СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОН 3 ИРГЭНИЙГ ДАЙРЧ АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ

/2021.10.24/-ний 18:35-д автомашин хүн дайрчихлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас 52-н давааны замд болсон тус осолд шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд шалгалтаар эрэгтэй 41 настай Э согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 3 иргэнийг дайрч амь насыг нь хохироож, зорчиж явсан 4 иргэн гэмтсэн хэргийг илрүүлэн тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна. 


Тодруулга : Эрэгтэй 41 настай Э, Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэлд ачаа ачиж байсан, 35 настай эрэгтэй Б, 43 настай эрэгтэй Х, 43 настай эрэгтэй О нарын 3 хүний мөргөж амь насыг нь хохироож, зорчиж явсан 39-41 насны 4 хүн гэмтсэн ноцтой осол гаргасан байна.  Осол гаргасан жолооч Э-г Драгер багажаар согтолтын зэрэг тогтооход 2.41% гарчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.