ОРДНЫ НОЙЛООС 20 МЯНГАН АМ ДОЛЛАР ОЛДЛОО

Перу улсын ерөнхийлөгчийн ордны угаалгын өрөөнөөс прокурорууд нь 20000 ам.доллар олсон аж. Тус улсын прокурорууд хууль бусаар бусдад нөлөөлөх худалдаа явуулж байна гэсэн гомдолын дагуу өнгөрсөн Баасан гаригт ордон руу хүчээр нэвтрэн шалгалт явуулсан.

Мөрдөгчдөд уг их хэмжээний мөнгө өөрийнх нь ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулж олоогүй  уг нөөцөлсөн мөнгө нь түүний цалин болон хадгаламжнаас бүрдсэн хэмээн мэдэгджээ.

Энэхүү нэгжлэг нь  Перугийн татвар, гаалийн албаны даргад дарамт үзүүлж, найз нөхдийнхөө удирддаг байгууллагуудад илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг шаардсан гэх хэргийн мөрөөр Пачеког мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.