ЯВГАНААР ЯВЖ БАЙСАН ТАВАН НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨН АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЛОО

Өчигдөр буюу  11 дүгээр сарын 29-ний 17 цаг 50 минутын орчим ээжийн хамт явганаар явж байсан  таван настай хүүхдийг Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа.

||

Одоогоор "Bongo" маркийн  автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.