӨӨР ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭСЭН ШУУДАЙГАА БУЦААН ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Тавантолгой түлш компанийн 10 хангамжийн баазаар дамжуулан иргэд шахмал түлшний хэрэглэсэн нэг шуудайгаа 300 төгрөгөөр буцаан өгөх боломжтой боллоо. 6300 ширхэг шуудай шахмал түлшийг Нийслэлээс орон нутаг руу тээвэрлэх зөрчил илрүүлсэн ба ЭХЯ, Тавантолгой түлш, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран х яналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Шахмал түлшийг хувийн ашиг сонирхлын үүднээс орон нутаг руу зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЛАА

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 12 сарын 5-ны өдөр онцгой байдлын алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 23 хорооны Улиастайн тойрог орчимд Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ангийн алба хаагч сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алджээ.

МАНАЙ УЛСАД 322 ДОХ-ЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Манай оронд анх 1992 онд анхны тохиолдол илэрсэн ба Он гарснаас хойш Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 11 тохиолдол илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 322 болсон. 2020 онд тус өвчнөөр 25 хүн шинээр оношлогджээ. Өнгөрсөн аравдугаар сард шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр тоо. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард 5, арваннэгдүгээр сард 4 тохиолдол илэрсэн. Дэлхий дахинд ДОХ-ын анхны тохиолдол илэрснээс хойш 40 гаруй жил өнгөрсөн ба 2030 он гэхэд энэ өвчний тархалтыг зогсооно хэмээн зорьж буй юм.

ЯВГАНААР ЯВЖ БАЙСАН ТАВАН НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨН АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЛОО

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 29-ний 17 цаг 50 минутын орчим ээжийн хамт явганаар явж байсан таван настай хүүхдийг Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргү й тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа. || Одоогоор "Bongo" маркийн автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Tweet

16 АЙЛД НЭВТРЭН ОРЖ ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЛАА

Энэ оны зургадугаар сараас хойш Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 16 айлын нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдсэн этгээдийг илрүүллээ. Тодруулбал: Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч энэ төрлийн гэмт хэргээ үйлддэг байжээ. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.

ӨВЛИЙН ОЛИМПЫН ТАМИРЧДЫН ХУВЦАС

Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцасыг Үндэсний үйлдвэрлэгч Michel font-size:15px;line-height:26px;font-family:Roboto;text-align:justify;color:rgb(0,0,0);font-style:normal;font-weight:400;letter-spacing:normal;text-indent:0px;text-transform:none;white-space:normal;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);"> Энэ удаагийн “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel font-size:15px;line-height:26px;font-family:Roboto;text-align:justify;color:rgb(0,0,0);font-style:normal;font-weight:400;letter-spacing:normal;text-indent:0px;text-transform:none;white-space:normal;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);"> МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд танай компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон наадам хүлээж байна. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Харин Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпын наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” хэмээв.

ДУУЧИН НАРА ТҮК-ИЙН 3 АЖИЛТАНД АРД ИРГЭДЭЭС ЦУГЛАРСАН МӨНГИЙГ ГАРДУУЛЛАА

Дуучин Нара цахим хуудаснаа За ингээд 3н Алтан Гадас одонгоор хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн 3н хөдөлмөрч хүмүүсээ иргэд олон нийт нь баяр дээр нь баяр нэмж олноороо давалгаалан баярлуулая гэж илгээсэн мөнгөний дүн 24.277.419₮ болсон билээ. 15 орчим сая төгрөг цуглах үед энэ мөнгийг шагнал авсан 3н хүнд хувааж бэлэг болгон өгье илүү нэмэгдвэл Батмөнх ахад өгье гэсэн байсан. Хэлснийхээ дагуу Жаргалсайхан, Бямбадорж 2ахдаа 5:5н сая төгрөгийг бусад 14.277.000₮-г Батмөнх ахад хүлээлгэн өглөө. Хамт олон нь болох "Нийслэлийн Хот Тохижилтын Газар" ОНӨААТҮГ-н Дарга Б.Мөнхцэцэг болон бусад хамт олны хамтаар хүрэлцэн ирсэн бөгөөд Сэнтрал Тауэрийн 3н давхрын Asiana Central Tower рестораны хамт олонд биднийг хүлээн авч баярын бэлэг түгээх ажлыг зохион байгуулж амтат хоолоор дайлсанд баярлалаа. Хамгийн хайр татам зүйл нь Батмөнх ах оло н нийтийн бэлэг болох 14н сая төгрөгнөөсөө 1сая төгрөгийг, Жаргалсайхан Бямбадорж ах нар маань 500.000₮ тус тус ингээд нийт2.000.000₮ ийг Түлэнхийн Төвд хандивласан гээл боддоо. Хайр байгаазззз хэмээн постолжээ.

ХАМРЫН ХӨНДИЙН ВАКЦИН УДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Цар тахал эхэлснээс хойш ОХУ өвчлөл болон нас баралтын тоогоор дээгүүр яваа. Ерөнхийлөгч Владимр Путин Covid-19-ийн вакцины давтан тунгаа тариулсны дараагаар турщилтанд байгаа хамрын хөндийн вакцин хийлгүүлжээ.Тэрээр хамрын хөндийн вакцин тариулсны дараа биед нь сөрөг нөлөө гараагүй хэвийн байна хэмээжээ. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт нэмэлт тунгаар Спутник-Light вакциныг тариулсныхаа дараа Оросын эрдэмтдийн гаргасан хамрийн хөндийн вакцины туршилтанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ийнхүү өөрийн биеэр туршсан байна.

ОРДНЫ НОЙЛООС 20 МЯНГАН АМ ДОЛЛАР ОЛДЛОО

Перу улсын ерөнхийлөгчийн ордны угаалгын өрөөнөөс прокурорууд нь 20000 ам.доллар олсон аж. Тус улсын прокурорууд хууль бусаар бусдад нөлөөлөх худалдаа явуулж байна гэсэн гомдолын дагуу өнгөрсөн Баасан гаригт ордон руу хүчээр нэвтрэн шалгалт явуулсан. Мөрдөгчдөд уг их хэмжээний мөнгө өөрийнх нь ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулж олоогүй уг нөөцөлсөн мөнгө нь түүний цалин болон хадгаламжнаас бүрдсэн хэмээн мэдэгджээ. Энэхүү нэгжлэг нь Перугийн татвар, гаалийн албаны даргад дарамт үзүүлж, найз нөхдийнхөө удирддаг байгууллагуудад илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг шаардсан гэх хэргийн мөрөөр Пачеког мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 24